Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

СЕХ: 67 мандатад нөхөн сонгууль зохион байгуулна

Огноо:

,

Сэтгүүлч:

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгууль 2025 оны зургаадугаар сарын 22-ны өдөр болно.  
 
Хуульд зааснаар иргэдийн төлөөлөгч нас барсан, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан, шүүхийн шийдвэр гарсан, тухайн орон нутгаас шилжсэн, төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасан үндэслэлээр төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэр хүчингүй болсон зэрэг үндэслэлээр Хурлын Төлөөлөгчийн орон гарсан суудлыг нөхөх зорилгоор нөхөн сонгууль зохион байгуулдаг.
 
2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 2 аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тус бүр 1, 17 аймгийн 55 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 65 мандатад нөхөн сонгууль явуулахаар тухайн аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр гараад байна.  
 
“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-тай танилцана уу.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгууль явуулах судалгааг нийтэллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод мэдээ

Хөгжлийн банкны эрхлэх ажил, үйлчилгээний хүрээг ЭКСИМ банкны шаардлагад нийцүүлж өргөжүүлнэ

Огноо:

,

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулж боловсруулсан хууль тогтоомжийн төслийг хэлэлцээд өнөөдрийн Засгийн газрын хуралдаан дээр гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ.

Хөгжлийн банкны эрх зүйн байдал, зорилт, зарчим, үйл ажиллагааны чиглэлийг бусад улсуудын Хөгжлийн банкны сайн жишигт тулгуурлан боловсруулжээ.  Хөгжлийн банкны эрхлэх ажил, үйлчилгээний хүрээг ЭКСИМ банкны шаардлагад нийцүүлэн өргөжүүлэхээр тусгажээ.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Эгийн голын УЦС-ын туслах далангийн ТЭЗҮ боловсруулах зардлыг Засгийн газар баталлаа

Огноо:

,

ОХУ, ЮНЕСКО-гийн Дэлхийн өв Байгал нуурт үзүүлэх нөлөөллийн экологийн иж бүрэн үнэлгээ, төслийн Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, төслийн туслах далангийн ТЭЗҮ боловсруулах ажлыг шуурхай зохион байгуулах, Зардлыг санхүүжүүлэхээр Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэлээ.

Эгийн голын усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх тухай асуудал 1964 онд анх яригдаж эхэлснээс хойш үе үеийн Засгийн газар олон арга хэмжээ авч хэрэгжүүлж ирсэн ч ОХУ-ын талтай бүрэн ойлголцолд хүрч чадаагүй өдий хүрсэн. Хамтарсан Засгийн газар байгуулагдсанаас хойш олон жил гацсан ЭГУЦС-ын төслийн ажлыг хөдөлгөх зорилгоор шат дараатай ажил байна.

ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 46 дугаар хуралдаанаас Монгол Улс Эгийн голын усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөн, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг Дэлхийн өвийн нөлөөллийн үнэлгээ хийх заавар, зөвлөмж болон олон улсын стандартын дагуу хийж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн нь цаашид энэ төсөл амжилттай хэрэгжих үндэс болно гэж үзэж байна.

Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Оросын Холбооны Улсын Байгалийн нөөц, экологийн сайд нар “Байгаль нуур болон Сэлэнгэ мөрнийг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай” санамж бичигт гарын үсэг зурж, мөн санамж бичгийн дагуу хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн тохирч гарын үсэг зурсан. Ажлын төлөвлөгөөний дагуу 2026 оны эхний хагаст багтаан Эгийн голын УЦС-ын нөлөөллийн талаар эцсийн дүгнэлт гаргах зорилттой ажиллаж байна.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Огноо:

,

Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна.

Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ.

Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг газар дээр арилгууллаа. 

НЦУГ-аас гаргасан хоёрдугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна.

Мөн Нийтийн байр түрээслэгч 11,129 иргэнийг бүртгэсэн.

Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8 хувь нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52.5 хувь харин төвлөрсөн шугамд холбогдсон долоо буюу 2 хувь байна. 

Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96 хувь огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм гэж Улаанбаатар орон сууцжуулалт ХХК-иас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ4 цаг 7 минут

Хөгжлийн банкны эрхлэх ажил, үйлчилгээний хүрээг ЭКСИМ банкны шаардл...

Тод мэдээ4 цаг 14 минут

Эгийн голын УЦС-ын туслах далангийн ТЭЗҮ боловсруулах зардлыг Засгий...

Тод мэдээ4 цаг 39 минут

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт...

Өнөөдөр4 цаг 42 минут

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсад төрийн айлчлал хий...

Тод мэдээ5 цаг 11 минут

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн а...

Тод мэдээ5 цаг 15 минут

Түймэрт өртсөн 10 өрхөд сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ

Тод мэдээ5 цаг 18 минут

СЕХ: 67 мандатад нөхөн сонгууль зохион байгуулна

Тод мэдээ6 цаг 2 минут

Авлигын эсрэг сургалтад 513 албан тушаалтныг хамруулав

Өнөөдөр6 цаг 5 минут

Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн

Тод мэдээ2025/03/12

Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн нээлтэ...

Тод индэр2025/03/12

Харилцан хөрөнгө оруулж, хамтран ажиллахыг уриаллаа

Тод мэдээ2025/03/12

Чех-Монголын бизнес форумд 150 гаруй аж ахуйн нэгж оролцож байна

Өнөөдөр2025/03/12

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэн ч нийгмийн даатгалын шимтг...

Өнөөдөр2025/03/12

Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн

Тод мэдээ2025/03/11

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлууллаа

Өнөөдөр2025/03/11

Түймэрт өртсөн зүүн аймгуудад тусламж үзүүлэх ажлын хэсгийг байгуулл...

Тод мэдээ2025/03/11

Түймэр унтраах зорилгоор цаг агаарт зориудаар нөлөөллөө

Тод мэдээ2025/03/11

Монгол Улсын Ерөнхийлөгчид Чех Улсын Сенатын танхимын дарга бараалхл...

Тод мэдээ2025/03/11

Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч нар мэдээлэл хийлээ...

Тод мэдээ2025/03/11

Цэргийн багт автомашин гардуулжээ

Тод мэдээ2025/03/11

“Нээлттэй парламент” хөтөлбөрөөс шалгарсан оюутнууд УИХ-д үргэлж...

Тод мэдээ2025/03/11

Монгол, Чехийн төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Тод мэдээ2025/03/11

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч Петр Павел албан ...

Өнөөдөр2025/03/11

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Тод мэдээ2025/03/10

Б.Бямбасайхан: Зарим ААН голын ай савд шороо асгаж нарийсгаж, халиа ...

Тод мэдээ2025/03/10

Ой, хээрийн түймэрт урьдчилсан байдлаар 18.880 га талбай өртөөд байн...

Өнөөдөр2025/03/10

Гуравдугаар сарын 10-ны Улаанбаатар-Франкфурт-Улаанбаатар чиглэлийн ...

Тод мэдээ2025/03/10

Музейн нээлттэй өдрүүд гуравдугаар сарын 13-ныг дуустал үргэлжилнэ

Тод мэдээ2025/03/10

Гандантэгчэнлин хийд Их хааны шүтээн хөргийг эрхэмлэн заллаа

Тод мэдээ2025/03/10

Оюутан цэргийн бүртгэл энэ сарын 10-нд дуусна

Санал болгох