Дэлхий нийтээр..
ТҮЦ чөлөөлсөн талбайд ногоон байгууламж барина
Нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй барилга, байгууламж, өргөтгөл барьсан зөрчлийг үе шаттай арилгаж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр болон НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин нар Сүхбаатар дүүргийн 45 дугаар сургууль орчимд ажиллалаа.
Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Нийтийн эзэмшлийн зам талбайг үе шаттайгаар чөлөөлж эхэлсэн. Эдгээр чөлөөлсөн хэсгүүдэд хэрхэн зөв оновчтой, иргэдэд хэрэгцээтэйгээр төлөвлөх асуудалд дүүргүүд хамтран ажиллаж буй. Өнөөдрийн ирсэн байршил буюу Сүхбаатар дүүргийн 45 дугаар сургууль орчим нь хотын төвийн хамгийн хөл хөдөлгөөн ихтэй гудамж. Иймд тохирсон төлөвлөлтийг хэрэгжүүлж эхлээд байна. Ногоон байгууламж, олон нийтийн байгууламжийг зөвхөн мод тарих гэж ойлгох нь өрөөсгөл. Цогцоор нь хийх бүтээн байгуулалтуудыг төлөвлөж, тухайн орчны иргэд, аж ахуйн нэгжүүдийн саналыг сонсож хамтран ажиллаж байна” гэв.
НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин “Цаашдаа бид ТҮЦ-үүдийг чөлөөлсөн хэсгүүдэд ногоон байгууламж хийхээр төлөвлөж байна. Сүхбаатар дүүрэг, Багшийн дээд орчим, зуслангийн бүс дагуух олон байршилд ТҮЦ-үүдийг чөлөөлсөн. Эдгээр байршилд ногоон байгууламж байгуулснаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэх боломжтой. Ингэхдээ олон улсын стандартын дагуу ногоон байгууламжийг барина” хэмээв.


Дэлхий нийтээр..
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Дэлхий нийтээр..
Ши Жиньпин, Доналд Трамп нар Бээжинд уулзаж, хоёр улсын харилцааны гол асуудлуудыг хэлэлцэж байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Бээжин хотноо хэлэлцээ хийж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар худалдаа, тариф, Тайванийн асуудал, хиймэл оюун ухаан, мөн Ираны нөхцөл байдал зэрэг олон улсын анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцэж байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн уулзалт АНУ, БНХАУ-ын худалдааны түр тохиролцоог баталгаажуулах, хоёр талын эдийн засаг, технологийн салбар дахь маргаантай асуудлуудыг хэлэлцэх өндөр ач холбогдолтой уулзалт болж байна. АНУ-ын тал Хятадтай худалдаа, хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэл, нисэхийн салбар дахь хамтын ажиллагаа болон Америкийн компаниудын Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг хөндөж байгаа талаар мэдээлжээ.
Уулзалтын бас нэг гол сэдэв нь Тайванийн асуудал байна. Бээжин АНУ-ын Тайваньд үзүүлж буй дэмжлэг, зэвсгийн худалдаанд эсэргүүцэл илэрхийлсээр байгаа бол Вашингтон Тайванийн асуудлаарх бодлогодоо өөрчлөлт ороогүй гэж өмнө нь мэдэгдсэн байна. Тайвань нь АНУ, БНХАУ-ын харилцааны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг хэвээр байгааг ажиглагчид онцолж байна.
Мөн АНУ-ын тал Ираны нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад улс Тегеранд үзүүлэх нөлөөгөө ашиглан хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа талаар “Reuters” мэдээлэв. Гэхдээ шинжээчид Бээжин Ираны эсрэг хатуу байр суурь баримтлах магадлал бага гэж үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтын эхэнд Ши Жиньпинийг “агуу удирдагч” хэмээн тодорхойлж, энэ уулзалтыг томоохон ач холбогдолтой гэж үнэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Харин БНХАУ-ын тал хоёр улсын харилцааны тогтвортой байдал нь дэлхийн эдийн засаг, олон улсын аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолжээ.
Уулзалтын хүрээнд хоёр талын албан ёсны хэлэлцээ, төрийн хүндэтгэлийн арга хэмжээ болон бизнесийн хүрээний уулзалтууд болох төлөвтэй байна. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд технологи, санхүү, үйлдвэрлэлийн салбарын томоохон компанийн удирдлагууд багтсан нь энэ удаагийн айлчлал эдийн засаг, технологийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгааг харуулж байна.
Дэлхий нийтээр..
Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд дахин нүүр тулан уулзана
Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 13-15-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна.
Энэ нь Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн өнгөрсөн оны 10-р сард Пусан хотод уулзсаны дараа хоёр дахь удаагаа нүүр тулан уулзах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн есөн жилийн хугацаанд Хятадад хийсэн анхны айлчлал юм. Хоёр орны тэргүүн Хятад, Америкийн харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн гол асуудлаар гүнзгий санал солилцох болно.
