Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсгол, хэлэлцүүлгүүд

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын байнгын хороо, ажлын хэсгээс өнөөдөр /2025.05.07/ зохион байгуулах сонсгол, хэлэлцүүлгүүдийн товыг та бүхэнд хүргэж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

СОНСГОЛ

1

Төсвийн байнгын хороо

· Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчийн сонсгол

· Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тайлан гаргах /хаалттай/

09.00

“Үндсэн хууль”

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

1

УИХ-ын даргын 2024 оны 42 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг

Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийг танилцуулах

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Хууль зүйн байнгын хороо

Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар

10.00

“Их Эзэн Чингис хаан”

 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод мэдээ

Ойн 4 түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байна

Огноо:

,

Улсын хэмжээнд өнөөдөр 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн  байдлаар 4 ой, хээрийн түймэртэй байгаагаас Увс аймгийн Сагил, Хөвсгөл аймгийн Цагааннуур, Улаан-Уул суманд суманд гарсан 3 ойн гал түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар, Баян-Өлгий аймгийн Булган суманд гарсан ойн гал түймрийг хяналтад авч, цурамд оруулахаар ажиллаж байна.

Түймрийг унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагаас 66 алба хаагч, 7 автомашин, мэргэжлийн ангийн 70 хүн, 8 автомашин, нийт 136 хүн, 1 нисдэг тэрэг 15 автомашин, 2 мотоцикль, 28 морьтой оролцож байгаа юм.

Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Гуртын уулын хойд тал” гэдэг газар гарсан ойн түймрийг унтраах ажиллагаанд оролцсон алба хаагчдыг ОБЕГ-ын Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр татан авах ажиллагааг зохион байгуулж байна.


Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

"Иргэн зайлшгүй шаардлагаар саарал чоно агнасан бол хуулийн хариуцлага хүлээхгүй"

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатараас 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн баталсан.

Амьтны тухай хуульд иргэн зохих төлбөр төлж, эрхийн бичиг авсны дагуу ахуйн зориулалтаар агнуурын амьтан буюу саарал чоныг агнахаар зохицуулсан бөгөөд Монгол Улсад саарал чонын тоо толгой ихсэх, хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдалд заналхийлэх, малчдын амжиргааны эх үүсвэр болох мал сүрэгт халдаж хохирол учруулах эрсдэл бий болсон.

Иймд Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиар иргэн өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, мал сүргээ хамгаалах зайлшгүй шаардлагаар саарал чоно агнасан тохиолдолд эрхийн бичиг авах шаардлага хамаарахгүй болж, ан амьтны нөөц ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөх боломжийг бүрдүүлсэн.  

Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Хутга тулган бусдыг дээрэмдсэн этгээдийг олж тогтоон баривчилжээ

Огноо:

,

Энэ оны долоодугаар сарын 24-ний өдөр СХД-ийн нутагт дэвсгэрт байрлах нэр бүхий барьцаалан зээлдүүлэх газрын ажилтныг үл таних этгээд хутга тулган айлган сүрдүүлж, ам болон гарыг нь хүлж скочдон 500 сая төгрөгийн үнэ бүхий алт, монетон үнэт эдлэл, бэлэн 1.5 сая төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэг бүртгэгдсэн.

Цагдаагийн байгууллагаас гэмт этгээдийг улсын хэмжээнд эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулж, орогнож байсан газрыг олж тогтоон, дайчлан баривчилж, мөрдөн шалгаж ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ2025/08/08

Ойн 4 түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байна

Чөлөөт бүс2025/08/08

Зэрлэг, тэжээвэр амьтдад хазуулсан үед авах арга хэмжээ

Тод мэдээ2025/08/08

"Иргэн зайлшгүй шаардлагаар саарал чоно агнасан бол хуулийн хариуцла...

Тод мэдээ2025/08/08

Хутга тулган бусдыг дээрэмдсэн этгээдийг олж тогтоон баривчилжээ

Тод мэдээ2025/08/08

Улаанбаатар хотын 24 мега төслийн нэг Лаг шатаах үйлдвэрийн ТЭЗҮ бол...

Тод мэдээ2025/08/08

Дэлхийн шингэрүүлсэн хийн холбоотой хамтран ажиллах боломжийн талаар...

Тод мэдээ2025/08/08

Улаанбаатарын түгжрэлийг бууруулах салбар төмөр замыг үндэсний компа...

Тод мэдээ2025/08/08

Цэцэрлэгийн бүртгэлийн системд 80,490 хүүхэд бүртгүүлжээ

Өнөөдөр2025/08/08

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

Өнөөдөр2025/08/08

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Тод мэдээ2025/08/07

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 109 компанийг 87 болгоно...

Тод мэдээ2025/08/07

Төрийн жинхэнэ албан хаагчдын ажлын гүйцэтгэл, үнэлгээг олон нийтэд ...

Тод мэдээ2025/08/07

"Эрдэнэт медикал" эмнэлгийг Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээн...

Тод мэдээ2025/08/07

Богд хааны ордон болон түүх, соёлын өвийг хамгаалах талаар үүрэг даа...

Өнөөдөр2025/08/07

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

Тод мэдээ2025/08/07

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Тод мэдээ2025/08/07

“Халзан бүрэгтэйн” ордын талаарх ерөнхий хяналтын сонсгол болно

Тод мэдээ2025/08/07

ГЕГ: Монгол Улс дэлхийн 68 оронд бараа экспортолжээ

Тод мэдээ2025/08/07

Бүгд Найрамдах Итали улстай Онцгой байдлын салбарт хамтын ажиллагааг...

Тод мэдээ2025/08/07

Сургууль, цэцэрлэгийн засвар, орон сууцны шугам сүлжээний засварыг э...

Тод мэдээ2025/08/07

Мас-Рестлингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын б...

Өнөөдөр2025/08/07

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Тод мэдээ2025/08/06

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний амь насыг хохироосон хэргийг шүү...

Тод мэдээ2025/08/06

Хүүхдүүд усанд осолдож, амиа алдах тохиолдол бүртгэгдсээр байна

Тод мэдээ2025/08/06

Дэнжийн мянгын дулааны станц барих нэгж талбарын газар чөлөөлөлт 90 ...

Тод мэдээ2025/08/06

Дулаалгын төсөл хэрэгжиж эхэллээ

Тод мэдээ2025/08/06

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Оманы хөрөнгө оруулалтын газрын Ер...

Тод мэдээ2025/08/06

Явган хүний замыг шинэчлэхдээ нийт 22.9 км агаарын шилэн кабелуудыг ...

Тод мэдээ2025/08/06

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Тод мэдээ2025/08/06

Э.Батшугар: Цаасан И-баримтыг халж бүрэн цахимжуулах ажлыг эхлүүллээ...

Санал болгох