Дэлхий нийтээр..
"Шинэ хоршоо" хөдөлгөөний хүрээнд 6500 гаруй хоршоо байгуулагджээ
"Шинэ хоршоо" хөдөлгөөний хүрээнд 6500 гаруй хоршоо байгуулагдаж, 16 мянга гаруй малчинд зээл олгоод байна.
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 95 дугаар тогтоолоор "Шинэ хоршоо" хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах үндэсний хороо байгуулагдаж, өчигдөр анхдугаар хуралдаанаа хийлээ. Хурлаар "Шинэ хоршоо" хөдөлгөөний тайлан, хөдөлгөөнийг эрчимжүүлэх хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэл, Үндэсний хорооны 2024 оны төлөвлөгөөний төсөл, Хоршооны гишүүн малчдын зээлийн явц, зээлийн эргэн төлөлтийн мэдээлэл, "Шинэ хоршоо" хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах үндэсний хорооны тогтоолын төсөл зэргийг хэлэлцэн баталлаа.
Энэхүү хөдөлгөөн өрнөж эхэлснээс хойших зургаан сарын хугацаанд 6599 шинэ хоршоо байгуулагдаж, 68,500 малчин хоршоонд гишүүнээр элсэж, нийт 556 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг 16,399 малчинд олгосон байна. Хурлаар зээлийн зарцуулалт, үр дүнг хянаж, Зээлийн мэдээллийн санг байгуулах зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.
"Шинэ хоршоо" хөдөлгөөний дараагийн үе шат нь хоршоологчид, үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж, үйлдвэрлэлийн гинжин хэлхээний чухал бүрэлдэхүүн хэсэг болох, улмаар дэлхийн зах зээл рүү гарах экспортын чиг баримжаатай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх явдал юм.
Мөн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшиг, аливаа эрсдэлийг хамтын хүчээр буюу хөдөлмөр, хөрөнгөөр хорших замаар даван туулж, урьдчилан сэргийлж, үндэстнээрээ сөрөн тэсвэрлэх чадвартай байх, уламжлалт мал аж ахуй, соёлын давтагдашгүй үнэт байдал, онцлогоо хадгалж үлдэх гэсэн том агуулга, чухал зорилгыг багтааж байгаа билээ гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.


Дэлхий нийтээр..
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Дэлхий нийтээр..
Ши Жиньпин, Доналд Трамп нар Бээжинд уулзаж, хоёр улсын харилцааны гол асуудлуудыг хэлэлцэж байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Бээжин хотноо хэлэлцээ хийж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар худалдаа, тариф, Тайванийн асуудал, хиймэл оюун ухаан, мөн Ираны нөхцөл байдал зэрэг олон улсын анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцэж байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн уулзалт АНУ, БНХАУ-ын худалдааны түр тохиролцоог баталгаажуулах, хоёр талын эдийн засаг, технологийн салбар дахь маргаантай асуудлуудыг хэлэлцэх өндөр ач холбогдолтой уулзалт болж байна. АНУ-ын тал Хятадтай худалдаа, хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэл, нисэхийн салбар дахь хамтын ажиллагаа болон Америкийн компаниудын Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг хөндөж байгаа талаар мэдээлжээ.
Уулзалтын бас нэг гол сэдэв нь Тайванийн асуудал байна. Бээжин АНУ-ын Тайваньд үзүүлж буй дэмжлэг, зэвсгийн худалдаанд эсэргүүцэл илэрхийлсээр байгаа бол Вашингтон Тайванийн асуудлаарх бодлогодоо өөрчлөлт ороогүй гэж өмнө нь мэдэгдсэн байна. Тайвань нь АНУ, БНХАУ-ын харилцааны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг хэвээр байгааг ажиглагчид онцолж байна.
Мөн АНУ-ын тал Ираны нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад улс Тегеранд үзүүлэх нөлөөгөө ашиглан хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа талаар “Reuters” мэдээлэв. Гэхдээ шинжээчид Бээжин Ираны эсрэг хатуу байр суурь баримтлах магадлал бага гэж үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтын эхэнд Ши Жиньпинийг “агуу удирдагч” хэмээн тодорхойлж, энэ уулзалтыг томоохон ач холбогдолтой гэж үнэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Харин БНХАУ-ын тал хоёр улсын харилцааны тогтвортой байдал нь дэлхийн эдийн засаг, олон улсын аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолжээ.
Уулзалтын хүрээнд хоёр талын албан ёсны хэлэлцээ, төрийн хүндэтгэлийн арга хэмжээ болон бизнесийн хүрээний уулзалтууд болох төлөвтэй байна. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд технологи, санхүү, үйлдвэрлэлийн салбарын томоохон компанийн удирдлагууд багтсан нь энэ удаагийн айлчлал эдийн засаг, технологийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгааг харуулж байна.
Дэлхий нийтээр..
Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд дахин нүүр тулан уулзана
Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 13-15-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна.
Энэ нь Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн өнгөрсөн оны 10-р сард Пусан хотод уулзсаны дараа хоёр дахь удаагаа нүүр тулан уулзах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн есөн жилийн хугацаанд Хятадад хийсэн анхны айлчлал юм. Хоёр орны тэргүүн Хятад, Америкийн харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн гол асуудлаар гүнзгий санал солилцох болно.
-
Үйл явдал2022/03/30
Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан
-
Хэн юу хэлэв...2022/11/08
Ч.Номин: Гар урлал, жижиг дунд үйлдвэрлэлийг үндэсний агуулга, соёлын өвийн нөөц...
-
Дэлхий нийтээр..2021/06/14
Ирэх өдрүүдэд дуу цахилгаантай, аадар бороотой
-
Дэлхий нийтээр..2021/12/27
МЗХ-ны “NEXT STOP - 2021” ёслол хүндэтгэлийн наадам болоход 2 хоног ...
