Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

Онцгой нөхцөлийн нэмэгдлийг алба хаагчийн албан тушаалын үндсэн цалингийн 25 хувиар тооцож олгоно

Огноо:

,

Сэтгүүлч:

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар 2004 оноос хэрэгжиж эхэлсэн “Зэвсэгт хүчний офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам”-ыг 20 жилийн дараа шинэчлэн баталсан. 

Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн алба хаагчдын албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг ийнхүү шинэчлэн тогтоосноор тэдний амьдралын баталгаа сайжран, албандаа зүтгэх зүтгэл нэмэгдэж, тогтвор суурьшилтай ажиллах боломж бүрдэж байна.

Ирэх 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн онцгой нөхцөлийн нэмэгдлийг тухайн алба хаагчийн албан тушаалын үндсэн цалингийн 25 хувиар тооцож, сар бүр олгохоор шийдвэрлээд байна гэж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод мэдээ

Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус өргөн мэдүүллээ.

Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь Цөмийн энергийн тухай хуульд заасан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд эзэмшигч хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах, бүтээгдэхүүн хуваах, төрийн эзэмшлийн хувьцааны төрлийг өөрчлөх зэрэг хувилбараар орлуулах тохиолдолд орлогыг Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санд төвлөрүүлэх эрх зүйн зохицуулалтыг тодруулан тусгасан байна.

Түүнчлэн, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 472.1-д  заасан ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр, Цөмийн энергийн тухай хуулийн 20 дугаар зүйлий 201.4-т заасан нэмэгдүүлэн тооцсон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тус тус Хуримтлалын санд төвлөрүүлэх зохицуулалтыг нэмж тусгажээ.

Хуулийн төсөл батлагдсанаар стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг ашиг малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр болон цацраг идэвхт ашигт малтмалын нөөц ашигласны нэмэгдүүлсэн тусгай төлбөрийг, мөн бусад хувилбараар орлуулснаас бий болсон орлогыг Ирээдүйн өв санд биш, Хуримтлалын санд төвлөрүүлж, иргэдэд эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар дэмжлэг үзүүлэх эх үүсвэрийг бодитой нэмэгдүүлэх боломжтой болно. Ингэснээр байгалийн баялгаас олсон орлогыг Хуримтлалын сангаар дамжуулан иргэдэд тэгш, шударга хүртээх Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчим хангагдах нөхцөл бүрдэнэ гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо.

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт байрлах "Дулаан-Уул", “Зөөвч-Овоо”, “Өмнөт” гэсэн талбайд цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Бадрах Энержи” ХХК-ийн төрийн эзэмшлийн 34 хувийн хувьцааг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр болон 10 хувийн төрийн эзэмшлийн давуу эрхийн хувьцаанд хөрвүүлж, орлуулах асуудлыг тусгасан талаар хууль санаачлагч танилцууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

“Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-д нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2024.12.25) “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-д нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өргөн барилаа.

Монгол Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан бөгөөд тус хуулийн 10 дугаар зүйл, Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 72 дугаар тогтоолд төмөр замын тээврийн үйл ажиллагаатай холбоотой хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байхаар заасан. Гэвч УИХ-ын 13 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-д Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төмөр замын газар тусгагдаагүй орхигдсон байна. Гэтэл сүүлийн 10 жилийн хугацаанд төмөр замын тээврийн салбарт өмчийн олон хэлбэр бүхий хуулийн этгээд бий болж, хэрэглэгчийн тоо өсжээ. 2023 оны байдлаар төмөр замын ачаа тээвэр 36.1 сая тонн болж, 15 000 хүн 1115 км замыг хариуцан ажиллаж байна. Түүнчлэн, ойрын үед хэрэгжихээр болсон төмөр замуудтай нийлээд 4200 км сүлжээ бий болж, ажиллах хүчин 50 000 болох тооцоо гарсан талаар Зам, тээврийн сайд, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан онцлов.
Тиймээс өсөн нэмэгдсээр буй төмөр замын тээврийн хэрэгцээг хангах, өргөжүүлэх, судалгаа, шинжилгээ, технологи, инновацыг нэвтрүүлэх хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэх агентлаг буюу Төмөр замын газар байгуулах шаардлага үүссэн талаар тогтоолын төсөл санаачлагч танилцууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Нийслэлийн 2025 оны төсвийг 3.8 их наяд төгрөг байхаар баталлаа

Огноо:

,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өргөн барьсан 2025 оны төсвийн төслийг НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр танилцууллаа.  

Тэрбээр, Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг боловсруулахдаа нийслэл хотыг хөгжлийн дараагийн төвшинд гаргах, хотын эдийн засгийг тэлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, иргэдээ орон сууцжуулж агаарын бохирдлыг бууруулах, нийтийн тээврийн цогц шийдлийг дэмжих замаар түгжрэлийг бууруулахад чиглэлээ” гэдгийг онцлов.

Төсвийн төсөлд ИТХ дахь АН-ын бүлгийн дарга Т.Батцогт, НИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны дарга Ж.Сандагсүрэн нар хуралдааны санал дүгнэлтээ танилцууллаа. Нийслэлийн төсөвт 2025 онд 3,8 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр баталлаа. Үүнээс 85.9 хувь буюу 3,314.4 тэрбум төгрөгийг татварын орлогоор, 14.1 хувь буюу 541.9 тэрбум төгрөгийг татварын бус орлогоор бүрдүүлэхийг зорино. Нийслэлийн 2025 оны төсвийн нийт зарлагын 38.1 буюу 1,329.3 тэрбум төгрөгийг урсгал зардалд, 50.4 хувь буюу 1,720.2 тэрбум төгрөгийн хөрөнгийн зардалд, 2.2 хувь буюу 78.3 тэрбум төгрөгийг дамжуулан зээлийн эргэн төлөлтөд, 8.9 хувь буюу 327.2 тэрбум төгрөгийг үнэт цаасны эргэн төлөлтөд, 0.4 хувь буюу 14.1 тэрбум төгрөгийг алслагдсан гурван дүүргийн санхүүгийн дэмжлэгт олгохоор төлөвлөсөн юм.

Нийслэлийн 2025 оны төсвийг төлөөлөгчдийн 77.1 хувийн саналаар 3.8 их наяд төгрөг байхаар баталлаа. 

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод зураг20 цагын өмнө

“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр хоногт 1200-1500 ...

Тод мэдээ20 цаг 14 минут

Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах туха...

Тод мэдээ20 цаг 22 минут

“Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч...

Тод мэдээ20 цаг 25 минут

Нийслэлийн 2025 оны төсвийг 3.8 их наяд төгрөг байхаар баталлаа

Тод мэдээ20 цаг 44 минут

Хилийн зарим боомтыг энэ сарын 29, 30, 31-нд түр хаана

Тод индэр20 цаг 56 минут

2024 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардууллаа

Өнөөдөр21 цаг 23 минут

Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Өнөөдөр21 цаг 28 минут

Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн хэвээр байна

Тод мэдээ2024/12/25

ТББХ: Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулий...

Тод мэдээ2024/12/25

БНХАУ-ын Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улс...

Тод мэдээ2024/12/25

Жагсагчдын шаардлагыг хүлээн авав

Тод мэдээ2024/12/25

Байгаль орчны салбарт хэрэгжилт, явц, үр дүнгийн талаарх мэдээллийг ...

Тод мэдээ2024/12/25

Ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох тухай Байнгын хорооны тогтоол...

Тод индэр2024/12/25

Р.Раш: Төрийн сүлд, дууны үг, аяыг өөрчлөх гээд олоогүй. Ц.Дамдинсүр...

Тод мэдээ2024/12/25

Алслагдсан бүс нутагт үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдыг дэмжинэ

Тод мэдээ2024/12/25

Цэвэрлэгээний ажил хуваарийн дагуу үргэлжилж байна

Тод мэдээ2024/12/25

Онцгой нөхцөлийн нэмэгдлийг алба хаагчийн албан тушаалын үндсэн цали...

Өнөөдөр2024/12/25

Өнөөдөр болох байнгын хороодын хуралдаан

Өнөөдөр2024/12/25

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Өнөөдөр2024/12/25

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтэн хэвээр байна

Тод мэдээ2024/12/24

Парламентын мэтгэлцээний УАШТ-д “Монад” баг тэргүүллээ

Тод мэдээ2024/12/24

Хүний эрхийн дэд хорооны гишүүд иргэний нийгмийн байгууллагуудын төл...

Тод мэдээ2024/12/24

Лавлагаа шатлалын эмнэлгүүдийн мэдээллийг сонслоо

Тод мэдээ2024/12/24

Автобусанд 1000 төгрөг төлж, өдөрт цагийн хязгааргүй дөрвөн удаа зор...

Тод мэдээ2024/12/24

Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Өнөөдөр2024/12/24

Өнөөдөр болох байнгын хороодын хуралдаан

Тод мэдээ2024/12/24

Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Өнөөдөр2024/12/24

Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн

Тод мэдээ2024/12/23

Нийтийн тээврээр үйлчлүүлэх үнийн тарифт өөрчлөлт орлоо

Тод мэдээ2024/12/23

Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчи...

Санал болгох