Үйл явдал
Монгол, Солонгосын Сэтгүүлчдийн анхдугаар чуулган болно
Чуулган 21-ний баасан гарагийн 09.00 цагт МҮХАҮТ-нд эхлэж дөрвөн өдөр үргэлжлэнэ. Монгол, Солонгосын Сэтгүүлчдийн анхдугаар чуулганы үеэр “Хуурамч мэдээллээс хамгаалах арга зам”, “Монголын сэтгүүл зүйн өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага”, Монголын мэдээллийн Вэбсайтын хөгжил зэрэг илтгэлүүд тавьж хэлэлцүүлэг хийх юм.
Монгол, Солонгосын сэтгүүлчдийн анхдугаар чуулган зохион байгуулж байгаа нь хоёр орны харилцааны хувьд ч томоохон дэвшил тул манай улсын Гадаад хэргийн яам, БНСУ-ын Элчин сайдын яамнаас төлөөлөл оролцож хүндэтгэл үзүүлэхээ мэдэгджээ. Чуулганы төгсгөлд хоёр тал хамтарсан хэвлэлийн бага хурал зохион байгуулж хурлаас гарсан үр дүнгийн талаар мэдээлэл хийнэ гэлээ. Хэвлэлийн хурал зургаадугаар сарын 24-ний даваа гарагийн 09.00 цагт Корпорэйт зочид буудлын “Улаанбаатар танхим”-д болно.
Үйл явдал
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
Монголын дугуйчин, ОУХМ С.Жамбалжамц “Айчи–Нагояа 2026” Азийн зуны XX наадмын засмал замын дугуйн эрэгтэйчүүдийн ганцаарчилсан цуваа гараатай уралдаанаас хүрэл медаль хүртлээ. Энэ нь Монголын багийн тус наадмаас хүртсэн анхны медаль болж байна.
С.Жамбалжамц замаа 42 минут 58.06 секундэд туулжээ. Казахстаны Алексей Луценко 41:24.05 амжилтаар түрүүлж, Японы Имамура Шүнсүкэ 42:58.04 амжилтаар мөнгөн медаль хүртсэн байна. Монголын тамирчин мөнгөн медалиас ердөө 0.02 секундээр хоцорчээ.
Ийнхүү С.Жамбалжамц Азийн наадмаас хоёр дахь хүрэл медалиа хүртэв. Тэрбээр өмнөх Ханжоугийн Азийн наадамд мөн хүрэл медаль хүртэж байсан юм.
“Айчи–Нагояа 2026” Азийн наадмын засмал замын дугуйн эрэгтэйчүүдийн бөөн гараатай уралдаан есдүгээр сарын 23-нд болно. Харин эмэгтэйчүүдийн бөөн гараатай уралдаан есдүгээр сарын 22-нд зохион байгуулагдахаар албан ёсны хуваарьт тусгажээ.
Үйл явдал
УИХ: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болно
Өнөөдөр буву 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр хуралдах Намын бүлэг, зөвлөлийн хуралдааны товыг танилцуулж байна.
|
ЦАГ |
БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ |
ТАНХИМ |
|
10:00 |
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан |
Жанжин Д.Сүхбаатар |
|
10:00 |
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан |
Их Эзэн Чингис хаан |
|
10:00 |
ХҮН намын зөвлөлийн хуралдаан |
Үндсэн хууль |
Үйл явдал
УИХ: Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана
Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 21-нйи өдөр хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.
|
12:00 |
Хэлэлцэх асуудлууд
|
-
Дэлхий нийтээр..2026/07/27
БНСУ шатахууны татварын хөнгөлөлтийг дахин хоёр сараар сунгав
-
Дэлхий нийтээр..2023/05/09
“Монгол наадам цогцолбор”-т жимсний модны төгөл байгуулна
-
Дэлхий нийтээр..2022/06/30
Төрийн өмчит зарим компанийг нэгтгэлээ
-
Дэлхий нийтээр..2022/02/18
Олон улсын зуны нислэгийн цагийн хуваарь
