Тод зураг
Ертөнцийг бишрүүлсэн нэн загварлаг Дукати
Инженерийн төгс шийдэл, Итали загварын гоёмсгийг хослуулсан бүтээсэн "2 дугуйт" нь Дукати компанийг дэлхийн хэмжээний томоохон компанийн болоход хамгийн ихээр нөлөөлсөн байдаг. Дукати 1926 онд байгуулагдсан цагаасаа эхлэн 20 жилийн турш зөвхөн радиогийн бүрэлдэхүүн хэсгүүдийг үйлдвэрлэдэг байв. Харин 1946 оноос эхлэн мотоцикл үйлдвэрлэлийн салбар луу эргэлт буцалтгүй орсноор Дукатигийн дэлхийд танигдах эхлэл болсон гэж хэлж болно.
Удалгүй 1950-аад оны дунд үеэс мотоциклын тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ нэрд гарч эхлэв. Цаашдаа Дукати зөвхөн тоног төхөөрөмж биш, мотоцикл үйлдвэрлэж, дэлхийн алдартай брэнд болтлоо хөгжжээ. Одоогийн байдлаар тус үйлдвэр 1200 гаруй ажилтан албан хаагчтай, жилд дунджаар 54 мянга орчим мотоцикл үйлдвэрлэж, дэлхийн зах зээл дээр борлуулдаг байна. Өнгөрөгч 7 дугаар сард Дукати 90 жилийн ойгоо тохиолдуулан өөрийн 80 мянган хөгжөөн дэмжигчдийг хамарсан өдөрлөг зохион байгуулсан байна.
Өдөрлөгийн үеэр, мотоциклын уралдаан ч явагджээ. Түүнчлэн ойн хүрээнд өөрсдийн видео тоглоомоо хийснээ олон нийтэд танилцуулсан байна. Тэд уг тоглоомдоо өөрсдийн хамгийн алдартай 39 шилдэг мотоциклын загваруудаа оруулжээ.















Тод зураг
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэлийг тавдугаар сарын 1-нд хаана
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаахад гурав хоног үлдлээ.
Марафонд гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ. Оролцогчид Hipay аппликейшн болон ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар дамжуулан бүртгүүлэх боломжтой.
Өдгөө 11 дэх удаа зохион байгуулах гэж буй “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтэд оролцохоор өнөөдрийн байдлаар 18 мянга гаруй хүн бүртгүүлээд байна.
Бүтэн марафоноос эхлээд гэр бүлийн болон тусгай ангиллын зай хүртэл долоон төрлийн сонголттой тул бүх насны хүмүүс оролцох боломжтой.
Иймд оролцогчид өөрийн насны ангилал, бэлтгэлийн түвшинд тохирсон зайгаа сонгон, тавдугаар сарын 1-ний 17:00 цагаас өмнө бүртгэлээ баталгаажуулаарай.

Тод зураг
Маргааш нийслэлийн зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
П.Очирбат агсныг эцсийн замд үдэхтэй холбоотойгоор зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Уг үйл ажиллагаа өглөө 6:40 цагаас 3-р эмнэлгээс эхлэх бөгөөд хүндэтгэлийн цуваа 7 цаг 20 минутад Төв шуудангийн замд ирж, 9 цаг 40 минутад үднэ.
Энэ үеэр доорх байршлуудад ихдээ хөдөлгөөн түр хязгаарлах тул иргэд, олон нийтийг хүндэтгэлтэй хандахыг Нийтийн тээврийн бодлогын газраас хүслээ.
Тод зураг
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр нь гурван цех, технологийн гурван шугамаар хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Сайжруулсан шахмал түлшний дотоодын тээврийг үйлдвэрээс агуулах, үйлдвэрээс борлуулалтын цэг, агуулахаас цэг гэсэн үндсэн 3 маршрутаар явуулдаг.















-
Хэн юу хэлэв...2020/04/09
Б.Уранцэцэг: Би аавынхаа үргэлжлэл
-
Үйл явдал2025/05/21
Улаанбаатарт өдөртөө19 хэм дулаан
-
Дэлхий нийтээр..2024/10/29
Явган хүний зам, талбайг шуурхай засварлахыг үүрэг болголоо
-
Дэлхий нийтээр..2023/08/22
Гэр хорооллын бүсэд 52 сургууль байгуулснаар боловсролын хүртээмж нэмэгдэнэ
