Бидэнтэй нэгдэх

Чөлөөт бүс

Нисдэг залуу Даниел Дуглас Хьюм

Огноо:

,

Сэтгүүлч:

Америк залуу Даниел Дуглас Хьюм өөрийн ер бусын явдлаас хойш амар тайван амьдарч чадаагүй гэдэг. Нэг шөнө түүнд гэрийнхээ цонхны тавцан дээр унтлагынхаа хувцастай зогсож байгаа мэт хачин мэдрэмж төржээ. “Бурхан минь, би шөнө дунд энд юу хийж байгаа билээ” хэмээн бодоод босч, яахаа мэдэхгүй хэсэг зогсов.

Тэр зүүдлээгүй гэдгээ сайтар мэдэж байлаа. Гэрийхнээсээ тусламж гуйн орилмоор санагдсан ч хэл нь тагнайдаа наалдчихсан мэт юу ч дуугарч чадсангүй. Орондоо буцаж ороод жаахан тайвширсныхаа дараа Даниел өөрийг нь “Нааш ир, наашаа нис” гэж намуухнаар дуудах баргил хоолойг сонсоод гэнэт бие нь хөнгөрч тавцан дээр очсоноо санав. Иймэрхүү явдал түүнд удаа дараа тохиолдсоор байлаа. Сүүлдээ үнэхээр нисэх боломжтой мэтээр төсөөлөх болжээ.

Хаврын нар шарсан тэр нэгэн өдөр Даниел зоогийн газарт хоол идээд гудамжинд гартал урьдын адил өнөөх намуухан дуугаар “Даниел” хэмээн дуудсан байна. Эргэж хартал хэн ч байсангүй. Даниел цааш алхаж явтал “Өнөөдөр чи гайхамшигт явдалтай учирна” гэж нөгөө “далдын хүн” нь түүнд дахиад хэлжээ. Яав? Юу болов? гэж Даниел цочин хашгирсан байна. Цаашаа алхаагаа улам хурдасгахдаа “Ёстой жинхэнэ буг чөтгөр л гэж ийм байдаг байх. Эсвэл би галзуурч байх шиг байна” гэж өөрөө өөртэйгөө ярьж амжив. Тэр шууд явсаар гэртээ оржээ. Түүний аав нь ном уншаад сууж байв.
Даниел мөн дэргэд нь сууж сонин гарчиглаж хэсэг саатсан байна. Тэгтэл унтаж байх шиг сонин мэдрэмж төрснөө удалгүй агаарт хөөрч эхэлжээ. Хүүгээ байшингийн таазанд тулж очоод хоёр гараа дэлгэн “Хүүе, ааваа намайг хараач” гэхэд тоох янзгүй номоо уншсаар суусан аав түүн рүү гэнэт хараад золтой л ухаан алдсангүй. Хүү минь чи чинь яаж сахилгагүйтэж байгаа юм бэ. Тоглохоо боль, бурхан минь. Би нүдэндээ ч итгэхгүй байна. Чи үнэхээр нисч байна гэж хашгирчээ. Хэдэн минутын дараа Даниел аажуухан газардав. Аав, хүү хоёр энэ тухай нэлээд ярилцаж, нисэх боломж хүнд байдаг юм байна гэдэгтэй санал нэгдсэн байна. Дараа нь Даниел дахин хөөрч таазанд толгойгоо тулган нэлээд удаан агаарт хөвжээ. Үүнээс хойш Даниел өөрийн биеийг бүрэн удирддаг болсон байна. Ийм ер бусын чадамжаа ашиглан 40 жилийн турш олон мянган үзэгчийг байлдан дагуулсан юм. Үзэгчдийнх нь дунд зохиолч Марк Твен, 3-р Наполеон хаан зэрэг 19-р зууны сүүл үеийн алдартнууд байлаа.

Хүмүүсийн жингүйдлийн энэ түүх зөвхөн Даниелээр төгсөөгүй аж. Одоо ч ийм хүн төрөн гарах боломжтой гэдэгт эрдэмтэд итгэлтэй байна. Хүн агаарт хөөрөн нисэх буюу тэрхүү жингүйдлийн нууцыг бүрэн тайлж чадаагүй ч гэсэн уураг тархины эрчим хүчээрээ гойд содон хүмүүс л ийм гайхамшгийг үзүүлж чадах аж. Гэхдээ энэ бол зөвхөн таамаглал. Нисдэг хүмүүсийн нууцыг бүрэн тайлах судалгааны ажил одоо болтол хараахан дуусаагүй л байна.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Чөлөөт бүс

БНХАУ-д зорчихоор төлөвлөж буй иргэдэд хэрэгтэй аппууд

Огноо:

,

БНХАУ-д зорчихоор төлөвлөж буй иргэд аяллаа илүү хялбар, аюулгүй болгохын тулд гар утсандаа дараах аппликэйшнүүдийг урьдчилан суулгахыг зөвлөж байна.


WeChat – Харилцаа холбоо, төлбөр, үйлчилгээ

Хятадад хамгийн өргөн хэрэглэгддэг аппликэйшн бөгөөд мессеж, дуудлага хийхээс гадна QR кодоор төлбөр төлөх, такси дуудах, хоол захиалах, төрийн болон бусад үйлчилгээ авах боломжтой.


Alipay – Төлбөр тооцоо

Дэлгүүр, ресторан, нийтийн тээвэр зэрэгт QR кодоор төлбөр хийхэд өргөн ашиглагддаг. Олон улсын банкны картыг холбож ашиглах боломжтой бөгөөд "Tour Pass" үйлчилгээгээр жуулчдад зориулсан төлбөрийн шийдлийг санал болгодог.


DiDi – Такси дуудах

Хятадын хамгийн түгээмэл такси дуудлагын аппликэйшн. Англи хэлний горимтой тул ашиглахад хялбар бөгөөд зорчих үнийг урьдчилан харах, WeChat эсвэл Alipay-аар төлбөр хийх боломжтой.


Baidu Maps – Газрын зураг, чиглэл

Метро, автобус, автомашин болон явган зорчих чиглэлийг нарийвчлан заадаг. Мөн бодит цагийн замын хөдөлгөөний мэдээлэл, ойр орчмын үйлчилгээний байршлыг харуулдаг.


12306 – Галт тэрэгний тасалбар

БНХАУ-ын төмөр замын албан ёсны аппликэйшн бөгөөд хурдны болон энгийн галт тэрэгний тасалбар хайх, захиалах, захиалгаа удирдах боломжтой. БНХАУ-д зорчихоосоо өмнө эдгээр аппликэйшнийг суулгаж, шаардлагатай тохиолдолд бүртгэлээ урьдчилан баталгаажуулснаар төлбөр тооцоо хийх, тээврийн хэрэгсэл ашиглах, замаа олох зэрэг өдөр тутмын үйлчилгээг илүү хялбар авах боломжтой.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт бүс

Дэлхийн хамгийн үнэтэй муурнуудыг танилцуулж байна

Огноо:

,

Муур нь зөвхөн өхөөрдөм төрхөөрөө бус, үүлдэр, ховор байдал, гарал үүсэл, үржүүлгийн онцлогоосоо шалтгаалан маш өндөр үнэд хүрдэг амьтан юм. Дэлхийд хамгийн үнэтэйд тооцогддог муурны үүлдрүүдийг танилцуулж байна.

1. Ашера (Ashera)
Ashera Cats ⋆ Big Hoax ⋆ Ashera Cat vs Savannah cat
Дэлхийн хамгийн үнэтэй муурны нэгт тооцогддог Ашера нь Африкийн сервал, Азийн ирвэс муур болон гэрийн муурны эрлийз гэж танилцуулагддаг. Ховор учраас үнэ нь 75,000–125,000 ам.доллар хүрдэг байна.

2. Саванна (Savannah)
Savannah - TICA - The International Cat Association
Африкийн сервал болон гэрийн муурны эрлийз энэ үүлдэр нь өндөр биетэй, урт хөлтэй, зэрлэг төрхтэйгээрээ алдартай. Үнэ нь гарал, үеэсээ хамааран 10,000–50,000 ам.доллар хүрдэг.

3. Бенгал (Bengal)
Bengal Cat Breed Guide: Temperament, Training, Health.
Азийн ирвэс муурнаас гаралтай энэхүү үүлдэр нь толбот арьс, идэвхтэй зан араншингаараа онцлог. Үнэ нь 3,000–25,000 ам.доллар байдаг.

4. Сфинкс (Sphynx)
2,200+ Black Sphynx Cat Stock Photos, Pictures & Royalty-Free Images - iStock
Бараг үсгүй төрхөөрөө танигдсан энэ үүлдэр нь тогтмол арчилгаа шаарддаг. Үнэ нь ихэвчлэн 1,500–6,000 ам.доллар байдаг.

5. Перс (Persian)
Types of Persian Cats: Faces, Coats, Care - Jd Collections
Урт, өтгөн үстэй, тайван ааштай Перс муур нь дэлхий даяар хамгийн түгээмэл тансаг үүлдрийн нэг юм. Үнэ нь гарал үүсэл, үржүүлэгчээсээ хамааран 1,000–5,000 ам.доллар хүрдэг.

Муурны үнэ нь зөвхөн үүлдрээс бус, цусны шугам, үржүүлэгчийн нэр хүнд, эрүүл мэндийн баталгаа, вакцинжуулалт, бүртгэл зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан өөр өөр байдаг. Харин мэргэжилтнүүдийн үзэж буйгаар ямар ч үнэтэй үүлдрийн муур байсан эзний хайр халамж, зөв арчилгаа хамгийн чухал хэвээр байдаг.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт бүс

МҮОНТ "Нохойтой дөрвөн танкчин", "Яношик", "Аминаас чухал үйлс" киног үзэгчдэд хүргэнэ

Огноо:

,

МҮОНТ-ийн уран бүтээлчид Польшийн үндэсний TVP телевизийн урилгаар Польш улсад ажиллаж байна.

Энэ үеэр Польш улсад суугаа Элчин сайд Н.Оюундарь болон Польшийн Үндэсний телевизийн захирал Павел Яблоньскитай уулзав.

Уулзалтаар Польш болон Монголын өв соёл, ахуй амьдрал, үндэстний онцлогийг харуулсан бүтээлүүдийг солилцохоор боллоо.

МҮОНТ, "Дэлхийн морьтнууд" төслийн хамтран бүтээсэн "Зөн дагасан монгол адуу" баримтат киног долоодугаар сарын 13-нд Дэлхийн адууны өдрөөр Польш улсын үзэгчдийн хүртээл болгоно.

Харин МҮОНТ Монголын үзэгчдийн сэтгэлд хоногшсон Польшийн уран сайхны "Нохойтой дөрвөн танкчин", "Яношик", "Аминаас чухал үйлс" зэрэг кинонуудыг албан ёсны эрхтэй, дуу, дүрсний өндөр чанартайгаар үзэгчдэд хүргэхээр боллоо. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал2026/10/16

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтр...

Үйл явдал2026/10/16

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

Үйл явдал2026/10/16

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын а...

Үйл явдал22 цаг 1 минут

МИАТ ТӨХК болон Toki апп хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Хэн юу хэлэв...22 цаг 7 минут

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүх...

Хэн юу хэлэв...22 цаг 14 минут

Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн ...

Үйл явдал22 цаг 16 минут

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн са...

Үйл явдал22 цаг 21 минут

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсг...

Үйл явдал22 цаг 30 минут

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

Үйл явдал22 цаг 36 минут

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-...

Үйл явдал22 цаг 42 минут

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг...

Үйл явдал2026/10/13

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ...

Үйл явдал2026/10/13

Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатар хотноо чуулж байна

Үйл явдал2026/10/13

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч, улаанбуудай, гурил, төмсний х...

Үйл явдал2026/10/13

Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн...

Дэлхий нийтээр..2026/10/12

Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо

Үйл явдал2026/10/12

Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүү...

Үйл явдал2026/10/12

Шадар сайд Н.Номтойбаяр Улсын онцгой комиссын шийдвэрийг танилцуулла...

Үйл явдал2026/10/12

Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуу...

Үйл явдал2026/10/12

Малын органик тэжээлийн “Мимо” үйлдвэр хүчин чадлаа 10 дахин нэм...

Үйл явдал2026/10/12

Чингэлтэй дүүргийн Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд Зүүн Хүрээ Дашчо...

Үйл явдал2026/10/12

Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1....

Хэн юу хэлэв...2026/10/12

Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа

Үйл явдал2026/10/01

"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл ба...

Үйл явдал2026/10/01

Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

Үйл явдал2026/10/01

Жетро монголд салбараа нээнэ

Үйл явдал2026/10/01

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээли...

Үйл явдал2026/10/01

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлал...

Хэн юу хэлэв...2026/09/30

Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрчээ

Үйл явдал2026/09/30

Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв

Санал болгох