Бидэнтэй нэгдэх

Чөлөөт бүс

Улсын хэмжээнд ижил нэртэй 360 хос байна

Огноо:

,

Сэтгүүлч:

Үндэсний статистикийн хорооноос валентины өдрийг угтан хосуудын тухай сонирхолтой статистик гаргасан байна. Тодруулбал, улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар ижил нэртэй хос 360, нэг өдөр төрсөн хос 287, хоёрдугаар сарын 14-нд төрсөн 10.057 хүн байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Чөлөөт бүс

Д.Лүндээжанцан: Анхдугаар үндсэн хуулийг баталсан нь төрт ёсны түүхэн үйл явдал болсон юм

Огноо:

,

Эх сурвалж: Монголын мэдээ суваг

 
Дэлгэрэнгүй унших

Чөлөөт бүс

2100 он гэхэд манай гарагийн цаг агаар 3.1 хэмд хүрч дулаарна

Огноо:

,

НҮБ-аас боловсруулсан тайланд дурдсанаар 2100 он гэхэд цаг агаар 3.1 хэмд хүрч дулаарна гэжээ.

Мөн Азербайжан улсад зохион байгуулагдах COP29 чуулганд улс орнууд утааны шинэчилсэн стратегийн талаар хэлэлцэхээр бэлтгэж байгаа талаар дурдсан байна.

2015 онд улс орнууд уур амьсгалын аюултай нөлөөллөөс урьдчилан сэргийлэхийн тулд цаг агаарын 1.5 С (2.7 F) хэмд байлгахаар Парисын хэлэлцээрт гарын үсэг зурсан байдаг.

Ирээдүйд авах арга хэмжээ, өгсөн амлалтын дагуу агаарын хэмийг 2100 он гэхэд 2.6 хэмээс 2.8 хэм хүртэл өснө гэж тооцоолсон байдаг. Гэвч уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх тухай улс орнуудын амлалтуудын хэрэгжилтийг дүгнэдэг Emissions Gap /Агаарын бохирдолтой тэмцэх/ тайланд дурдсанаар улс орнууд 2100 он гэхэд аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс 3.1 С (5.6 F) хэмд хүрч дулаарна гэж дүгнэжээ.

Энэ үзүүлэлт нь сүүлийн гурван жилийн үр дүнгээс харагдаж байгаа юм. Тухайлбал, дэлхийн хүлэмжийн хийн ялгаруулалт 2022-2023 оны хооронд 1.3 хувиар нэмэгдэж, 57.1 гигатонн нүүрсхүчлийн хийтэй тэнцэх хэмжээний шинэ дээд түвшинд хүрсэн гэж тайланд дурджээ.

Уур амьсгалын өнөөгийн бодлого нь дэлхийн дулаарлыг энэ зууны эцэс гэхэд цельсийн 3.1 хэмээс давахад хүргэнэ гэж НҮБ-ын пүрэв гарагт гаргасан тайланд дурдсан. Цельсийн 3.1 хэм гэдэг нь арав гаруй жилийн өмнөх хэмтэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн хэм юм.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш "Бид дэлхийн бөмбөрцгийн маш нарийн олсны эрмэг дээр явж байна", түүнчлэн "Өндөр хөгжилтэй улс орны удирдагчид агаарын бохирдлын зөрүүг арилгахгүй бол бид цаг уурын гаралтай гамшигт үзэгдэлтэй хэрхэн тэмцэх талаар толгойгоо гашилгахад хүрэх нь байна" гэж мэдэгдэв.

"Хэрэв бид 2030 он хүртэл, ялангуяа G20-ийн гишүүн орнуудын хувьд дэвшүүлсэн зорилтод хүрэхийн тулд дорвитой арга хэмжээ авахгүй бол 2030 он хүртэлх цаг уурын өнөөгийн зорилтдоо хүрэхийн тулд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хувьд тийм ч их ахиц дэвшил гаргаагүй байна" гэж Шинжлэх ухааны ахлах редактор Энн Олхофф хэлсэн байна.

Тиймээс улс орнууд хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах талаар илүү их анхаарал хандуулж, арга хэмжээ авах шаардлагатай тулгараад байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт бүс

Тээврийн хэрэгслийн дугуйг улирлын нөхцөлд тохируулан сольж хэвших шаардлагатай

Огноо:

,

ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албанаас гаргасан зам, тээврийн осол зөрчлийн статистик мэдээллээс үзвэл улсын хэмжээнд жилд гарч байгаа нийт ослын 57 хувь нь намар, өвлийн улиралд гарч байна.

Хүний амь нас хохирсон осол зуны улиралд их бүртгэгдсэн байхад намар, өвлийн улиралд ослын улмаас гэмтэл, бэртэл авах нь их байгаа нь эдгээр улиралд замын гадаргуунд өөрчлөлт орж, халтиргаа гулгаанаас хамааралтай зам тээврийн осол нэмэгддэг болохыг илэрхийлж байна.

Автотээврийн хэрэгсэл өмчлөгч, эзэмшигч нарын анхааралд сонордуулахад өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгслийн дугуйг улирлын нөхцөлд тохируулан сольж хэвших шаардлагатайг дээрх тоо баримтууд харуулж байна.

Монгол Улсын Иргэний хуульд Өмчлөгч нь бусдад гэм хор учруулах замаар өмчлөх эрхээ урвуулан ашиглахыг хориглох тухай заалт байдаг.

Иймд автотээврийн хэрэгсэл өмчлөгч, эзэмшигч та бүхэн иргэний үүргээ биелүүлж гарч болзошгүй аюул ослоос сэргийлж улирлын нөхцөлд тохируулан тээврийн хэрэгслийн дугуйгаа сольж авто замын хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.

Өвлийн дугуйг сонгохдоо бид дугуйн дээр тэмдэглэсэн ашиглалтын нөхцөлийн дараах тодорхойлолтыг анхаарах шаардлагатай. 

Эх сурвалж: Автотээврийн Үндэсний Төв

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ19 цаг 1 минут

Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 14 хүртэл үр...

Тод мэдээ19 цаг 12 минут

Улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

Тод мэдээ19 цаг 16 минут

БСШУСБХ хяналт, шалгалтын чиглэлээр хоёр ажлын хэсэг байгуулан ажилл...

Тод мэдээ19 цаг 20 минут

“Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” хэлэлцүүлэг болно

Тод мэдээ19 цаг 27 минут

Төрийн 88 байгууллагын 1264 үйлчилгээ цахим болжээ

Тод мэдээ19 цаг 32 минут

Дэд бүтцийн салбарт үүсэж болзошгүй авлигын эрсдэлээс урьдчилан сэрг...

Тод мэдээ19 цаг 35 минут

Төрийн 7 байгууллага зөвшөөрлөөс давсан 27 журмыг бүхэлд нь хүчингүй...

Тод мэдээ19 цаг 40 минут

Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулалт...

Өнөөдөр19 цаг 48 минут

Өнөөдөр хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө

Өнөөдөр19 цаг 57 минут

Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн

Тод мэдээ2025/02/18

Маргааш хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө

Тод мэдээ2025/02/18

Хархорум нь ухаалаг төлөвлөлттэй, улсын зэрэглэлтэй хот байх эрх зүй...

Өнөөдөр2025/02/18

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гавьяат тамирчин Э.Цэндбаатар нарт баяр хүргэ...

Тод мэдээ2025/02/18

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Оман улсад айлчилна

Өнөөдөр2025/02/18

Приус засварын гаднаас автомашин алдагджээ

Тод индэр2025/02/18

Б.Бямбасайхан: Халиа тошин үүссэн байршлуудад шар усны үерийн эрсдэл...

Тод мэдээ2025/02/18

Сурагчид англи хэлний хичээлээ “Pearson” хөтөлбөрөөр үзнэ

Тод мэдээ2025/02/18

Гэмт хэргийн шинжтэй 89 гомдол, мэдээллийг шалгав

Тод мэдээ2025/02/18

Хүүхдийн хорт хавдрын нэн шаардлагатай гурван нэрийн эмийг хүлээн ав...

Өнөөдөр2025/02/18

Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн

Тод мэдээ2025/02/17

ХӨСҮТ: Цэцэрлэг, сургууль эхэлсэнтэй холбоотой вирусийн тархалт нэмэ...

Тод мэдээ2025/02/17

Хөвсгөл далай дээгүүр зорчихгүй байхыг анхааруулав

Тод мэдээ2025/02/17

Хэвийн боов нэр төрлөөс хамаарч нэг ширхэг нь 5300-12500 төгрөг бай...

Өнөөдөр2025/02/17

УИХ-ын хаврын чуулганд Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийг өргөн ...

Тод мэдээ2025/02/17

Кето хоол захиалаад залилуулжээ

Өнөөдөр2025/02/17

Аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдлээ

Тод мэдээ2025/02/17

БНТУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Өнөөдөр2025/02/17

Монголын Үндэсний Бөхийн Холбооны БНСУ дахь салбар холбоо байгуулагд...

Өнөөдөр2025/02/17

Улсын хэмжээнд 16.8 мянган толгой мал хорогдсон байна

Өнөөдөр2025/02/17

Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн

Санал болгох