Дэлхий нийтээр..
Залилагч үргэлж дүрээ хувиргаж, хохирогч хайж байдаг
Таны ойр дотны хүний хаягаас мөнгөний яаралтай хэрэг болсон чат ирж байсан уу.
Эмчилгээ хийлгэх шаардлагатай, осол гаргачихлаа, ойр дотны хүн өвдлөө гэх мэтээр янз бүрийн шалтгаан бичиж мөнгөний туслалцаа үзүүлэхийг хүссэн чат, мэйл ирвэл уг мэдээлэлд шууд автахгүйгээр тухайн хүнтэй заавал холбоо тогтоож, биечлэн уулзах, утсаар ярих зэргээр холбогдож мэдээллийг баталгаажуулах шаардлагатай.
Залилагч үргэлж дүрээ хувиргаж, хохирогч хайж байдаг.
Дэлхий нийтээр..
Трампын мэдэгдлийн дараа Ираны төлөөлөгчид хэлэлцээг түр зогсоов
Дэлхий нийтээр..
Оросын байлдааны хөлөг Британийн дарвуулт завинд анхааруулж гал нээжээ
ОХУ-ын Хар тэнгисийн флотын «Адмирал Григорович» фрегат Английн сувгаар явж байсан Их Британийн бүртгэлтэй «Брайт Фьючер» дарвуулт завины ойролцоо анхааруулах буудлага хийсэн талаар Оросын тал мэдээллээ.
Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, дарвуулт завь байлдааны хөлөгт хэт ойртож, радио холбоо болон дохиогоор өгсөн анхааруулгад хариу өгөөгүй тул анхааруулах зорилгоор буудлага үйлдсэн байна. Үүний дараа завь чиглэлээ өөрчилсөн гэж мэдэгджээ.
Харин дарвуулт завин дээр зорчиж явсан Британийн иргэд энэхүү тайлбарыг үгүйсгэж, мөргөлдөх аюул үүсээгүй бөгөөд олон улсын усан замын дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцож байсан гэж мэдэгдсэн байна.
Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер уг үйл явдлыг “болгоомжгүй бөгөөд түгшүүр төрүүлсэн хэрэг” хэмээн тодорхойлж, эрх бүхий байгууллагууд нөхцөл байдлыг шалгаж эхэлжээ.
Энэ явдал нь Их Британи Оростой холбоотой гэж үзсэн нэгэн нефть тээвэрлэгч хөлгийг саатуулснаас хойш хэдхэн хоногийн дараа болсон бөгөөд хоёр улсын харилцаанд үүсээд буй хурцадмал байдлыг дахин анхаарлын төвд оруулаад байна.
Дэлхий нийтээр..
Доналд Трамп, Володимир Зеленський нар уулзав
-
Үйл явдал2026/03/19
Монгол Улсыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамрууллаа
-
Тод зураг2020/04/01
Давсны хэт хэрэглээ зүрх судасны өвчин, чихрийн шижин, хавдрын шалтгаан болдог
-
Дэлхий нийтээр..2020/08/14
Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх талаар ярилцав
-
Тод зураг2019/12/27
Сураггүй болсон хоёр иргэн автомашинтайгаа цасанд суусан байжээ
