Дэлхий нийтээр..
“Оюу Толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг усны газарт үүрэг болгов
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газарт ажиллав.
Улсын хэмжээнд өнгөрсөн онд 682 сая м.куб ус ашигласан хэдий ч 252 сая м.куб буюу 3/1 нь л ус бохирдуулсны төлбөрт 7.5 тэрбум төгрөг төлсөн байна. Энэ төлбөрийг бүрэн гүйцэд авч чадсан бол 2025 онд улсын төсөвт 20 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлэх байжээ.

Хамгийн их ус ашигладаг 10 компанийн нэг болох “Оюу толгой” ХХК сүүлийн 15 жилийн хугацаанд ус бохирдуулсны төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй өнөөдрийг хүрчээ. Усны газар 2020-2025 онд тус компанийн бохирдуулсан усны төлбөрийг Эрдэнэт үйлдвэрийн жишгээр тооцоолж үзэхэд 5.1 тэрбум төгрөг болж байгаа юм байна. “Оюу толгой” ХХК-ийн зүгээс гэрээгээр хүлээсэн ийм үүрэг байхгүй гэж тайлбарладаг гэж Усны газрын дарга З.Батбаяр хэллээ.

НҮБ-ын Усны конвенц, тогтвортой хөгжлийн зорилт, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудыг үндэслэн тус компаниас ус бохирдуулсны төлбөр авах бүрэн үндэстэй гэж Ерөнхий сайд Г.Занданшатар байр сууриа илэрхийлээд “Ус хангагч нь хамгаалагч, бохирдуулагч нь төлөгч” гэсэн олон улсын зарчмыг жигд мөрдүүлж цэгцлэх цаг нь болсон. Тиймээс зөвхөн “Оюу толгой” компани гэлтгүй ус бохирдуулж буй бүх компаниас хуулийн дагуу төлбөрөө авахыг Усны газарт үүрэг болгов.


Дэлхий нийтээр..
Трампын мэдэгдлийн дараа Ираны төлөөлөгчид хэлэлцээг түр зогсоов
Дэлхий нийтээр..
Оросын байлдааны хөлөг Британийн дарвуулт завинд анхааруулж гал нээжээ
ОХУ-ын Хар тэнгисийн флотын «Адмирал Григорович» фрегат Английн сувгаар явж байсан Их Британийн бүртгэлтэй «Брайт Фьючер» дарвуулт завины ойролцоо анхааруулах буудлага хийсэн талаар Оросын тал мэдээллээ.
Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, дарвуулт завь байлдааны хөлөгт хэт ойртож, радио холбоо болон дохиогоор өгсөн анхааруулгад хариу өгөөгүй тул анхааруулах зорилгоор буудлага үйлдсэн байна. Үүний дараа завь чиглэлээ өөрчилсөн гэж мэдэгджээ.
Харин дарвуулт завин дээр зорчиж явсан Британийн иргэд энэхүү тайлбарыг үгүйсгэж, мөргөлдөх аюул үүсээгүй бөгөөд олон улсын усан замын дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцож байсан гэж мэдэгдсэн байна.
Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер уг үйл явдлыг “болгоомжгүй бөгөөд түгшүүр төрүүлсэн хэрэг” хэмээн тодорхойлж, эрх бүхий байгууллагууд нөхцөл байдлыг шалгаж эхэлжээ.
Энэ явдал нь Их Британи Оростой холбоотой гэж үзсэн нэгэн нефть тээвэрлэгч хөлгийг саатуулснаас хойш хэдхэн хоногийн дараа болсон бөгөөд хоёр улсын харилцаанд үүсээд буй хурцадмал байдлыг дахин анхаарлын төвд оруулаад байна.
Дэлхий нийтээр..
Доналд Трамп, Володимир Зеленський нар уулзав
-
Тод зураг2020/05/20
Сургуулиа нээсэн 6 улсын туршлага
-
Үйл явдал2023/01/09
Нийгмийн хөгжлийн зорилтот хөтөлбөрийн төслийг олон улсын байгууллагуудын төлөөл...
-
Үйл явдал2024/11/13
Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан
-
Тод зураг2019/10/06
Сайжруулсан түлшний лабораторийн шинжилгээний нэгдсэн хариу өнөөдөр гарна
