Чөлөөт бүс
Муурын нүдтэй хүү

Хятадын Дахуа мужид амьдардаг Nong Youhui гэгч энэ хачирхалтай хүү үнэхээр ер бусын гэж хэлэхгүй байхын аргагүй нэгэн юм. Nong Youhui хүмүүс шиг хар, бор биш харин төрөлхийн муурынх шиг тод шар ногоон нүдтэй юм байна. Хүүгийн нүд заримдаа цэнхэр мэт харагддаг юм байна. Хамгийн сонирхолтой нь хүүгийн нүд харанхуйд яг л муурынх шиг гэрэлтдэг ажээ.
Эцэг эх нь хүүгээ эмнэлэгт үзүүлэхэд хүүг бүүр гэрэлгүй, харанхуй үед ч гэсэн уншиж чаддагийг нь олж мэджээ. Эмч нарын тайлбарлаж байгаагаар хүү төрөлхийн паталогийн ховор тохиолдлын өвчин болох лейкодерм-тэй юм байна. Төрөлхийн нүдний торлог бүрхэвчийн пигмент дутуу хүн гэрэлд хэт мэдрэмтгий, эрс өөр өнгөтэй нүдтэй төрдөг гэжээ. Эцэг эх нь хүүгийн маань нүд өсөж том болоод жирийн хүнийх шиг өнгөтэй болно гэж найдсаар байгаа аж.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Чөлөөт бүс
Угаарын хийн хордлогын үед илрэх түгээмэл шинж тэмдэг
Угаарын хийн хордлогын үед илрэх түгээмэл шинж тэмдэг:
- Толгой өвдөх, толгой эргэх
- Огиулах, бөөлжих
- Ядрах, сульдах
- Ханиалгах
- Ухаан балартах
Хэрэв эдгээр шинж тэмдэг илэрвэл угаарын хийн хордлого байж болзошгүй тул яаралтай түргэн тусламжийн 103 дугаар руу залгаарай.
Өөрийгөө болон хайртай хүмүүсээ эрсдэлээс хамгаалахыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс зөвлөж байна.

Чөлөөт бүс
Зэрлэг, тэжээвэр амьтдад хазуулсан үед авах арга хэмжээ
Анагаах ухаанд өнөөг хүртэл эмчлэх боломжгүй байгаа өвчнүүдийн нэг нь мал, амьтнаас хүнд халдварладаг галзуу өвчин юм.
Галзуу өвчтэй гэрийн тэжээвэр амьтад болон зэрлэг амьтанд хазуулах, ноцуулах, мөн өвчтэй амьтдын шүлс хүний ил шарх шалбархай, салст бүрхүүлд хүрсэн тохиолдолд энэ өвчин хүнд халдварлаж өвчлүүлдэг.
- Тиймээс зэрлэг, тэжээвэр амьтдад хазуулсан үед авах яаралтай арга хэмжээг та бүхэнд хүргэж байна.
- Шархыг усаар 15 минут сайтар урсгаж угаан, 5%-ийн иодын уусмалаар шархыг сайтар шавшаарай.
- Эмнэлэгт яаралтай очиж, галзуугийн эсрэг вакцинд хамрагдаарай.
- Эмчийн заавраар галзуу өвчний эсрэг вакцинд хамрагдана.
Чөлөөт бүс
Аянга цахилгаанаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ
Аянга цахилгаантай үед хэрхэн өөрийгөө эрсдэлээс хамгаалах талаар дараах зөвлөмжийг ОБЕГ-аас бэлтгэн гаргажээ.