Үйл явдал
Хуулийн этгээдийн тамга, тэмдгийг хүлээлгэн өгөхгүй авч зугтдаг явдлыг таслан зогсоолоо
Эрх бүхий этгээдүүдийн хооронд үүссэн маргааны улмаас хуулийн этгээдийн тамга, тэмдэг, гэрчилгээг авч зугтах, хүлээлгэн өгөхгүй байх, нуух зөрчлийн улмаас хуулийн этгээдийн хэвийн үйл ажиллагаанд саад учирч иргэн хуулийн этгээдэд хохирол учирч, хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулах улсын бүртгэлийг хуулийн дагуу бүртгэхэд хүндрэл учирч байсан. Учир нь Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээдийн бүртгэлийг хөтлөхдөө албаны дотоод хэрэгцээнд ашигладаг улсын бүртгэлийн маягтад тамга, тэмдэг дарагдсан байхыг шаарддаг байсан.
Энэ талаар Улсын Ерөнхий прокурорын газраас судалгаа авахад 2023 онд 117 зөрчил, 2024 онд 182 зөрчил бүртгэгдсэн, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс судалгаа авахад 2024 оны 12 дугаар сарын байдлаар 12 хэрэг ажиллагаанд хянагдаж байгаа нийтлэг зөрчил байна. Уг нөхцөл байдлын улмаас нэгэнт шийдвэрээ гаргасан хуулийн этгээдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж олон сар жилээр маргалдаж асуудлаа шийдвэрлэж чаддаггүй байсан.
Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга У.Болдхүү улсын бүртгэлийн хууль тогтоомжийг нэг мөр ойлгож, нэгдсэн арга зүйтэй хэрэглэх талаар зөвлөмж, чиглэлийг гаргалаа. Уг зөвлөмж, чиглэл гарснаар хуулийн этгээдийн эрх бүхий этгээдийн шийдвэр нэгэнт гарсан бол тамга, тэмдгийг хүлээлгэн өгөхгүй, авч зугтахаас үл шалтгаалан хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэж эхлээд байна. Ингэж бүртгэснээр хуулийн этгээдийн үйл ажиллагаа тасралтгүй хэвийн явагдах иргэний хууль, компанийн тухай хууль, төрийн бус байгууллагын тухай зэрэг хуулийн хэрэгжилтийг хангах нөхцөлүүд бүрдэж байна.
Үйл явдал
Шинэ хичээлийн жилийн бэлтгэл болон бусад цаг үеийн ажлын талаар хэлэлцлээ
Боловсролын сайдын шуурхай хуралдаанаар боловсролын салбарын шинэ хичээлийн жилийн бэлтгэл болон бусад цаг үеийн ажлын талаар хэлэлцлээ.
Хуралдаанаар:
-2026-2027 оны хичээлийн жилээс 1 дүгээр ангийн сурах бичгийг шинээр зохиох, хэвлэх, түгээх ажил болон бусад ангиудын сурах бичгийн нөхөн хангалтын хүртээмж
-Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц, цэцэрлэг, сургуулийн элсэлт, бүртгэл
-“COP 17” арга хэмжээтэй холбоотойгоор хичээл сургалтын зохицуулалт
-Нийслэлийн хэмжээнд хотхоны бага сургууль болон төрөлжсөн ахлах сургууль байгуулах ажлын хүрээнд байгуулагдсан ажлын хэсэг Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдэд ажиллах
-Боловсролын зээлийн сангийн 2026 оны сонгон шалгаруулалтын үр дүн, тэтгэлэг, зээл, төлбөрийн хөнгөлөлтийн хэрэгжилтийн явц, төсвийн нөхцөл байдал
-2027 оны төсвийн төлөвлөлт болон боловсролын салбарын 2026 оны хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл болон Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны төслүүдийн явцтай танилцах
-Тажикстан Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд боловсролын салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах зэрэг асуудлуудын талаар хэлэлцлээ.
Боловсролын сайдын шуурхай хуралдаанаар Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир танилцуулсан асуудал бүр дээр шийдэл, шаардагдах төсөв, хугацааг тодорхой тусгаж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг бүтэц, нэгжийн удирдлагуудад даалгалаа.

Үйл явдал
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
НӨАТ-ын урамшууллын 2026 оны 07 дугаар сарын сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлгийг 2026 оны 07 дугаар сарын 22-нд 13.00 цагт ибаримт аппликейшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.
Иргэн та 2026 оны 06 дугаар сарын 01-нээс 30-ны өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 цаг 59 минутаас өмнө бүртгүүлж, сугалаандаа хамрагдана уу.
Сугалааны тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмэгдүүлэн олгодог ба дэлгэрэнгүй мэдээллийг https://sugalaa.ebarimt.mn/ цахим хуудаснаас үзээрэй.

Үйл явдал
Мөнгөний нийлүүлэлт 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 26.6 хувиар өсжээ
Монгол Улсын мөнгөний нийлүүлэлт (М2) 2026 оны зургаадугаар сарын эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 11.2 их наяд төгрөгөөр буюу 26.6 хувиар өссөн байна.
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр энэхүү өсөлтөд төгрөгийн хадгаламж 5.9 их наяд төгрөгөөр (26.3 хувь), төгрөгийн харилцах 2.8 их наяд төгрөгөөр (29.3 хувь), валютын харилцах 2.7 их наяд төгрөгөөр (75.4 хувь) тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Мөн 2026 оны зургаадугаар сарын байдлаар аж ахуйн нэгж, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 49.3 их наяд төгрөг болсон байна. Үүнээс чанаргүй зээл 2.5 их наяд төгрөг, анхаарал хандуулах зээл 1.2 их наяд төгрөг байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Түүнчлэн зургаадугаар сарын валютын сарын дундаж ханшаар 1 ам.доллар 3576.65 төгрөг, 1 евро 4117.99 төгрөг, 1 юань 527.86 төгрөг, 1 рубль 48.40 төгрөг байсан байна.
Эдгээр үзүүлэлт нь 2026 оны зургаадугаар сарын урьдчилсан гүйцэтгэл болохыг Үндэсний статистикийн хороо онцолжээ.

-
Тод зураг2019/08/01
Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
-
Дэлхий нийтээр..2020/12/02
ТБХ: Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэл...
-
Дэлхий нийтээр..2023/08/09
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
-
Дэлхий нийтээр..2020/05/06
Наран баг Өмнөговь аймгийн тэргүүний баг болов
