Өнөөдөр
“Харбин-2025” Азийн Өвлийн наадмыг МҮОНТ болон MNB SPORT сувгаар...

БНХАУ-ын Харбин хотноо Азийн 9 дэх удаагийн өвлийн наадам өнөөдөр Улаанбаатарын цагаар 20:00-д нээлтээ хийнэ.
“Харбин-2025” Азийн өвлийн наадмыг МҮОНРТ-ийн Үндэсний телевиз болон MNB Спорт суваг эх орон даяар шууд дамжуулан үзүүлнэ. Мөн MNB.mn сайт наадмын үйл явцын талаар огтмол мэдээлэх болно.
Тус наадам биатлон, гүйлтийн цана, кёрлинг, уулын цана, уран гулгалт, снөүборд, хоккей, тэшүүр, шорт трейк, фристайл, цанаар авирах 6 спортын 11 төрлийн 64 зай, ангилалд болох бөгөөд 34 орны 1275 тамирчин хүч сорих юм. Харин Монгол Улсын шигшээ баг тамирчид 4 спортын 7 төрөлд 35 тамирчин энэ удаагийн наадамд өрсөлдөнө.
“Харбин-2025” Азийн өвлийн наадам энэ сарын 14 хүртэл үргэлжилнэ.
Сонирхуулахад, Азийн өвлийн наадам 1986 онд анх удаагаа зохион байгуулагдсан цагаас хойш Монгол Улсын шигшээ баг тамирчид тасралтгүй оролцож, нийт 1 мөнгө, 6 хүрэл медаль хүртсэн байна.
Өнөөдөр
Өнөөдөр улсын дугаарын сүүлийн орон тэгш дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Хоёрдугаар сарын 27-ныг хүртэл тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөнд оролцоно. Бүсчлэлийн хувьд хойноос урагш чиглэлд 32-ын тойргоос Маршалын гүүрний уулзвар хүртэл, баруунаас зүүн чиглэлд 5 шарын уулзвараас Офицеруудын ордны уулзвар хүртэл тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар хөдөлгөөнд оролцох юм.
Өнөөдөр улсын дугаарын сүүлийн орон тэгш дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.
Өнөөдөр
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 27-ны өдрийг дуустал 18 байршилд зохион байгуулж байна
Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг хоёрдугаар сарын 7-ны өдрөөс үе шаттайгаар худалдаалж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар есөн дүүргийн 446 дэлгүүрт жижиглэнгээр борлуулж байна.
Мөн сар шинийн баярыг тохиолдуулан нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 17-ны өдрийг дуустал зохион байгуулж буй талаар УБЗАА-ны хүнсний хангамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн В.Эрдэнэсувдаас тодрууллаа.
Тэрбээр “Энэ жилийн хувьд 10 аж ахуйн нэгжийн 8.713 тонн нөөцөлсөн махыг нийслэлийн иргэдийн хаврын улирлын хэрэгцээнд зориулан бэлтгэсэн. Харин сар шинийн баярыг тохиолдуулан нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 24-27-ны өдрийг хүртэл есөн дүүргийн 18 байршилд зохион байгуулж байна. Уг өргөтгөсөн худалдаанд хонины махыг зах зээлийн үнээс доогуур буюу 11.800 төгрөгөөр борлуулж байгаа бөгөөд чанар, стандартын дагуу үйлдвэрийн аргаар бэлтгэж нөөцөлсөн гулууз махыг өргөтгөсөн худалдаанаас авах боломжтой” гэв.
Өнөөдөр
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай байна.
2025 оны хоёрдугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 18-23 хэм, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 11-16 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 7-12 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай газраар 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 6-8 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 4-6 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 6-8 хэм хүйтэн байна.
2025 оны 02-р сарын 26-наас 03-р сарын 02-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Хоёрдугаар сарын 28-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 03-р сарын 01-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар цас орно. Салхи 26-27-нд нутгийн зүүн хэсгээр, 28-нд нутгийн хойд хэсгээр, 3-р сарын 1-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтний эрч суларч, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Ерөө, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 13-18 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэмийн хүйтэн, өдөртөө 1 хэмийн дулаанаас 4 хэм хүйтэн байна. 1-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.
-
Тод мэдээ2020/09/04
Хүний эрхийн асуудлыг эрдэм шинжилгээний эргэлтэнд оруулна
-
Тод мэдээ2020/04/02
Уурхайчид улсын онцгой комисст цалингаа хандивлалаа
-
Тод мэдээ2024/12/25
Цэвэрлэгээний ажил хуваарийн дагуу үргэлжилж байна
-
Тод мэдээ2021/04/21
ТББХ: Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ...