Тод зураг
Монгол хүү АНУ-ын алдартай инээдмийн шоуны жүжигчин болжээ
Америкийн алдарт “Nickelodeon” телевизийн инээдмийн шоунд Монгол хүү тэнцэж, албан ёсны жүжигчнээр ажиллахаар болжээ. Тус телевизийн уран бүтээлчид 1994-2005 онд “Saturday Night Live”-аараа 10 улирал тасралтгүй үзүүлж ирсэн “All that” инээдмийн шоугаа эргэн сэргээж байгаагаа зарласан байна.
Дэлхийн алдартай уг шоунд жүжигчнээр шалгуулахаар 12-15 насны 20 мянган хүүхэд өрсөлдсөнөөс АНУ-ын Чикаго хотод амьдардаг С.Чингүүн гэдэг Монгол хүү тэнцэж, “All That" шоуны албаны ёсны жүжигчнээр ажиллахаар болжээ.
Тэрбээр зөвхөн Монгол төдийгүй нийт Азиудын төлөөлөл болж “All That” шоунд нэгдэж байна. С.Чингүүн ширүүн өрсөлдөөн дундаас шалгарсан авъяаслаг хүүхдүүд болох Рийс Кадделл, Габриэл Грийн, Натан Жанак, Кейт Годфри, Райн Алесси, Лекс Лампкин нарын хамт тоглох гэнэ.
Шоуны эхний дугаар зургадугаар сарын 15-нд “Nickelodeon” сувгаар цацагдах юм байна. Олон улсын хэмжээний шоунд анх удаа албан ёсоор сонгогдож, 328 сая америкчуудын өмнө “Saturday Night Live” шоугаар Монгол хүү учран золгох нь ээ.
Тод зураг
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна
Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах ажлыг зохион байгуулж байна. Ингэснээр хичээлийн явцад судалсан мэдлэгээ бататган, амьтны онцлог шинжийг ялгаж харах боломж бүрдэж байгаа бөгөөд цаашид уг хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.
Тод зураг
Хаки, Инга нар дэвжээн дээр өрсөлдөв
“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын Таеквондогийн тэмцээний сүүлийн өдрийн өрсөлдөөн “Степпе Арена”-д үргэлжлэн явагдаж байна. Энэхүү наадмын бэлгэдэл Хаки, Инга нар таеквондогоор тулалдав.
Тод зураг
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын 2023 оны зургаадугаар сарын 19. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Зуны дунд шар морь сарын шинийн нэгэн. Сумъяа гараг. Хэрцгий охин одтой, найман цагаан мэнгэтэй шар бич өдөр.
Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд Нас ахар болно хэмээжээ.