Тод мэдээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын тусгай 102 дугаарт 2025 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр нийт 1811 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Үүнээс 1345 нь зөрчлийн шинжтэй байсан бол 96 нь гэмт хэргийн шинжтэй, хүүхэд, гэр бүлийн хүчирхийлийн 108 дуудлага бүртгэгджээ.
Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдэж, 116 иргэн эрүүлжүүлэгджээ.
Тод мэдээ
”Монгол нүүдэлчин” өвлийн фестивалийг энэ сарын 16-22-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна
Энэ хүрээнд “Монгол нүүдэлчин” өвлийн фестивалийг соёлын биет бус өвийн 7 ай савын өвлийн улиралд хамаарах зан үйлийг сурталчлан таниулах, мазаалай баавгайг хамгаалах зорилготой өвлийн цас мөсний наадамтай хамтатган зохион байгуулж байгаа юм.
Иргэдийн ая тухыг хангах үүднээс өртөөчилсөн хэлбэрээр зохион байгуулна. Мөсөн сурын харваа, мөсөн шагайн харваа, морь болон нохой чарга зэрэг өвлийн спортын арга хэмжээнд биечлэн оролцох боломжтой. Мөн соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, монголчуудын уламжлалт идээ ундааны амталгаат худалдаа болно.
Тод мэдээ
Допингийн шинжилгээнд хамруулсан 64 бөхийн нэрийг зарлалаа
Монгол Улс нь олон улсын гэрээ, конвенц, тунхаглал, Дэлхийн допингийн эсрэг кодыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ, Дэлхийн допингийн эсрэг агентлагийн (WADA) заавар, зөвлөмжийн дагуу Допингийн хяналтын хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байгаа талаар Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас мэдээллээ.
Энэ ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 376 дугаар тогтоолоор баталсан "Допингийн эсрэг үндэсний дүрэм"-ийн дагуу, Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага (МҮДЭБ)-ын санаачилгаар үндэсний бөхийн тамирчдаас явцын буюу тэмцээний бус үеийн допингийн хяналтыг хэрэгжүүлж эхэлжээ.
2024 оны арваннэгдүгээр сараас эхлэн сар бүр 15 сорьц авах төлөвлөгөөний дагуу шинжилгээг зохион байгуулж, сорьцыг ХБНГУ-ын Дрезден хотын Допингийн Анализ болон Спортын Биохимийн Институт (IDAS)-д шинжлүүлэхээр явуулжээ.
2025 оны хоёрдугаар сарын байдлаар нийт үндэсний бөхийн 64 тамирчнаас допингийн шинжилгээ авсан бөгөөд уг хяналтын үйл ажиллагаа цаашид тогтмол үргэлжлэх болно гэж Монголын үндэсний бөхийн холбооноос мэдэгдлээ.
Допингийн шинжилгээнд хамрагдсан 64 бөхийн нэрс

Тод мэдээ
Эмгэнэл
Монголын сэтгүүл зүйн нэгэн тод төлөөлөл, бидний анд нөхөр МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар 2025 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгслөө.
Хүүхэд байхаас хэвлэл мэдээллийн салбарт хөл тавин хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгчөөс мэргэжлийн гараагаа эхлүүлэн телевизийн мэдээний сэтгүүлч, редактор, тоймч, албаны дарга, захирал, удирдах түвшинд, 2022 оноос МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байв.
Зорилго, зориг золбоо дүүрэн хамтран зүтгэгч, эрхэм нөхөр минь цагаас эрт тэнгэрт дэвшин энэ амьдралд өөрийн орлуулашгүй орон зайг үлдээн одсонд гүнээ харуусан эмгэнэн гашуудаж байна.
-
Тод мэдээ2021/04/22
Х.Баттулгыг сонгуульд дэмжүүлэхээр АНУ-ын лобби компанийг Ц.Туваан хөлсөлж авчээ...
-
Тод мэдээ2023/06/06
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалт Ула...
-
Тод мэдээ2024/04/08
Дүүжин тээврийн хоёрдугаар шугамыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс "Шангрил...
-
Өнөөдөр2024/05/03
Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан