Дэлхий нийтээр..
#COP17 Хар тугалгын хөнөөл...
Судлаачид агаарын бохирдол ойд хэрхэн нөлөөлдөг болохыг шинжлэхээр Богдхан уулын Жаргалант, Нүхтийн амны ойд түүвэр судалгаа хийсэн байна. Ингэхэд Жаргалантын амны ой дунджаар 58, Нүхтийнх 46%-иар доройтсон. Түүврийн аргаар сонгож авсан 20 мод орой хэсгээрээ шилмүүсгүй болж, зарим нь бүр тэр чигтээ нүцгэрсэн. Товчхондоо, доройтлын түвшин 20-80% хэлбэлзэж байв.
Ингэхэд агаарын бохирдол ойг доройтуулахад чухам яаж нөлөөлдөг вэ? Энэ талаар уг судалгааг хийсэн эрдэмтдийн тайлбарыг сонирхоё. МУИС-ийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн сургуулийн багш, доктор Ц.Батчулуун “Агаарын бохирдол нь хүчиллэг тунадас хэлбэрээр модны титэм дээр буудаг. Улмаар шилмүүсийн өсөлт, хэлбэр болон мөчир, ишинд гэмтэл учруулдаг нь тодорхой болж байна” гэжээ.
Хар тугалга ойг доройтуулдаг гэдгийг батлах бас нэгэн судалгаа бий. Төв аймгийн Батсүмбэр сумын Өртөө мухрын амны ойн мод ч бас хар тугалгад шилмүүсээ “гөвүүлжээ”. Ойн дээхнэ талд орших байнгын хөдөлгөөнтэй байдаг төмөр зам доройтлын шалтгаан болж байгаа гэх таамаглалыг судлаачид дэвшүүлсэн байна. Галт тэрэгний дизель түлшнээс их хэмжээний хар тугалга, хүнд металл ялгардаг. Манай улсад агаарын бохирдол ойн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй талаарх судалгаа харьцангуй ховор. Гэхдээ л энд дурдсан гурван газрын ойн хөрс болон бусад хэсгээс авсан дээжинд хар тугалга илэрчээ. Тиймээс ойн доройтлын нэг шалтгаан хар тугалга болоод байна.Дэлхий нийтээр..
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Дэлхий нийтээр..
Ши Жиньпин, Доналд Трамп нар Бээжинд уулзаж, хоёр улсын харилцааны гол асуудлуудыг хэлэлцэж байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Бээжин хотноо хэлэлцээ хийж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар худалдаа, тариф, Тайванийн асуудал, хиймэл оюун ухаан, мөн Ираны нөхцөл байдал зэрэг олон улсын анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцэж байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн уулзалт АНУ, БНХАУ-ын худалдааны түр тохиролцоог баталгаажуулах, хоёр талын эдийн засаг, технологийн салбар дахь маргаантай асуудлуудыг хэлэлцэх өндөр ач холбогдолтой уулзалт болж байна. АНУ-ын тал Хятадтай худалдаа, хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэл, нисэхийн салбар дахь хамтын ажиллагаа болон Америкийн компаниудын Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг хөндөж байгаа талаар мэдээлжээ.
Уулзалтын бас нэг гол сэдэв нь Тайванийн асуудал байна. Бээжин АНУ-ын Тайваньд үзүүлж буй дэмжлэг, зэвсгийн худалдаанд эсэргүүцэл илэрхийлсээр байгаа бол Вашингтон Тайванийн асуудлаарх бодлогодоо өөрчлөлт ороогүй гэж өмнө нь мэдэгдсэн байна. Тайвань нь АНУ, БНХАУ-ын харилцааны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг хэвээр байгааг ажиглагчид онцолж байна.
Мөн АНУ-ын тал Ираны нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад улс Тегеранд үзүүлэх нөлөөгөө ашиглан хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа талаар “Reuters” мэдээлэв. Гэхдээ шинжээчид Бээжин Ираны эсрэг хатуу байр суурь баримтлах магадлал бага гэж үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтын эхэнд Ши Жиньпинийг “агуу удирдагч” хэмээн тодорхойлж, энэ уулзалтыг томоохон ач холбогдолтой гэж үнэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Харин БНХАУ-ын тал хоёр улсын харилцааны тогтвортой байдал нь дэлхийн эдийн засаг, олон улсын аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолжээ.
Уулзалтын хүрээнд хоёр талын албан ёсны хэлэлцээ, төрийн хүндэтгэлийн арга хэмжээ болон бизнесийн хүрээний уулзалтууд болох төлөвтэй байна. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд технологи, санхүү, үйлдвэрлэлийн салбарын томоохон компанийн удирдлагууд багтсан нь энэ удаагийн айлчлал эдийн засаг, технологийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгааг харуулж байна.
Дэлхий нийтээр..
Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд дахин нүүр тулан уулзана
Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 13-15-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна.
Энэ нь Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн өнгөрсөн оны 10-р сард Пусан хотод уулзсаны дараа хоёр дахь удаагаа нүүр тулан уулзах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн есөн жилийн хугацаанд Хятадад хийсэн анхны айлчлал юм. Хоёр орны тэргүүн Хятад, Америкийн харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн гол асуудлаар гүнзгий санал солилцох болно.
-
Дэлхий нийтээр..2021/05/10
Монголын Залуучуудын Холбоо “Ангид бай” аян зарлалаа
-
Дэлхий нийтээр..2022/10/10
Ц.Цогтбаатар дэлхийн аварга боллоо
-
Дэлхий нийтээр..2024/12/18
Тамхин бүтээгдэхүүний татварын тухай мэдээллүүдийг сонсож, үйл ажиллагааны удирд...
-
Дэлхий нийтээр..2021/11/01
Хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагдлаа
