Өнөөдөр
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев 2024 оны аравдугаар сарын 28-29-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэхүү төрийн айлчлал нь Бүгд Найрамдах Казахстан Улсын төрийн тэргүүний түвшинд 2008 онд хийсэн айлчлалаас хойш 16 жилийн дараа хэрэгжиж буй айлчлал юм.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн хэлэлцэж, уламжлалт найрсаг харилцааг шинэ шатанд гаргах, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.
Мөн айлчлалын үеэр хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, мэдээллийн технологи, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулах Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдийг байгуулна.
Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс нь 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.
Өнөөдөр
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.3 хувиар өсжээ
2025 оны нэгдүгээр сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.3 хувиар, өмнөх сараас 0.5 хувиартус тус өссөн байна. Орон сууцны насжилтаар авч үзвэл шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.2 хувиар өсч, харин өмнөх сараас 2.0 хувиар буурсан бол хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15.0 хувиар, өмнөх сараас 2.3 хувиар тус тус өссөн байна. 2025 оны 1 дүгээр сард хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.42 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.82 сая төгрөгийн үнэтэй байна.
Өнөөдөр
Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 14-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар ялимгүй цас орж, ихэнх нутгаар хүйтний эрч сул байна.
2025 оны хоёрдугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхоне Сэлэнгийн сав газраар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр 12-17 хэм, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Ерөө, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 7-12 хэм хүйтэн, Хангай нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 0-5 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 1-3 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 0-2 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 2-4 хэм хүйтэн байна.
2025 оны хоёрдугаар сарын 15-наас 19-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Хоёрдугаар сарын 15-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд Халх голын сав газраар, 17-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар, 18-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 15-20 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 10-15 хэм, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэмийн хүйтэн, өдөртөө 3 хэмийн дулаанаас 2 хэмийн хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.
Өнөөдөр
Улсын аварга тариаланч хамт олон тодорлоо
Монгол Улсын аварга тариаланч хамт олныг шалгаруулсан байна.
Улсын аварга тариаланч хамт олон:
- Архангай аймгийн Төвшрүүлэх сумын “Бага хангай” ХХК;
- Булган аймгийн Бугат сумын “Та мэд эрдэнэ” ХХК;
- Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Буян-Орших буудай” ХХК;
- Увс аймгийн Баруунтуруун сумын “Уянга соёо” ХХК;
- Увс аймгийн Баруунтуруун сумын “Усжуулах” ХК;
- Сэлэнгэ аймгийн Ерөө сумын "Ачит буурагчин" ХХК;
- Сэлэнгэ аймгийн Хушаат сумын "Нью кроп " ХХК;
- Төв аймгийн Заамар сумын “Тосон-Овоот хайрхан” ХХК;
- Төв аймгийн Баянцогт сумын “Гуна хонгор” ХХК;
- Төв аймгийн Эрдэнэсант сумын “Нарт монгол” ХХК;
- Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Баянбүрд ногоон төгөл” ХХК
- Төв аймгийн Баянцогт сумын Шимт уринш ХХК
- Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Шанддов ХХК
- Сэлэнгэ аймгийн Сант сумын Анар орд ХХК
- Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Арвин бэлчир ХХК
- Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Тулга энх ХХК
- Хөвсгөл аймгийн Тариалан сумын Хонгор хувт ХХК
Эх сурвалж: ХХААХҮЯ
-
Тод мэдээ2021/04/21
Ажлын байранд коронавируст халдварын сэжигтэй тохиолдлын үед авах арга хэмжээний...
-
Тод мэдээ2024/04/25
Д.Цолмон пара туялзуур сэлэмний Ази тивийн хүрэл медалийн болзол хангалаа
-
Тод мэдээ2021/02/18
Эхний ээлжийн вакциныг энэ сарын 22-нд авчирна
-
Өнөөдөр2020/03/23
Алтанбулагийн боомтоор орж ирэх иргэдийг энэ сарын 28-ны 06 цаг хүртэл хүлээж ав...