Тод зураг
Орчин үеийн "Робинзон"
1987 онд Дэвид Глашин гэгч эр биржийн арилжаагаар 6,5 сая австрали доллар алдсаныхаа дараа эзгүй аралд очиж амьдрахаар шийджээ. 1993 онд тэр өөрийн найз бүсгүйн хамт Австралийн "Restoration Island" буюу Сэргээн босголтын арал дээр нүүн ирсэн ч, арлын амьдрал бүсгүйн санаанд нийцээгүй учир Дэвидийг орхиод хүүгээ авч буцсан байна.
Даяанч эрийн амьдрал түүнийг өөрийгөө болгоод байхад сургажээ. Дэвид ногоо тарьж, тэр ч байтугай өөрийн гэсэн шар айраг хийдэг байна. Түүний эзэмшлийн арал нь интернеттэй бөгөөд тэрээр зэлүүд аралд өөртэй нь хамт аж төрөх эмэгтэйг эрж байгаа зараа тавьсан танилцах сайтыг шалгахаар л голдуу ашигладаг аж. Дэвид өөрийнхөө цөхөрсөн амьдралыг бүсгүйчүүдэд ойлгуулахын тулд өөрийн хийсэн хиймэл загвар өмсөгчийн зургийг ч интернетэд тавьжээ. Олон бүсгүй хариу өгсөн ч, хэн ч түүнтэй хамт байхыг зориглоогүй учир Дэвид аанай л ганц бие хэвээр байгаа гэнэ.
Тод зураг
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна
Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах ажлыг зохион байгуулж байна. Ингэснээр хичээлийн явцад судалсан мэдлэгээ бататган, амьтны онцлог шинжийг ялгаж харах боломж бүрдэж байгаа бөгөөд цаашид уг хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.
Тод зураг
Хаки, Инга нар дэвжээн дээр өрсөлдөв
“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын Таеквондогийн тэмцээний сүүлийн өдрийн өрсөлдөөн “Степпе Арена”-д үргэлжлэн явагдаж байна. Энэхүү наадмын бэлгэдэл Хаки, Инга нар таеквондогоор тулалдав.
Тод зураг
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын 2023 оны зургаадугаар сарын 19. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Зуны дунд шар морь сарын шинийн нэгэн. Сумъяа гараг. Хэрцгий охин одтой, найман цагаан мэнгэтэй шар бич өдөр.
Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд Нас ахар болно хэмээжээ.
-
Тод мэдээ2024/04/29
ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөр хэрэгжүүлэхэд зориулж 10 сая фунти...
-
Өнөөдөр2020/10/16
ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар...
-
Тод индэр2022/03/21
Хүүхдийн паркийг хүн бүрт нээлттэй байлгах үүднээс хашааг нь буулгаж эхэллээ
-
Чөлөөт бүс2022/02/08
“Бар жил” дурсгалын мөнгөн зоос худалдаанд гарлаа