Тод мэдээ
Хүүхдийн төлөө 833 нийгмийн ажилтан ажиллана

Хүүхэд хамгааллын тухай хууль өнгөрсөн оны 9-р сараас хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн дагуу Засгийн газрын тогтоол гарч улсын хэмжээнд 833 хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллахаар болсон.
2025 оны 02-р сараас шинэ ажилдаа томилогдсон нийгмийн ажилтнуудыг чиглүүлэх, мэргэшүүлэх богино хэмжээний сургалтыг улс орон даяар зэрэг зохион байгуулж байна.
21 аймгийг долоон бүсэд хуваан сургалт зохион байгуулахаар төлөвлөсөнөөс зүүн бүс буюу Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт нийт 55 нийгмийн ажилтан ажиллана.
Сургалт тав хоногийн хугацаанд үргэлжилнэ.
Сургагч багш нарыг Гэр бүл, хөлдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар нийгмийн ажилтан, багш бэлтгэдэг их, дээд сургуультай хамтран бэлтгэсэн байна.
Сум, хороо бүрд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажилласнаар эрсдэлт бүлэгт байгаа хүүхдүүдийг урьдчилан тогтоох, сурах хүмүүжих орчинд нь анхаарал хандуулах, гэр бүлийнхэнтэй хамтарч ажиллах улмаар гэмт хэрэг зөрчлөөс сэргийлэх орчин илүү сайжирна.
Тод мэдээ
“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй” гэх зар залилан
Тод мэдээ
Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 15-нд боллоо. “Олон улсын цоохор ирвэсийн холбоонд Монгол Улс элсэхийг дэмжих тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ.
Манай улсын хувьд тус холбооны гишүүн болсноор монгол орны цоохор ирвэс, түүний амьдрах орчныг хамгаалах, ирвэстэй нутагт амьдардаг иргэд, малчдын амьдралын чанарыг дээшлүүлэх ач холбогдолтой ажээ.
БНЭУ муурын төрлийн амьтдыг хамгаалах зорилгоор “Олон улсын том муурын холбоо” байгуулах санаачилга дэвшүүлж, Монгол Улсын тус санаачилгад нэгдэн орох хүсэлтийг 2023 онд анх ирүүлжээ.
Тод мэдээ
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар нэгдэн орсныг баталж, Засгийн газрыг төлөөлөн харилцах байгууллагаар Эрчим хүчний яамыг томиллоо.
Олон улсын нарны эрчим хүчний холбоо нь 2015 онд байгуулагдсан. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төвтэй төрийн бус байгууллага юм.
Тус байгууллага нь Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн үйл ажиллагаатай давхцахгүй, нарны эрчим хүчний нөөц ихтэй улс орнуудад тулгамдсан асуудлыг хамтран шийдэх, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт санхүүгийн эх үүсвэр бий болгоход дэмжлэг үзүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой ажээ. Энэхүү холбоонд нэгдсэнээр бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг дэмжих, үйлдвэрийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, хүлэмжийн хийг бууруулах зэрэг давуу талтай юм.