Дэлхий нийтээр..
УИХ: Өнөөдөр болох хэлэцлүүлэг, сонсгол
Монгол Улсын Их Хурлын байнгын хороодоос зохион байгуулах өнөөдрийн /2025.06.17/ хэлэлцүүлэг, сонсголын товыг та бүхэнд хүргэж байна.
|
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
|
1 |
Төрийн байгуулалтын байнгын хороо |
· Төрийн албаны зөвлөлийн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсгол · Төрийн албаны зөвлөлийн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тайлан гаргах /хаалттай/ |
10.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
|
2 |
УИХ-ын даргын 2024 оны 98 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг |
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах |
09.30 |
“Их засаг” |
|
3 |
Ёс зүй, дэгийн байнгын хороо |
Парламентын шударга байдал ба Ёс зүйн дүрэм |
09.30 |
“Их Эзэн Чингис хаан” |
Дэлхий нийтээр..
“Al Jazeera”-гийн сэтгүүлч амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ
Дэлхий нийтээр..
НҮБ-ын төлөөлөгч Тегеранд очиж хохирлын нөхцөл байдалтай танилцлаа
НҮБ-ын тусгай төлөөлөгч Тегеран хотод ажиллаж, агаарын довтолгоонд өртсөн гэх иргэний байгууламжуудтай газар дээр нь танилцсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.
Мэдээллээр НҮБ-ын төлөөлөгч Тегеран хотын хэд хэдэн дүүрэгт очиж, орон сууцны барилга, иргэний дэд бүтэц, боловсролын байгууллагуудад учирсан хохирлын талаар холбогдох албаныхнаас тодруулга авчээ. Зарим бүсэд дэлбэрэлтийн улмаас барилгын цонх хагарч, ойр орчмын байгууламжууд гэмтсэн гэх мэдээлэл гарсан байна.
НҮБ-ын төлөөлөгчийн энэ айлчлал нь агаарын довтолгооны үеэр иргэний байгууламжууд онилогдсон эсэхийг тодруулах, олон улсын хүмүүнлэгийн эрх зөрчигдсөн эсэхийг шалгах зорилготой гэж эх сурвалжууд мэдээлжээ.
Үүнтэй холбоотойгоор НҮБ нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд Аюулгүйн зөвлөлийн түвшинд асуудлыг хэлэлцэх боломжтой гэж үзэж байна.
Сүүлийн 12 цагийн хугацаанд Ираны хэд хэдэн хотод дэлбэрэлт болсон гэх мэдээлэл гарч, Тегеран хотын зарим дүүрэгт агаарын хамгаалалтын систем ажилласан тухай мэдээлэл мөн гарсан юм. Энэ нөхцөл байдалтай зэрэгцэн НҮБ-ын төлөөлөгч газар дээр нь ажилласан нь Ойрхи Дорнодын нөхцөл байдал шинэ шатанд шилжиж байгааг ажиглагчид онцолж байна.
Одоогоор Ираны тал хохирлын талаар дэлгэрэнгүй албан ёсны мэдээлэл гаргаагүй байгаа бөгөөд нөхцөл байдлыг олон улсын байгууллагууд үргэлжлүүлэн ажиглаж байна.
Дэлхий нийтээр..
Путин, Саудын Арабын хунтайж нар Ойрхи Дорнодод гал зогсоохыг уриалав
-
Дэлхий нийтээр..2025/09/18
АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 941 хэрэг шалгагдаж байна
-
Хэн юу хэлэв...2019/06/26
Иргэд, олон нийтэд сэрэмжлүүлж байна
-
Дэлхий нийтээр..2021/03/31
Улаанбаатар хот руу орох хөдөлгөөнд хязгаарлалт тогтоогоогүй
-
Үйл явдал2023/08/01
Хөвсгөл, Булган, Архангай, Сүхбаатарын нутгаар дуу цахилгаантай, усархаг аадар б...
