Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг

Огноо:

,

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр 12 цаг 30 минутанд Төрийн ордны "Үндсэн хууль" танхимд болно.

Тус ажлын хэсэг УИХ-ын даргын 2025 оны 156 дугаар захирамжаар байгуулагдсан юм.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод мэдээ

Таван шарын нүхэн гарцын гармын хойд хэсгийн авто замыг засаж шинэчилнэ

Огноо:

,

Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төсөл хэрэгжиж байна. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд, төмөр зам доогуур Найрамдлын замыг товчооны замтай холбох, төмөр замын 396 км, ПК9-36 3в авто замын 1 дүгээр нүхэн гарц буюу Таван шарын нүхэн гарцын гармын хойд хэсгийн авто замын засвар шинэчлэлийн ажил ирэх Баасан гарагаас эхэлнэ.

Тодруулбал, наймдугаар сарын 15-ны 22:00 цагаас есдүгээр сарын 3-ны 22:00 цаг хүртэл авто замыг хэсэгчлэн хааж, хөдөлгөөнийг хязгаарлах юм. Иймд ажил гүйцэтгэх хугацаанд тус чиглэлд зорчих жолооч, зорчигчид ачаалал багатай өөр маршрутыг сонгохыг зөвлөж байна.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Өмнөговь аймаг дулааны цахилгаан станц барих төслийг санхүүжүүлэх зорилгоор үнэт цаас гаргана

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны наймдугаар сарын 13-нд болж, Даланзадгадад 50 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц барих төслийг санхүүжүүлэх зорилгоор 500 тэрбум төгрөг хүртэлх аймгийн үнэт цаасыг тухайн жилийн төсвийн тухай хууль, Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичигт нийцүүлэн дотоодын зах зээлд үе шаттайгаар арилжаалахыг Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатад зөвшөөрлөө. 

Аймгийн үнэт цаас гаргах хэмжээ болон санхүүжүүлэх дүнг жил бүрийн төсвийн төсөлд тооцож тусгахыг Сангийн сайд Б.Жавхлан, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат нарт, аймгийн үнэт цаас гаргах замаар төвлөрүүлсэн хөрөнгийг энэ тогтоолд заасан зориулалтын дагуу зарцуулж, үнэт цаасны эргэн төлөлтийг аймгийн төсөвт тусгах арга хэмжээ авч, хуваарьт хугацаанд төлж барагдуулахыг Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатад тус тус даалгав.

Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд сүүлийн жилүүдэд эрчим хүчний хэрэглээ өсөж байна. 2023 онд 59.2 сая кВт.ц байсан бол 2033 онд 105.8 сая кВт.ц-д хүрнэ гэж тооцоолжээ. Мөн төвлөрсөн системийн оргил ачаалал 2023 онд 1,636 МВт хүрч, 2022 оноос 11.3 хувиар өссөн нь суурь хэрэглээний аюулгүй байдлыг хангах, дэмжих эх үүсвэр хэрэгцээтэй байгааг харуулж байна. Одоо ашиглаж буй 9МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц нь хуучирсан, 30.6 сая кВт.ц хэрэглээг даах чадвартай, үлдсэн хэрэглээг төвийн эрчим хүчний системээр хангаж байгаа нь найдвартай бус байна. Иймд өсөж буй хэрэглээг хангах хүрээнд 50МВт-ын хүчин чадалтай дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэх станц барих шаардлага үүсээд байна.

Уг станц нь зөвхөн Даланзадгад сумын хэрэглээг хангаад зогсохгүй бүсийн хэмжээнд эрчим хүчний ачааллыг бууруулах, бие даасан хангамж бий болгох, уул уурхайн төсөл, аялал жуулчлал, орон нутгийн хөгжилд суурь дэд бүтцийн дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой гэж үзлээ. Өмнөговь бонд гаргаж буй анхны аймаг болж байна. 

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Монгол Улсын Их Хурлын 2026 оны төсвийн төслийг олон нийтээр хэлэлцүүллээ

Огноо:

,

Төсвийн тухай хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас өнөөдөр (2025.08.13) Монгол Улсын Их Хурлын 2026 оны төсвийн төслийг олон нийтэд танилцуулж, нээлттэй хэлэлцүүлэв. Хэлэлцүүлэгт иргэд, төрийн бус байгууллага болон холбогдох төрийн байгууллагуудын нийт 30 орчим оролцогч оролцов.

Хэлэлцүүлгийн эхэнд Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Төсвийн тухай хуульд 2023 онд орсон нэмэлт, өөрчлөлтөөр төсвийн төсөл боловсруулахад олон нийтийн оролцоог хангахтай холбоотой зохицуулалт туссаныг дурдаад, Монгол Улсын Их Хурал өөрийн баталсан хуулийг хэрэгжүүлэхэд манлайлан үлгэрлэж, хэрэгжүүлэх ёстой гэдгийг онцолсон юм. Тэрбээр Монгол Улсын Их Хурлын 2026 оны төсвийн төслийг боловсруулсан үндэслэл, стратегийг танилцуулж, “3 төгөлдөршил”-ийн зарчимтай парламент бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаандаа баримтлах стратеги, түүний үнэт зүйл, стратегийн болон эрхэм зорилго, алсын харааг товч дурдан, эдгээр зорилго, стратегийн хэрэгжүүлэх бодлогоор төсвийн төслийг боловсруулсан гэдгийг тэмдэглэлээ.

Монгол Улсын Их Хурлын 2026 оны төсвийг хэрэгжүүлснээр хүрэх үр дүнг парламентаас батлан гаргах хууль тогтоомж, шийдвэрийг судалгаа, шинжилгээ, нотолгоонд суурилан, чанартай боловсруулдаг байх, шинжлэх ухаан, инновац, технологийг Улсын Их Хурлын үйл ажиллагаанд нэвтрүүлж, хууль, эрх зүйн цахим дэд бүтцийг бий болгох, тасралтгүй хөгжүүлэх, олон улсын стандартыг нэвтрүүлэх, монголын парламентын өөрийн үнэлгээний чадамжийг дээшлүүлэх, төслийн удирдлагын аргачлалыг нэвтрүүлэх зэргээр бодитойгоор тодорхойлжээ.

Улсын Их Хурлын Тамгын газрын Санхүү, хангамж үйлчилгээний хэлтсийн дарга Б.Лхагвасүрэн төсвийн төслийг боловсруулахдаа баримталсан зарчим, бууруулж буй болон тохирсон эдийн засгийн ангилалд хамааруулж буй зардлуудыг танилцуулж, тайлбарласан юм. Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн (ПСХХ), Төсвийн тогтвортой байдлын зөвлөл (ТТБЗ)-ийн төсвийн төсөл болон боловсруулсан хууль, эрх зүйн үндэслэл, шаардлага, төлөвлөж байгаа үйл ажиллагаа, тэдгээрийн үр дүнгийн талаар ПСХХ-ийн газрын дарга Д.Онолт, ТТБЗ-ийн гишүүн, доктор, профессор Л.Отгонтуяа нар тодорхой мэдээлэл өглөө.

Төсвийн төсөлд санал авах хэлэлцүүлэгт иргэд, олон нийтийг төлөөлөн “Монголын залуучуудын эвсэл” ТББ-ын төлөөлөгч Т.Амарзаяа, “Боловсрол бүх нийтийн төлөө” ТББ-ын Б.Батчимэг, “Хүний эрхийг хамгаалах залуу хуульчдын клуб” ТББ-ын Н.Билгүүн, Н.Эрдэнэтулга, “Иргэн та хүч” залуучын нэгдэл ТББ-ын үүсгэн байгуулагч Б.Өлзийбат нар, мөн иргэн А.Анар-Эрдэнэ нар оролцсон юм. Түүнчлэн Сангийн яам, Үндэсний аудитын газрын холбогдох албан тушаалтан, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүд оролцлоо. “Монголын залуучуудын эвсэл”,  “Иргэн та хүч” залуучын нэгдэл ТББ-ын төлөөлөгч Т.Амарзаяа, Б.Өлзийбат нар төсвийн төслийн талаарх танилцуулга, мэдээлэлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэллээ. Оролцогчид төсвийн төсөлд тусгагдсан нийтлэг арга хэмжээнүүд, тэдгээрийн төсвийн задаргаа, парламентын үйл ажиллагааны ил тод байдал, иргэдийн оролцоог хангах ажлын хэрхэн төлөвлөж, төсөвлөж буй талаар, мөн олон улсын байгууллагуудын гишүүнчлэлийн төлбөрийг цаг тухайд нь төлж, тэдгээр байгууллагуудаас мэдээлэл, үйлчилгээг хугацаа алдалгүй авч, олон талын идэвхтэй хамтын ажиллагаатай байх, судалгааны ажлыг эрчимжүүлж, төсвийг хангалттай тусгаж байх, Нийтийн сонсголын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, үүнтэй холбоотой төсөв, зардлыг төлөвлөж хэрэгжүүлдэг байх болон төсвийн төслийн хэлэлцүүлгийг тодорхой, үр дүнтэй, чанартай явуулах талаар Улсын Их Хурлаас Засгийн газарт тодорхой чиглэлүүдийг өгч ажиллах зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хөндөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ4 цагын өмнө

Таван шарын нүхэн гарцын гармын хойд хэсгийн авто замыг засаж шинэчи...

Тод мэдээ4 цаг 3 минут

Өмнөговь аймаг дулааны цахилгаан станц барих төслийг санхүүжүүлэх зо...

Тод мэдээ4 цаг 6 минут

Монгол Улсын Их Хурлын 2026 оны төсвийн төслийг олон нийтээр хэлэлцү...

Тод мэдээ4 цаг 11 минут

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрсн...

Тод мэдээ4 цаг 14 минут

Зүрх судасны үндэсний төв байгуулах төслөөр 119 ортой эмнэлэг барина...

Тод мэдээ4 цаг 15 минут

Ч.Төгсдэлгэр: РЦНК-ийн баруун талд ногоон байгууламж барих асуудалд ...

Тод мэдээ4 цаг 20 минут

Боловсролын сайд П.Наранбаяр БНСУ дахь Монгол сургуулийн үүсгэн байг...

Тод мэдээ4 цаг 22 минут

Хэт чанга дуу чимээ гаргаж буй тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хий...

Өнөөдөр4 цаг 30 минут

Өнөөдөр Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо орно

Өнөөдөр4 цаг 39 минут

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Тод мэдээ2025/08/13

"Нойр нь хулжсан Улаанбаатар" буюу дуу чимээгээр хүчирхийлэгчид

Тод мэдээ2025/08/13

2025-2026 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 1.3 сая сурагч суралцана...

Тод мэдээ2025/08/13

"Алтан намар-2025” өргөтгөсөн худалдаагаар бүх төрлийн ногоог хямд...

Тод мэдээ2025/08/13

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хад...

Тод мэдээ2025/08/13

Хичээлийн хэрэгсэл, хувцас, ном болон бусад эд зүйлсийн нэгдсэн худа...

Тод мэдээ2025/08/13

Зуслангийн байшин тоносон этгээдүүдийг баривчиллаа

Тод мэдээ2025/08/13

Дүүжин замын тээвэр төслийн тулгуур багануудыг ирэх долоо хоногоос с...

Өнөөдөр2025/08/13

Гурвалжингийн гүүрийн авто замын зүүн эгнээг хэсэгчлэн хааж, засвар ...

Тод мэдээ2025/08/13

Тээврийн прокурорын газраас зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэ...

Өнөөдөр2025/08/13

Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

Өнөөдөр2025/08/13

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Тод индэр2025/08/12

Артерийн судсаар химий тариа хийх нь хавдарт маш өндөр тунтай, үр дү...

Тод мэдээ2025/08/12

Гэр хорооллыг орон сууцжуулах, авто зам, сургууль, цэцэрлэгийн ажилд...

Тод мэдээ2025/08/12

Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 63 хувийн гүйцэтгэ...

Тод мэдээ2025/08/12

Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ

Тод мэдээ2025/08/12

Байгалийн хадлан, бэлчээрийн ногоон өвс хадаж экспортод гаргахыг хор...

Тод индэр2025/08/12

Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д шахааны хүн томилохгүй

Тод мэдээ2025/08/12

Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан

Тод мэдээ2025/08/12

Сургууль, цэцэрлэгийн анги засвар, өвөлжилтийн бэлтгэл ажил 82 хувьт...

Тод мэдээ2025/08/12

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 204 хороо тус бүрд тохижилтын ажил хи...

Санал болгох