Үйл явдал
Өнөөдөр "Донтох эмгэгийн эдгэрэлтийг дэмжих олон улсын өдөр"
Согтууруулах ундаа, мансууруулах бодис болон зан үйлийн хүрээнд үүсэх бусад төрлийн донтох эмгэгээс ангижирч байгаа хүмүүсийн эдгэрэх явц, засрал сайжрал, амьдралын чанарыг сайжруулах зорилгоор 2012 оны есдүгээр сарын 30-ны өдрийг Канад улсад "Донтох эмгэгийн эдгэрэлтийг дэмжих өдөр" болгон тэмдэглэж эхэлсэн байдаг.
2015 он гэхэд Канад улсын 30 хотод уг арга хэмжээг тэмдэглэдэг болсон байна.
Улмаар АНУ, Европ, Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудад энэ арга хэмжээг дэмжих болсноор жил бүрийн есдүгээр сарын 30-ны өдрийг олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай болжээ.

Эх сурвалж: Аддиктологийн төв
Үйл явдал
Өчигдөр 102 тусгай дугаарт 2136 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үйл явдал
Олон улсын сурагч солилцооны хөтөлбөрт таван хотын 62 төлөөлөгч оролцжээ
“Олон улсын сурагч солилцооны хөтөлбөр 2026” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж, хаалтаа хийлээ. Энэ жилийн хөтөлбөрт Улаанбаатар хоттой ах дүүгийн болон найрамдалт харилцаатай Тайландын Бангкок, БНХАУ-ын Хөх хот, ОХУ-ын Эрхүү, БНСУ-ын Намянжү, Японы Мияконожо хотын нийт 62 сурагч, багш, төлөөлөгч оролцжээ.
Оролцогчид долоо хоногийн хугацаанд Монгол Улсын түүх, соёл, өв уламжлал, мөн нийслэл Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалттай танилцсан байна.
Хаалтын арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан оролцож, хөтөлбөрөөр дамжуулан Монгол Улсын баялаг түүх, өв соёл, үндэсний уламжлал, Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалтыг олон улсын хүүхэд, залуучуудад таниулахыг зорьсныг онцоллоо.
Мөн таван хотын сурагчид Монголын уламжлал, орчин үеийн хөгжилтэй танилцаж, шинэ найз нөхөдтэй болсон нь хөтөлбөрийн хамгийн үнэ цэнтэй үр дүн гэдгийг тэмдэглэв.
Тус хөтөлбөр нь хүүхэд, залуучуудын нөхөрлөл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, соёлын солилцоог өргөжүүлэхийн зэрэгцээ Улаанбаатар хотын гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх ач холбогдолтой болж өндөрлөжээ.
Үйл явдал
Он гарсаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, 149 хүний амь насыг аварчээ
Улсын хэмжээнд энэ оны долоодугаар сарын 30-ны өдрийн байдлаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 149 иргэний амь насыг аварчээ.
Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр үер, усны ослын эрсдэл өндөр бүсүүдэд хийсэн судалгаагаар 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд гол, мөрөн, нуурын орчимд байрлах 399 эрсдэлтэй цэгийг тогтоож, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байршуулсан байна.
Мөн гол, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн таван дүүрэг, 13 аймгийн 40 байршилд хөдөлгөөнт болон завьт эргүүл тогтмол ажиллаж, иргэдийн аюулгүй байдлыг хангаж байгаа аж.
Иймд ОБЕГ-аас иргэд, малчид, аялагчдыг үер, усны ослын эрсдэлийн талаарх сэрэмжлүүлэг, мэдээллийг тогтмол авч, мэргэжлийн байгууллагын өгч буй заавар, зөвлөмжийг мөрдөн, гол мөрөн, нуурын орчимд сонор сэрэмжтэй байхыг уриаллаа.
-
Үйл явдал2024/05/20
Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
-
Дэлхий нийтээр..2022/12/14
“Монгол Улс, АНУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа-35 жилд” эрдэм ши...
-
Дэлхий нийтээр..2022/04/20
Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хороо Ажлын хэсгийн мэдээлэл сонслоо
-
Үйл явдал2021/05/25
Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

