Дэлхий нийтээр..
БНСУ-д оршин суугаа иргэдийн анхааралд!
Тус ЭСЯ БНСУ-д оршин сууж байгаа иргэдээс утас, фэйсбүк, мэйлээр ирүүлсэн нутаг буцах тухай хүсэлтийг Гадаад харилцааны яамаар дамжуулан Улсын Онцгой Комисст тухай бүр танилцуулж ирсэн. Энэ дагуу эхний тусгай үүргийн нислэг 3 дугаар сарын 15-нд хийгдсэн.
Цаашид нутаг буцах хүсэлтэй олон хүмүүс байгаа тул эдгээр иргэдийн тодорхой тоо, судалгааг гаргаж Улсын Онцгой Комисст хүргүүлэхээр төлөвлөж байна. Иймд иргэд дараах холбоосоор орж судалгаанд хамрагдана уу. Судалгааг үнэн зөв, тодорхой бөглөж ирүүлэхийг хүсье.
СУДАЛГААНД ХАМРАГДАХ ХОЛБООС: https://forms.gle/wv1AbXT4RPrB2SY7A
Цаашид нутаг буцах хүсэлтэй иргэдийн судалгааг нэгдсэн мэдээллийн санд төвлөрүүлэх тул нутаг буцах асуудалтай холбоотой хүсэлтийг иргэдээс биеэр, утсаар, цахим шуудан, фэйсбүк, цахим хуудсаар дамжуулан хүлээж авахгүй болохыг мэдэгдье!
Гуравдугаар сарын 12, 13-ны өдрүүдэд бүртгэлд хамрагдсан иргэд судалгаанд хамрагдах шаардлагагүй болно.
МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
2020.03.20
Дэлхий нийтээр..
“Al Jazeera”-гийн сэтгүүлч амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ
Дэлхий нийтээр..
НҮБ-ын төлөөлөгч Тегеранд очиж хохирлын нөхцөл байдалтай танилцлаа
НҮБ-ын тусгай төлөөлөгч Тегеран хотод ажиллаж, агаарын довтолгоонд өртсөн гэх иргэний байгууламжуудтай газар дээр нь танилцсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.
Мэдээллээр НҮБ-ын төлөөлөгч Тегеран хотын хэд хэдэн дүүрэгт очиж, орон сууцны барилга, иргэний дэд бүтэц, боловсролын байгууллагуудад учирсан хохирлын талаар холбогдох албаныхнаас тодруулга авчээ. Зарим бүсэд дэлбэрэлтийн улмаас барилгын цонх хагарч, ойр орчмын байгууламжууд гэмтсэн гэх мэдээлэл гарсан байна.
НҮБ-ын төлөөлөгчийн энэ айлчлал нь агаарын довтолгооны үеэр иргэний байгууламжууд онилогдсон эсэхийг тодруулах, олон улсын хүмүүнлэгийн эрх зөрчигдсөн эсэхийг шалгах зорилготой гэж эх сурвалжууд мэдээлжээ.
Үүнтэй холбоотойгоор НҮБ нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд Аюулгүйн зөвлөлийн түвшинд асуудлыг хэлэлцэх боломжтой гэж үзэж байна.
Сүүлийн 12 цагийн хугацаанд Ираны хэд хэдэн хотод дэлбэрэлт болсон гэх мэдээлэл гарч, Тегеран хотын зарим дүүрэгт агаарын хамгаалалтын систем ажилласан тухай мэдээлэл мөн гарсан юм. Энэ нөхцөл байдалтай зэрэгцэн НҮБ-ын төлөөлөгч газар дээр нь ажилласан нь Ойрхи Дорнодын нөхцөл байдал шинэ шатанд шилжиж байгааг ажиглагчид онцолж байна.
Одоогоор Ираны тал хохирлын талаар дэлгэрэнгүй албан ёсны мэдээлэл гаргаагүй байгаа бөгөөд нөхцөл байдлыг олон улсын байгууллагууд үргэлжлүүлэн ажиглаж байна.
Дэлхий нийтээр..
Путин, Саудын Арабын хунтайж нар Ойрхи Дорнодод гал зогсоохыг уриалав
-
Дэлхий нийтээр..2021/06/08
Анастасия Ивановна Цэдэнбал Филатоваг цагаатгажээ
-
Тод зураг2019/07/01
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
-
Үйл явдал2019/12/30
Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
-
Үйл явдал2024/01/19
Улсын нөөцөөс зам, даваа гаргахад шаардлагатай авто грейдерийг олгохоор боллоо
