Бидэнтэй нэгдэх

Тод индэр

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудад үүрэг өглөө

Огноо:

,

Сэтгүүлч:

Хотын Захирагч нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын зарим удирдлагуудаас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хийж гүйцэтгэж байгаа ажлын явцыг тодруулж асуув. Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, “Богд ар” хороололд баригдах хүүхдийн цэцэрлэгийн барилгын газрыг чөлөөлөх ажил ямар шатанд буй, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, түгжрэл, саатлыг багасгах талаар санал боловсруулж танилцуулах ажил ямар шатанд байгаа зэрэг асуудлаар холбогдох байгууллагуудын удирдлагуудаас товч мэдээлэл сонслоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Улс, нийслэлийн төсөв болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлуудыг салбар, дүүрэг тус бүрээр хэрэгжилтийг эрчимжүүлж, хөрөнгө оруулалтын ажлуудын явцыг Зөвлөлийн хуралд танилцуулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 5 дугаар зарлигаар баталсан “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг мэдээллээр хангах журам”-ын дагуу ажлын хэсгийг шинэчлэн байгуулж, ажиллах журмыг боловсруулан, орон тооны албан тушаалтан томилж ажиллуулах, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны “Төрийн үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай” 149 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах” зэрэг ажлуудын хэрэгжилтийг сайтар хангаж ажилла
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. TODOTGOL.MN сайтын редакц

Тод индэр

Л.Чой-Иш: Нийслэлийн 7 цэгт махны худалдааг өргөжүүлнэ

Огноо:

,

ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Ишээс цаг үеийн асуудлаар мэдээлэл авлаа.

-Нөөцийн мах бэлтгэх ажлын явцын талаар мэдээлэл өгнө үү?

-Энэ жил 13.3 мянган тонн мах нөөцлөхөөр аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулсан. Ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан агуулахад хадгалж байгаа махны дүн мэдээг долоо хоног бүр тогтмол авч байна. Хөндлөнгийн аудиторууд шалгалт хийж, дүнг нэгтгэн гаргаж байна.  

Өмнөх долоо хоногийн мягмар гарагийн мэдээгээр 7400 тонн мах агуулахад хадгалж байна. Энэ жил мал тарга хүчтэй байгаа учир махны чанар харьцангуй сайн байна. Тиймээс махны өөх ихдэхээс сэргийлж аж ахуйн нэгжүүдэд зөвлөмж хүргүүлсэн. Нийт бэлтгэж буй махны 30 хувь нь үхэр, 60 хувь нь хонь, 10 хувь нь ямааных байна.
 
-Малын өвчлөл гарсантай холбоотойгоор мах бэлтгэлийн ажилд ямар зохицуулалт хийж байна вэ?

-Зөвхөн нөөцийн мах төдийгүй зах зээлд борлуулж байгаа маханд мал эмнэлгийн тогтолцоогоор гарал үүслийн баталгаажуулалт байнга мөрдөгддөг. Үүний дагуу өвчлөл бүхий аймгийн малд вакцин тарьсан эсэхээс хамаараад гарал үүслийн бичгээр зохицуулалт хийж байна. Өөрөөр хэлбэл, тухайн бүс нутаг өвчлөлтэй, вакцин хийсэн бол мал, махны хөдөлгөөн хийхгүй гэсэн үг.
 
-"Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааны үр дүн ямар байв?

-Улаанбаатар хотод махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Өвлийн идэш” арга хэмжээг 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 02-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулсан. Мөн орон нутагт буюу Орхон, Хөвсгөл, Хэнтий зэрэг аймагт энэхүү арга хэмжээг мөн зохион байгууллаа.  
Төв цэнгэлдэх хүрээлэн дэх өргөтгөсөн худалдааг 12 дугаар сарын 5-ны өдрийг дуустал сунгасан. Уг төвлөрсөн худалдаа нь иргэдийн хувьд сонголтоо нэг дороос хийх боломжийг бүрдүүлж өгснөөрөө онцлог. Нийт 16 аймгаас мал, мах нийлүүлж, борлууллаа. Хоногт 60-90 гаруй тонн махны худалдааг малчид хийсэн мэдээ гарсан. Махнаас гадна цагаан идээ, импортоор авдаг цагаан будаа, ургамлын тос зэрэг гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг борлуулсан.
“Өвлийн идэш” арга хэмжээний хоёр дахь үе шат өнөөдрөөс буюу 12 дугаар сарын 6-наас эхэлж байна. Тодруулбал, Улаанбаатар хотын 7 цэгт махны худалдааг өргөжүүлнэ. Иргэдийн хувьд аль цэгт хаанахын мах борлуулж байгаа мэдээллийг аваад сонголтоо хийх боломжтой. Зүүн талд "Амгалан" зах, "Тэнгэр" бөөний худалдааны төв, хотын төвд "Саруул" зах, баруун талд "Хархорин" худалдааны төв, урагшлаад "Монгол фермер", "Лавай" худалдааны төв, мөн шинээр Яармагт нээгдсэн орчин үеийн тоног төхөөрөмжтэй "Фүүд сити" худалдааны төвд аймгууд нийлүүлэлтээ хийх хувиар гарлаа. Засгийн газар, ХХААХҮ-ийн сайдаас орон нутгийн Засаг дарга нар руу нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор тодорхой чиглэл өгсөн.
 
-Яамнаас махны үнийг тогтвортой байлгах чиглэлд ямар бодлого хэрэгжүүлж байна вэ?

-Бид нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарч байна. Нийлүүлэлт нэмэгдвэл үнэ буурах нөхцөл бүрдэнэ. Малын тооллого эхлэх үеэс нийлүүлэлт нэмэгдэх хандлагатай байна.
Нийслэлд орж ирж байгаа мал, маханд ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг тавьж байгаа. Нийслэлийн мал эмнэлгийн газраас дээж авах, ариун цэвэр шаардлагын нөхцөлийг хангуулах чиглэлээр ажиллаж байна.
 
-Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөц хэр байна вэ?

-Гол нэрийн 16 төрлийн бүтээгдэхүүн байдгаас загасны мах зэрэг бараа бүтээгдэхүүнээ хасаад нийтийн хэрэглээнд байгаа 10 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний нөөцийг 7 хоног бүр хянаж байна. Төмөр замаар орж ирэх бараа бүтээгдэхүүнд зохицуулалт хийж, байнга татан авалт хийхийг зорьж буй. Үүн дотор гол нэрийн хүнс болох цагаан будаа, ургамлын тосны захиалгыг холбогдох яамдуудтай хамтран сар бүр өгч байна. 11 дүгээр сард хамгийн хүндрэлтэй үе байсан. Энэ үед төмөр замаар татан авалтаа хийсэн. Хүнсний нарийн ногоо, жимс жимсгэнийн хувьд саатал үүссэн учир хангалтыг хэвийн байлгах зорилгоор татан авалтаа хийсэн. Хоёрдугаарт, үнийн хувьд тээврийн зардлаас хамааралтай өсөлт үүсээд байсан. Энэ хоёр асуудлыг нэг дор шийдэхийн тулд төмөр замаар болон импортлогч аж ахуйн нэгжүүдийн машинаар татан авалт хийснээр 10 дугаар сард тээврээс шалтгаалсан үнийн өсөлтийг хэвийн хэмжээнд авчрах боломжийг бүрдүүлсэн.  

12 дугаар сард шинэ жил болж байгаатай холбоотойгоор дэлхий нийтээр хүнсний нарийн ногоо, өндөгний хэрэглээ хоёр дахин өсдөг. Тэгэхээр эдгээр бараа бүтээгдэхүүнийг төмөр замаар татан авахаар ажиллаж байна. Хайрагдаж, хөлдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дулаалгатай чингэлгээр татан авалт хийх нөхцөлийг бүрдүүлж захиалгаа хүргүүлж байна. Өндөгний хувьд ОХУ-аас татан авалтаа хийж байгаа. Хүнсний нарийн ногоо, жимснийхээ тодорхой хэсгийг ОХУ-аас нийлүүлж байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Дэлгэрэнгүй унших

Тод индэр

Спортын салбарын шилдгийг шалгаруулдаг "Бөртэ чоно" ёслолын ажиллагааг “MNB Sport” суваг шууд дамжуулна

Огноо:

,

Монголын үндэсний олимпын хорооны Тэргүүн дээд шагнал гардуулах "Бөртэ чоно - 2021" ёслолын ажиллагаа энэ сарын 13-нд 18:00 цагт эхэлнэ.

Спортын салбарын оны шилдгийн шилдгийг шалгаруулдаг "Бөртэ чоно" ёслолын ажиллагааг Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн “MNB Sport” суваг орон даяар шууд дамжуулан хүргэх юм.

Дэлгэрэнгүй унших

Тод индэр

Л.Оюун-Эрдэнийг Монгол ардын намын даргаар сонголоо

Огноо:

,

Монгол ардын намын 30 дугаар Их хурлын төлөөлөгчдийн 99.7 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг сонголоо.

МАН-ын даргаар сонгосны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ, “Нэр дэвшүүлсэн эрхэм журмын нөхөр намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон итгэл хүлээлгэж, улс төрийн ууган хүчин МАН-ын даргаар сонгосон 30 дахь удаагийн Их хурлын төлөөлөгчид та бүхэнд баярлалаа.

МАН өнгөрсөн зуунд эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөг сэргээн мандуулж чадсан шигээ, шинэ зуунд эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг бататган бэхжүүлэхийн хичээнгүйлэн зүтгэх болно. Эдийн засгийн тусгаар тогтнолын зууныг эхлүүлэх, зургаан сэргэлт буюу “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэмжиж улс төрийн шийдвэр гаргасанд, намын дэвшилтэт шинэчлэлийн багц зорилтыг дэмжиж тогтоол баталсанд эрхэм төлөөлөгчид та бүхэндээ талархаж байна.

Уурхайн эгэл тосгонд өвөөтэйгөө хамт өсч, өрх толгойлсон ээждээ дэм болох гэж явсан бяцхан хүү өнөөдөр улс төрийн ууган хүчний дарга, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллах боломж тохиосон миний амьдрал бол ардаараа овоглосон Ардын намын түүхэн үнэт зүйл юм. Залуучуудаа хичнээн их дэмжиж чаддагийн илэрхийлэл юм. Зуун жил болсон ч үргэлж шинэчлэгдэж, залуу байж чаддагийн бодит нотолгоо юм.

Өнөөдөр надад улс төрийн эрх мэдэл, зоримог ажиллах боломж ирж байна. Итгэлийг зүтгэлээр хариулахын төлөө өөрт байгаа бүхий л боломжоо дайчлан ажиллах болно. Цар тахлын хүндрэлийг даван туулж, эдийн засгаа сэргээхийн төлөө цаг мөч бүхэнтэй уралдаж, шинэ сэргэлтийн бодлогоо хэрэгжүүлж, ирэх хавраас их бүтээн байгуулалтыг өрнүүлцгээе” гэлээ.

 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Өнөөдөр21 цаг 59 минут

Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн

Тод индэр23 цаг 29 минут

Л.Чой-Иш: Нийслэлийн 7 цэгт махны худалдааг өргөжүүлнэ

Тод мэдээ23 цаг 32 минут

АТГ: Хөрөнгө, орлого нь хэт өссөн 20 албан тушаалтныг нарийвчлан шал...

Тод мэдээ23 цаг 35 минут

Гадаад улс орнуудаас эх орондоо ирж байгаа иргэдийн анхааралд...

Тод мэдээ23 цаг 37 минут

Гэр бүлийн орчинд харах боломжгүй хүүхдийг цэцэрлэгт нь үргэлжлүүлэн...

Тод индэр23 цаг 41 минут

Спортын салбарын шилдгийг шалгаруулдаг "Бөртэ чоно" ёслолы...

Тод зураг23 цаг 44 минут

“Дөрөлж” нууранд живсэн шатахуун ачсан автомашиныг татан...

Тод мэдээ23 цаг 47 минут

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд

Өнөөдөр23 цаг 50 минут

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана

Өнөөдөр23 цаг 54 минут

УИХ-ын ажлын хэсгүүдийн хуралдаан болно

Өнөөдөр23 цаг 57 минут

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвижна

Тод мэдээ2021/12/07

Цахим салбарын шилдгүүдийг тодруулдаг “Web awards-2021” ...

Санал болгох