Өнөөдөр
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно

Өнөөдөр аргын тооллын 2020 оны долоодугаар сарын 30. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн зуны адаг харагчин хонин сарын Билгийн тооллын 11. Бархасвадь гараг. Эрхтний тэнгэрт одтой, есөн улаан мэнгэтэй хөх нохой өдөр.
Өдрийн наран 5 цаг 26 минутад мандан, 20 цаг 31 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн.Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.
Өнөөдөр
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн баруун хагаст хүчтэй салхи, шуургатай байхыг анхааруулж байна.
2025 оны тавдугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндий, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, баруун хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 8-13 метр, нутгийн баруун хагаст түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Нутгийн зүүн хагаст сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 9-14 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 16-21 хэм, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 23-28 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Өдөртөө 20-22 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Өдөртөө 19-21 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Өдөртөө өдөртөө 18-20 хэм дулаан байна.
2025 оны тавдугаар сарын 30-наас
2025 оны зургаадугаар сарын 03-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Тавдугаар сарын 30-нд төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас, 31-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 6-р сарын 01-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи 30, 6-р сарын 01-нд нутгийн зарим газраар, 2-нд тал хээрийн нутгаар зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 хэмийн хүйтнээс 2 хэмийн дулаан, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.
Өнөөдөр
УИХ: Өнөөдөр болох байнгын хорооны хуралдаан
Өнөөдөр болох Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын хуралдаан болон хэлэлцүүлгийн /2025.05.28/ товыг та бүхэнд хүргэж байна.
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
1 |
Төрийн байгуулалтын байнгын хороо |
· Байнгын хорооны тогтоолын төсөл /Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай/ |
10.30 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
2 |
Төсвийн байнгын хороо |
· Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ |
11.00 |
“Их засаг” |
3 |
Төрийн байгуулалтын байнгын хороо, Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан |
· Улсын Их Хурлын даргын 2024 оны 173 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн санал, дүгнэлт, холбогдох төрийн байгууллагуудын мэдээллийг сонсох |
12.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
4 |
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо |
· “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.05.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/ · Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/ |
13.00 |
“Их засаг” |
5 |
Эдийн засгийн байнгын хороо |
· Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ · “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/ |
14.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
6 |
Инновац, цахим бодлогын байнгын хороо |
· Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай/ · Улсын Их Хурлын 2024 оны 52 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын мэдээллийг сонсох · Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл /Санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ./ |
14.30 |
“Үндсэн хууль” |
7 |
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо |
· Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.05.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Малын генетик нөөцийн төлөв байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсох · 2025 оны хаврын мал төллөлтийн дүн, мэдээний талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсох |
15.00 |
“Их Эзэн Чингис хаан” |
ХЭЛЭЛЦҮҮЛЭГ |
||||
1 |
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо |
Нийгмийн хариуцлага ба хөрөнгө оруулалт |
10.00 |
“Их Эзэн Чингис хаан” |
Өнөөдөр
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 28-ны Лхагва гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
-
Тод мэдээ2023/08/10
ЗГ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ дахь айлчлалын үр дүнг хэлэлцэв
-
Тод мэдээ2025/05/13
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
-
Тод индэр2021/11/02
Т.Золжаргал: Удаа дараа хариуцлага алдсан байгууллагын ард иргэдийн эрүүл мэндий...
-
Өнөөдөр2025/01/08
Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн