Тод мэдээ
“COVID-19” халдварт цартахалын хариу арга хэмжээний дадлага сургуулилт орон даяар эхэллээ

Халдварт цартахлын хариу арга хэмжээний дадлага сургуулилт 5-р сарын 6,7,8-ны өдрүүдэд 3 үе шаттайгаар зохион байгуулагдах юм.
Өмнөговь аймгийн онцгой комиссийн штабт уг сургалт төлөвлөгөөний дагуу эхэлж мэргэжлийн анги албадын албан хаагчид онцгой нөхцөл байдлын үед шаардагдах тактик, санал боловсруулан ажиллаж байна.
Тод мэдээ
Мэдэгдэл

Тод мэдээ
Хүннү хотын 127.4 км авто замын бүтээн байгуулалт 30 хувьтай үргэлжилж байна
Нийслэл Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор “Хүннү” хотыг Богд хан уулын өвөрт, Хөшигийн хөндийд төлөвлөсөн.
Энэхүү хот нь Улаанбаатар хотоос 53 км, Төв аймгийн Зуунмод хотоос 10 км зайд, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын орчимд байрших бөгөөд нийт 150,000 хүн ам, 80,000 орчим ажлын байр, 10.5 сая м.кв барилгажих талбайтай байх юм.
Хүннү хотод төрийн байгууллагуудын цогцолбор, эдийн засгийн чөлөөт бүс, их дээд сургууль, оюутны хотхон, тээвэр ложистикийн нэгдсэн төв зэрэг олон чиг үүрэг бүхий шинэ төв болгохоор төлөвлөсөн бөгөөд олон улсын жишигт нийцсэн, байгаль орчинд ээлтэй “Ногоон” хот болох юм.
Хүннү хотын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, ажлын зураг төслийн дагуу 2022 оноос хойш хотын дэд бүтцийн эх үүсвэрийн бүтээн байгуулалтын ажлууд хэрэгжиж, цахилгаан хангамж 86%, ус хангамж 80%, үерийн хамгаалалтын суваг 75%, мэдээлэл холбооны сүлжээ 65%, ариутгах татуурга 10%, дулаан хангамж 10 % -ийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Төслийн хүрээнд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр эхний ээлжинд 127,4 км зам барихаар төлөвлөгдсөн бөгөөд замын ажлын зураг төсвийг “ХЗТ автозам” ХХК гүйцэтгэж байна.
Нийт 127,4 км замаас эдийн засгийн чөлөөт бүсэд 24,6км, олон нийтийн төвд 6,4км, хотын төв засаг захиргааны бүсэд 77,8 км, их сургууль оюутны хотхон өндөр технологийн бүсэд 2,2 км, тээвэр логистикийн бүсэд 16,4 км зам тус тус төлөвлөгдсөн. Ажлын гүйцэтгэл 30 хувьтай хэрэгжиж байна.
Тод мэдээ
Тээврийн хэрэгсэл худалдан авахаар 48 сая 900 мянган төгрөг шилжүүлсэн гэж бусдыг залилжээ
-
Тод мэдээ2024/08/14
Дархан-Уул аймгаас автомашин хулгайлсан хэргийг шуурхай илрүүллээ
-
Өнөөдөр2024/08/23
Монголын тамирчид нисэх загварын ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртлээ
-
Тод зураг2020/04/13
Амны хаалт байнга зүүж, гараа тогтмол угааж, бээлий өмсөхийг уриалж байна
-
Өнөөдөр2022/03/21
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна