Дэлхий нийтээр..
Б.Бямбасайхан: Зарим ААН голын ай савд шороо асгаж нарийсгаж, халиа тошин халих эрсдэлийг нэмэгдүүлж байна
Баянзүрх дүүргийн 2 болон 29 дүгээр хороо, Сэлбэ голын орчимд халиа тошин халих эрсдэл үүссэнд ГУББГ-аас арга хэмжээ авч ажиллалаа. Сар шинийн баярын өдрүүдээр цаг агаар дулаарч, нэмэх хэм рүү орсон. Мөн зарим байгууллага, аж ахуйн нэгжээс голын ай савд шороо асгаж нарийсгах, голын голдиролыг өөрчлөх зэрэг зүй зохисгүй үйлдлүүд гаргаж, улмаар эдгээр үйлдлээс шалтгаалж халиа тошин нэмэгдэж байгаа талаар Геодези, усны барилга байгууламжийн газрын дарга Б.Бямбасайханаас тодрууллаа.

Тэрбээр “Цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан энэ жилийн хувьд илүү тархмал хүрээнд олон байршилд халиа тошин үүссэн. ГУББГ-аас өдөр бүр арга хэмжээ аван ажилласан. Харин ойрын өдрүүдэд цаг агаар нэмэх хэм рүү орсноор уулын шар ус ихээр орж ирж байна. Үүнээс гадна иргэд болон зарим аж ахуйн нэгж, байгууллагаас санаатай болон санамсаргүйгээр голыг нарийсгах, шугам хоолойг тасдах зэрэг буруутай үйл ажиллагаа гаргаж, үүнээс үүдэн халиа тошин нэмэгдэх, авто зам дээр ус тогтох, айл өрх усанд автах зэрэг эрсдэлтэй нөхцөл байдлыг бий болгож байна” гэлээ.

ГУББГ-аас үерийн далан байгуулах, шугам хоолой угсрах, халиа тошингийн хэмжээг барьж, тогтоох ажлуудыг тогтмол хийж байгаа боловч нөгөө талд зарим хариуцлагагүй байгууллага, аж ахуйн нэгж, зарим тохиолдолд иргэний буруутай үйлдлээс шалтгаалж халиа тошин нэмэгдэх эрсдэл үүсэж байгаа юм. Цаашид цаг агаар илүү дулаарч, шар усны үер, халиа тошингийн нөхцөл хүндрэх магадлал өндөр байгаа учраас иргэд, аж ахуйн нэгжүүд сонор сэрэмжтэй байж, дээрх үйлдлүүдийг гаргахгүй байхыг уриалж байна.



Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2025/12/10
ОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчдээс сонголт хийх ажлын хэсэг байгууллаа
-
Үйл явдал2026/09/09
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна
-
Үйл явдал2023/04/18
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
-
Дэлхий нийтээр..2023/05/05
Зогсоолын менежмент, засвар, арчлалтыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр гүйцэтгэн...
