Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ

Огноо:

,

Сэтгүүлч:

Гадаадын иргэн, харьяатын газраас иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилгоор зөвлөгөө, мэдээллийн 1800-1882 лавлах утасны дуудлага хүлээн авах шугамын тоог нэмэгдүүлж, дуудлагыг 10 шугамаар зэрэг хүлээн авч байна.

Өдөрт дунджаар 350-450 үйлчлүүлэгчид зөвлөгөө, мэдээлэл хүргэн ажиллаж байгаа бөгөөд нийт үйлчлүүлэгчдийн 90 гаруй хувь нь мэдээллийн лавлах утсаар утсаар, үлдсэн хувь нь биечлэн болон цахим хэлбэрээр зөвлөгөө, мэдээлэл авчээ.

Зөвлөгөө мэдээллийн лавлах утсаар 2024 онд  нийт 79292 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгсөн байна. Үүнийг өнгөрсөн оны тоон үзүүлэлттэй харьцуулахад мэдээллийн лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өссөн бол биечлэн ирж зөвлөгөө авсан иргэдийн тоо 10.8%-аар буурчээ.

Зөвлөгөө, мэдээллийн лавлах 1800-1882 утсанд холбогдоход ярианы төлбөр энгийн утасны тарифаар тооцогдох ба ажлын өдрүүдэд өглөө 08:15 -16:00 цагийн хооронд мэдээлэл, зөвлөгөө өгч байна. Харин ажлын бус цагаар зөвлөгөө мэдээлэл авахыг хүсвэл visasection@immigration.gov.mn цахим шуудангаар хандах боломжтой гэж ГИХГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод мэдээ

Улаанбаатар хотод 25 сургууль, 26 цэцэрлэг уурын зуух ашиглаж байна

Огноо:

,

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирлуудыг шилжүүлэн ажиллуулах журмын хэрэгжилт, нийслэл дэх уурын зуухтай сургууль, цэцэрлэгийн барилга, байгууламжийн талаар хэлэлцэв.

Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 154 захирал ажиллаж байгаагаас 20-той нь зөвшилцөж байгаа бол нэг сургуулийн захирлыг шилжүүлэхээр шийдвэрлэж, дөрвөн сургуулийн захирлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хянуулж байна. Шилжүүлэн ажиллуулах үнэлгээг тодорхой болгож, хурдтай ажиллахыг Боловсролын сайд П.Наранбаяр холбогдох албаныханд даалгалаа.

Улаанбаатар хотын 25 сургууль, 26 цэцэрлэг түүхий нүүрсний уурын зуух ашигладгаас дөрвөн сургуулийг энэ онд хийн түлшинд шилжүүлэхээр төсөвт тусгажээ. Энэ чиглэлээр байгуулагдсан ажлын хэсэг Чингэлтэй дүүргийн зургаан сургууль, таван цэцэрлэгт халаалтад зарцуулж буй зардлын судалгаа хийж, газрын гүний дулаан, цахилгаан, хийн халаагуур гэсэн халаалтын шийдлүүдийн ашиглалтын зардлын тооцоо судалгааг гаргасан байна. Судалгаанд үндэслэн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдэхдээ олон улсын байгууллага, АННОАТ-ын нэг хувийн хөнгөлөлт, санхүүгийн түрээс гэсэн хэлбэрүүдийг сонгох боломжтой аж.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан гашуудал зарлана

Огноо:

,

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх орон даяар гашуудал зарлах зарлиг гаргалаа.

Зарлигийн дагуу 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 07.00 цагаас 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэлх хугацаанд орон даяар Төрийн далбааг 45 хэмээр бөхийлгөх буюу Төрийн далбааны ишний гуравны хоёрт хүртэл буулгана.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо

Огноо:

,

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан орон сууцжуулалт, ипотекийн хөнгөлөлттэй орон сууцны  зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт, гэр хороолллын дахин төлөвлөлтийн асуудлаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Шинэ сэргэлтийн бодлогын Хурдасгуур төвийн захирал Д.Зоригт, Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын үндэсний хорооны ажлын албаны дарга Л.Энхжаргал нартай зөвлөлдөх уулзалт хийлээ.

Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг  сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, ипотекийн зээл олголтыг зорилтот бүлэгт түлхүү олгох, бүсчлэлийг тодорхойлж чиглүүлэх,  ипотекийн зээлээр баталгаажсан бондын хоёрдогч зах зээлийг дэмжих, барилгын компаниуд, орон сууцны нийлүүлэлтийг дэмжиж ажиллах талаар санал солилцов.

Мөн амины орон сууцны стандарт болон амины орон сууцны хөнгөлөлттэй зээл олголтыг хэрхэн нэмэгдүүлж, олон улсын хөгжлийн байгууллагуудтай хамтран ажиллах, техник, арга зүйн зөвлөгөө авах, хамтран төсөл хэрэгжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ3 цаг 25 минут

2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ...

Өнөөдөр3 цаг 28 минут

Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн шинжтэй үйлдлийг нарийвчлан ...

Тод мэдээ3 цаг 35 минут

Улаанбаатар хотод 25 сургууль, 26 цэцэрлэг уурын зуух ашиглаж байна

Өнөөдөр3 цаг 59 минут

Цэргийн бүртгэл өнөөдөр дуусна

Тод мэдээ4 цаг 30 минут

Анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат таалал төгссөнтэй холбогдуул...

Тод мэдээ4 цаг 46 минут

Ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо

Тод мэдээ5 цаг 11 минут

Д.Ариунбаатар: Кабелийн утас зөвшөөрөлгүй татсанаас болж суваг гарга...

Өнөөдөр5 цаг 17 минут

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод

Өнөөдөр5 цаг 19 минут

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Өнөөдөр5 цаг 22 минут

Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн

Тод мэдээ2025/01/21

Монгол Улс Дэлхийн эдийн засгийн форумтай “Стратегийн оюун ухааны ...

Тод мэдээ2025/01/21

Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 7.566.000 кВт.ц...

Тод мэдээ2025/01/21

Наран сэвстэй хилийн боомтыг нээхийг эсэргүүцэж буй шалтгааны талаар...

Тод мэдээ2025/01/21

Цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр зорчихгүй байхыг зөвлөж...

Тод мэдээ2025/01/21

Д.Амарбаясгалан: Банк, санхүүгийн салбарын шинэчлэл нь зээлийн хүүг ...

Тод мэдээ2025/01/21

Эмгэнэл

Тод мэдээ2025/01/21

Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ

Өнөөдөр2025/01/21

УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсгол, хэлэлцүүлгүүд

Өнөөдөр2025/01/21

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод

Өнөөдөр2025/01/21

Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн

Тод мэдээ2025/01/20

Туулын хурдны зам болон нэгдүгээр тойрог замын бүтээн байгуулалтыг э...

Өнөөдөр2025/01/20

2025 оны цэргийн бүртгэл үргэлжилж байна

Тод мэдээ2025/01/20

Ши Жиньпин: Авлига бол Коммунист намын хамгийн том аюул

Тод мэдээ2025/01/20

Хуулийн хэрэгжилтийг хангуулах албан бичиг хүргүүлэв

Тод мэдээ2025/01/20

Нарансэвстэйн боомтын асуудлаар ажлын хэсэг хуралдлаа

Тод мэдээ2025/01/20

Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг д...

Тод мэдээ2025/01/20

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн археолог...

Өнөөдөр2025/01/20

Галлагааны аюулгүй байдалд нэгдсэн шалгалт хийж байна

Тод мэдээ2025/01/20

Орон нутгийн сурагчдын хичээл энэ долоо хоногт эхэлнэ

Өнөөдөр2025/01/20

УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд

Санал болгох