Дэлхий нийтээр..
“Veiled Musician” шоу нэвтрүүлэг есдүгээр сарын 13-нд эфирт цацагдана
Азийн шилдэг дуу хоолойг шалгаруулах БНСУ-ын SBS телевизийн бүтээл “Veiled Musician” шоу нэвтрүүлгийг МҮОНРТ албан ёсны эрхтэйгээр зохион байгуулж байна. Энэ шоу есдүгээр сарын 13-наас эхэлж, эфирт цацагдаж эхэлнэ. Энэхүү “Veiled Musician” шоу нь таны царай зүс, гадаад үзэмжээр бус зөвхөн дуу хоолойг сонсож шалгаруулах бөгөөд "хөшигний ард" дуулагдахаараа онцлогтой юм.
Шоуны шилдэг гурван оролцогч БНСУ-д зохион байгуулагдах Азийн ялагчийн төлөөх уралдаанд оролцох эрхтэй. Тус шоу нэвтрүүлэг нь Солонгос улсдаа 3 дахь удаагаа болох гэж байгаа бөгөөд энэ жилийн хувьд Япон, Филиппин, Камбож, Вьетнам, Лаос, Солонгос, Хятад, Тайланд, Малайз, Сингапур, Мьянмар, Индонез, Монгол зэрэг Азийн орнуудад онцгой эрхийн дагуу зохион байгуулагдаж байна. Улс бүр өөрийн орноос 3 ялагчийг тодруулж БНСУ-д зохион байгуулах Азийн ялагчийн төлөөх уралдаанд оролцох эрхтэй болно.

Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн захирал М.Эрдэнэбат “Veiled Musician” шоу нэвтрүүлгээс шалгарсан гурван оролцогч БНСУ-д очиж финалын шатны шалгаруулалтад оролцоно. Цаашид Монгол Улс болон БНСУ-ын хамтын ажиллагаа нэлээд ач холбогдолтой. Энэ шоу хүүхэд залуучуудын сонирхлыг маш их татдаг. Жилийн өмнө хамтын ажиллагааны гэрээг байгуулж эхэлж байсан. Харин одоо бид эфирт өгөхөд бэлэн болоод байна. Есдүгээр сарын 13-ны өдөр эфирт цацагдаж эхэлнэ” гэдгийг онцолсон юм.

"ICEO" гүйцэтгэх захирал Со Мин Гю-аас “Veiled Musician” шоуны талаар зарим зүйлийг тодрууллаа.
-“Veiled Musician” шоу нэвтрүүлгийг талаар мэдээлэл өгнө үү?
-“Veiled Musician” солонгосын хамгийн том телевиз болох SBS албаны ёсны эрхтэй программ байгаа. Олон улсын телевизүүдтэй хамтарч ажилладаг төсөл байгаа. Энэ удаа SBS телевиз МҮОНРТ хамтарч Монгол Улсад анх удаа зохион байгуулж байгаа учраас маш их ач холбогдолтой арга хэмжээ болж байгаа. Цаашид Монгол Улс болон БНСУ-ын хамтын ажиллагаанд өндөр хувь нэмэр болно гэж найдаж байна.
Энэ тэмцээнд Азийн хэчнээн орны оролцогчид оролцож байгаа бэ. Сонгон шалгаруулалт хэр хийгдэж байгаа бэ?
-Азийн 12 орны оролцогчид оролцож байгаа. Оролцсон орон бүрээс гурван оролцогчийг шалгаруулж, БНСУ-д очиж финалын шатны шалгаруулалтад оролцоно.
- Энэ жилийн тэмцээний онцлог юу бэ?
-Хоёр удаа зохион байгуулахдаа БНСУ-д зохион байгуулагдаж байсан. Энэ жилээс Азийн 12 орны хамруулж зохион байгуулж буйгаар онцлог юм. Тухайн улс орны шалгарсан хамгийн шилдэг гурван оролцогчийг шалгаруулна. Уралдаан оролцож байгаа улс орнуудтай соёлын харилцаа зохион байгуулахад ач холбогдолтой юм.
Дэлхий нийтээр..
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Дэлхий нийтээр..
Ши Жиньпин, Доналд Трамп нар Бээжинд уулзаж, хоёр улсын харилцааны гол асуудлуудыг хэлэлцэж байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Бээжин хотноо хэлэлцээ хийж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар худалдаа, тариф, Тайванийн асуудал, хиймэл оюун ухаан, мөн Ираны нөхцөл байдал зэрэг олон улсын анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцэж байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн уулзалт АНУ, БНХАУ-ын худалдааны түр тохиролцоог баталгаажуулах, хоёр талын эдийн засаг, технологийн салбар дахь маргаантай асуудлуудыг хэлэлцэх өндөр ач холбогдолтой уулзалт болж байна. АНУ-ын тал Хятадтай худалдаа, хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэл, нисэхийн салбар дахь хамтын ажиллагаа болон Америкийн компаниудын Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг хөндөж байгаа талаар мэдээлжээ.
Уулзалтын бас нэг гол сэдэв нь Тайванийн асуудал байна. Бээжин АНУ-ын Тайваньд үзүүлж буй дэмжлэг, зэвсгийн худалдаанд эсэргүүцэл илэрхийлсээр байгаа бол Вашингтон Тайванийн асуудлаарх бодлогодоо өөрчлөлт ороогүй гэж өмнө нь мэдэгдсэн байна. Тайвань нь АНУ, БНХАУ-ын харилцааны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг хэвээр байгааг ажиглагчид онцолж байна.
Мөн АНУ-ын тал Ираны нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад улс Тегеранд үзүүлэх нөлөөгөө ашиглан хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа талаар “Reuters” мэдээлэв. Гэхдээ шинжээчид Бээжин Ираны эсрэг хатуу байр суурь баримтлах магадлал бага гэж үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтын эхэнд Ши Жиньпинийг “агуу удирдагч” хэмээн тодорхойлж, энэ уулзалтыг томоохон ач холбогдолтой гэж үнэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Харин БНХАУ-ын тал хоёр улсын харилцааны тогтвортой байдал нь дэлхийн эдийн засаг, олон улсын аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолжээ.
Уулзалтын хүрээнд хоёр талын албан ёсны хэлэлцээ, төрийн хүндэтгэлийн арга хэмжээ болон бизнесийн хүрээний уулзалтууд болох төлөвтэй байна. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд технологи, санхүү, үйлдвэрлэлийн салбарын томоохон компанийн удирдлагууд багтсан нь энэ удаагийн айлчлал эдийн засаг, технологийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгааг харуулж байна.
Дэлхий нийтээр..
Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд дахин нүүр тулан уулзана
Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 13-15-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна.
Энэ нь Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн өнгөрсөн оны 10-р сард Пусан хотод уулзсаны дараа хоёр дахь удаагаа нүүр тулан уулзах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн есөн жилийн хугацаанд Хятадад хийсэн анхны айлчлал юм. Хоёр орны тэргүүн Хятад, Америкийн харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн гол асуудлаар гүнзгий санал солилцох болно.
-
Дэлхий нийтээр..2023/07/18
Хаан банк олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалтын тайлангаа танил...
-
Дэлхий нийтээр..2022/08/24
Абэ Шинзог үдэх төрийн оршуулгын ёслолд оролцохоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэ...
-
Дэлхий нийтээр..2023/04/25
УИХ: Эмэгтэй парламентчдын санал солилцох уулзалт боллоо
-
Үйл явдал2024/01/25
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
