Үйл явдал
Долоо хоног бүр коронавируст халдварт, цар тахлын тандалт хийж байна
Улсын Онцгой Комисс 2020 оны 23 дугаар хурлаа хийлээ. КОВИД 19-ийн нөхцөл байдлын мэдээ, гадаад улс орнуудаас иргэдээ татан авахтай холбоотой ХӨСҮТ-ийн бэлтгэл байдал, Хилийн боомтуудын үйл ажиллагааны явц, Засгийн газраас АНУ-д үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийн зохион багйуулалт, Эх орондоо ирэх хүсэлт гаргасан гадаад улс онуудад байгаа иргэдийн мэдээлэл, Коронавируст халдварын цар тахалтай тэмцэхэд онцгой үүрэг гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчдыг түрээсийн орон сууцад хамруулах тухай гэсэн таван үндсэн асуудлын талаар мэдээлэл сонсож, хэлэлцэн шийдвэр гаргав.
2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар Монгол улсад коронавируст халдварын цар тахлаар өвчилсөн 194 хүн гадаад улс орнуудаас зөөвөрлөгдөн орж ирсэн бөгөөд тэдний 89 нь эдгээд байна. Улсын хэмжээнд дотооддоо нэгч халдвар илрээгүй болно. Халдвар авсан иргэдийн 65 хувь эрэгтэй, 35 хувь эмэгтэй, нийт өвчлөгсдийн 89 хувь нь ОХУ-аас орж ирсэн байна. Дэлхий дахинд халдвар тархаж, Монгол Улс дотооддоо холбогдох арга хэмжээ авч эхэлснээс хойш 17,694 хүнд тус өвчний нарийвчилсан болон түргэвчилсэн шинжилгээг хийсэн байна. Хэдийгээр торхиолдлуудыг хянаж байгаа ч сэрэмж алдахгүйн тулд долоо хоногт 75-98 хүнд санамсаргүй түүврийн аргаар дотооддоо түргэвчилсэн оношилгоог тогтмол хийсээр байна. Энэ нь дотоодод коронавируст халдварын тархалт гараагүй гэдгийг нотолж буй. Цаашид тайвшрах болоогүй. Халдвар хамгааллын дэглэмийг ард иргэд сахисаар байх нь зүйтэй гэв.
Халдвартай иргэдийг нэг бүр нь 4 хүний бүрэлдэхүүнтэй эмчилгээний 10 баг ээлжээр эмчилж, эмчилгээ дууссаны дараа ХӨСҮТ-дөө 14 хоногийн тусгаарлалтад орсноор буцаж ажилдаа орох байдлаар халдварын анхны тохиолдол илэрсэн гуравдугаар сарын 10-наас хойш улаан бүсэд 200-аад эмч, эмнэлгийн ажилчид байнгын ажиллаж байна. Эм эмнэлгийн хэрэгсэл, эм тарианы нэг сарын нөөцтэй байна. Олон улсын байгууллагууд тусгаарлалтын 21 хоногийн тоог бууруулахыг зөвлөсөн. Гэсэн ч гадаадаас авч ирсэн иргэдээс эмнэлзүйн шинжгүйгээр 3, 4 дахь удаагийн шинжилгээгээр 18, 19 хоногийн дараа вирус илэрч байгаа эрсдлийг тооцон тусгаарлалтын хоногийг хэвээр үлдээх нь зөв гэсэн саналыг ХӨСҮТ-ийн уидрдлагууд гаргасныг УОК-ын гишүүд дэмжлээ.
Үйл явдал
Гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж, гэмтээжээ
Цагдаагийн байгууллагад энэ оны наймдугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Автомашин хүн мөргөчихлөө” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Мицүбиши Кольт маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч нь явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээсэн хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс шалгалтын ажиллагааг явуулж байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасан байдаг.
Иймд жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, явган хүний гарц руу дөхөх үедээ хурдаа хасаж, анхаарал болгоомжтой зорчихыг Тээврийн Цагдаагийн Албанаас анхааруулж байна.
Үйл явдал
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт 29,444 хэрэгт хяналт тавьжээ
Прокурорын байгууллага 2026 оны долоодугаар сарын 27-31-ний өдрүүдэд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 29,444 эрүүгийн хэрэгт хяналт тавьжээ.
Энэ хугацаанд гэмт хэргийн шинжтэй 853 гомдол, мэдээлэл шинээр бүртгэгдэж, хэрэг бүртгэлтийн 676 хэрэг шинээр нээсэн байна. Мөн 51 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргүүдийг төрлөөр нь авч үзвэл хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 32, өмчлөх эрхийн эсрэг 14 хэрэг байна. Мөн авлигын эсрэг, хүний амьд явах эрхийн эсрэг, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг, хүүхдийн эсрэг болон эдийн засгийн эсрэг тус бүр нэг хэрэгт яллах дүгнэлт үйлджээ.
Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн долоо хоногт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн авлигын хэргүүдээс дурдвал, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ц.Б нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, заал болон зогсоолын төлбөртэй холбоотойгоор бусдад давуу байдал бий болгосон, мөн сургуульд их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна.
Түүнчлэн бүртгэлийн үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгийн барьцааны бүртгэлтэй холбоотойгоор бусдад давуу байдал бий болгох зорилгоор улсын бүртгэгчид мөнгө шилжүүлсэн гэх хахууль өгөх хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ.
Бусад хэргүүдээс дурдвал, Дорноговь аймагт үнэт эдлэлийн дэлгүүрээс их хэмжээний эд зүйл хулгайлсан, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой, хууль бусаар эм худалдах, хүн худалдаалах болон хүүхдийн эсрэг гэмт хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж, холбогдох шүүхүүдэд шилжүүлсэн байна.
Үйл явдал
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох зохицуулалтад хамаарахгүй тээврийн хэрэгслүүд
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох зохицуулалтад дараах тээврийн хэрэгслүүдэд хамаарахгүй. Үүнд:
• Цахилгаан тэжээлийн буюу ногоон дугаартай тээврийн хэрэгсэл,
• Зөвшөөрөл, тоноглол бүхий хүнсний бүтээгдэхүүний түгээлт, татан авалтын тээврийн хэрэгсэл,
• Оршуулгын үйл ажиллагаанд ашиглагдаж буй,
• Авто зам, хот тохижилт, шугам сүлжээний засвар үйлчилгээ үзүүлдэг,
• Дипломат байгууллага, гадаадын зочин төлөөлөгчдөд үйлчлэх,
• Нийтийн тээврийн
• Стандартын шаардлага хангасан такси үйлчилгээ,
• Сургууль, цэцэрлэг, байгууллагын ажилчдын тээвэр,
• Таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл хамаарахгүй.

