Тод мэдээ
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон 18 хүүхэд осолд өртжээ
Тээврийн прокурорын газраас 2025 оны эхний 7 сарын байдлаар хүүхэд “Суррон” унаж зам тээврийн хөдөлгөөнд оролцсон ослыг судалж үзэхэд, 15 ослын улмаас 18 хүүхэд эрүүл мэндээрээ хохирсон байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад осолд өртсөн хүүхдийн тоо 10 хувиар буурчээ.
Ослын улмаас 14 хүүхдэд хөнгөн, 2 хүүхдэд хүндэвтэр, 2 хүүхдийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна. Осолд өртсөн хүүхдийг насны байдлаар нь авч үзвэл 8 нь 17 настай, 3 нь 16 настай, 5 нь 15 настай, 2 нь 15-аас доош насныхан байх бөгөөд 15 нь эрэгтэй, 3 нь эмэгтэй хүүхэд байна.
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцож хүүхдийн 8 нь автомашины зам дээр, 2 нь явган хүний гарцаар гарахдаа, 4 нь гарцгүй хэсгээр зам хөндлөн гарах үед, 4 нь замын бусад хэсгээр зорчиж байхдаа тус тус зам тээврийн осолд өртжээ.
.png)
Тээврийн прокурорын газраас Тээврийн цагдаагийн албатай хамтран иргэд, олон нийтийн Замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд уриалах, замын хөдөлгөөний соёлыг төлөвшүүлэх чиглэлээр урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол хийж, олон нийтэд хүргэн ажиллаж байна.
Сурроныг 18 насанд хүрсэн хүн унах зохицуулалттай тул эцэг, эхчүүд та бүхэн өсвөр насны хүүхдэдээ тавих анхаарлаа сайжруулж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Тээврийн прокурорын газраас уриалж байна.
Тод мэдээ
Алба хаагчид 614 иргэний амь нас, 116.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ
Улсын хэмжээнд он гарсаар хоёрдугаар сарын байдлаар 774 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 614 хүний амь нас, 116.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
Тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын 619 нь гал түймэр, 134 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол /зам тээврийн осол, төөрсөн, сураггүй болсон, өндрөөс унах, мөс цөмрөх/, 14 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, 6 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 1 нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Тод мэдээ
COP17 бага хурлын бэлтгэл ажлын явцыг хэлэлцэж, холбогдох дэд хороодод чиглэл өглөө

Тод мэдээ
Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг илрүүлж, шүүхэд шилжүүлжээ
Цагдаагийн байгууллагаас 2025 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт иргэн Л.Б нь шинэс төрлийн 16 ширхэг, 1.291 шоо метр модыг тээврийн хэрэгсэл ашиглан хууль бусаар бэлтгэж, байгаль орчинд 391,888 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг явуулан шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.
Тус гэмт хэргийг үйлдсэн иргэн Л.Б нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхээс 1 жилийн хугацаагаар тэнсэх ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгслийг улсын орлого болгосон.
Иймд иргэдийг Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар Цагдаагийн байгууллагын 102 болон 70191070 тусгай дугаарын утсанд мэдээлж, хамтран ажиллахыг Экологийн цагдаагийн албанаас уриаллаа.
-
Тод мэдээ2022/04/26
Залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь
-
Тод мэдээ2023/08/25
Japan Airlines компанийн анхны нислэгээр 128 Япон жуулчин Монгол Улсад ирлээ
-
Тод индэр2020/04/23
А.Ананд: Ипотекийн зээлийг хойшлуулахад орлого буурсан гэх нотлох баримт шаардах...
-
Өнөөдөр2021/01/13
Ш.Адьшаа: Дээд шүүхэд давж заалдах эрх ноцтой зөрчигдөх нөхцөл үүслээ
