Дэлхий нийтээр..
Хубилай хаан Японд довтолсны дараах 750 жилд зориулсан хоёр боть номын нээлт болов
Хубилай хаан Японд довтолсны дараах 750 жилд зориулан Япон Улсад зохион байгуулсан үйл явдлуудын эмхэтгэл болох хоёр боть номын нээлтийн ёслол өнөөдөр Монгол Улсын Үндэсний Номын Сангийн Салбар байрны Үзэсгэлэнгийн танхимд боллоо.
Уг үйл явдалд зориулан Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ, Фукуока хот дахь Өргөмжит консул, Соёлын өвийн Үндэсний төв хамтран зохион байгуулсан "Хубилай хаан Японд довтолсны дараах 750 жил" эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл, зургийн цомгийн номын нээлтийн үеэр мөн Монгол Улсын Үндэсний Номын Сангаас Хубилай хаанд холбогдох ном бүтээлийн дээжээс үзэсгэлэн дэлгэн толилуулав.
Номын нээлтийг Үндэсний урлагийн Их театрын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Б.Батмэнд "Эртний сайхан" уртын дуугаар эхлүүлж, Говийн есдүгээр Ноён хутагт Данзанлувсантүдэв бээр Өндөр гэгээний айлдсан "Адистидын дээдийг хайрлагч эх" номыг уншиж, Япон Улсын Фукуока хот дахь Монгол Улсын Өргөмжит консул Ш.Алтан-Эрдэнэ, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Ч.Энх-Амгалан Соёлын өвийн Үндэсний төвийн захирал нар үг хэлэв.
Нээлтийн ёслолын үеэр Монгол Улсын Үндэсний Номын Санд ном тус бүрээс 50 ширхгийг гардуулан өгч, орон нутгийн номын сангуудад түгээхийг хүслээ.
Дэлхий нийтээр..
“Al Jazeera”-гийн сэтгүүлч амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ
Дэлхий нийтээр..
НҮБ-ын төлөөлөгч Тегеранд очиж хохирлын нөхцөл байдалтай танилцлаа
НҮБ-ын тусгай төлөөлөгч Тегеран хотод ажиллаж, агаарын довтолгоонд өртсөн гэх иргэний байгууламжуудтай газар дээр нь танилцсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.
Мэдээллээр НҮБ-ын төлөөлөгч Тегеран хотын хэд хэдэн дүүрэгт очиж, орон сууцны барилга, иргэний дэд бүтэц, боловсролын байгууллагуудад учирсан хохирлын талаар холбогдох албаныхнаас тодруулга авчээ. Зарим бүсэд дэлбэрэлтийн улмаас барилгын цонх хагарч, ойр орчмын байгууламжууд гэмтсэн гэх мэдээлэл гарсан байна.
НҮБ-ын төлөөлөгчийн энэ айлчлал нь агаарын довтолгооны үеэр иргэний байгууламжууд онилогдсон эсэхийг тодруулах, олон улсын хүмүүнлэгийн эрх зөрчигдсөн эсэхийг шалгах зорилготой гэж эх сурвалжууд мэдээлжээ.
Үүнтэй холбоотойгоор НҮБ нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд Аюулгүйн зөвлөлийн түвшинд асуудлыг хэлэлцэх боломжтой гэж үзэж байна.
Сүүлийн 12 цагийн хугацаанд Ираны хэд хэдэн хотод дэлбэрэлт болсон гэх мэдээлэл гарч, Тегеран хотын зарим дүүрэгт агаарын хамгаалалтын систем ажилласан тухай мэдээлэл мөн гарсан юм. Энэ нөхцөл байдалтай зэрэгцэн НҮБ-ын төлөөлөгч газар дээр нь ажилласан нь Ойрхи Дорнодын нөхцөл байдал шинэ шатанд шилжиж байгааг ажиглагчид онцолж байна.
Одоогоор Ираны тал хохирлын талаар дэлгэрэнгүй албан ёсны мэдээлэл гаргаагүй байгаа бөгөөд нөхцөл байдлыг олон улсын байгууллагууд үргэлжлүүлэн ажиглаж байна.
Дэлхий нийтээр..
Путин, Саудын Арабын хунтайж нар Ойрхи Дорнодод гал зогсоохыг уриалав
-
Үйл явдал2025/03/10
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улсад хийх төрийн айлч...
-
Дэлхий нийтээр..2023/01/03
Өглөө бүр 30-40 тонн давс, бодис цацаж байна
-
Дэлхий нийтээр..2025/09/12
Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан
-
Үйл явдал2023/09/13
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сүлд тэнэж одно
