Хэн юу хэлэв...
Алтан гартай Чой Бум Чэ эмч ”Алтан гадас” одон хүртлээ
БНСУ-д үргүйдлийн салбартаа тэргүүлэгч CLWH (Creation and Love Women’s Hospital) эмэгтэйчүүдийн эмнэлгийн Монгол дахь албан ёсны салбар болох “CLWH МОНГОЛ” эмнэлгийн үүсгэн байгуулагч, хүний их эмч, ангаах ухааны доктор, профессор Бум Чэ Чой эмчийг улсын баяр наадмын өмнө 2019 оны 07 сарын 10-нд төрийн дээд шагнал, “Алтан гадас” одонгоор шагнагдах үеэр нь бид уулзаж ярилцсан юм.
- Анх танай эмнэлэг хэдэн онд байгуулагдсан вэ?
Манай эмэнэлэг Солонгосын Гванжү хотод байрладаг. CLWH (CL fertility center) нэртэй эмэгтэйчүүдийн эмнэлэг ба анх 2000 оны 08 сарын 29-нд нээгдэж, өнгөрсөн хугацаанд нийт 30,000 гаруй хүнд IVF ажилбар хийн, олон зуун гэр бүлд аз жаргал өгч чадсан. Одоогоор тус эмнэлэгт 160 гаруй ажилтантай.

Манай эмнэлэг нь орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон ба төрөл бүрийн шинжилгээ хийж, үр хөврөлийг өсгөвөрлөх болон хадгалах мэргэжлийн лаборатори ажиллуулж байна. Манай эмнэлэг хамгийн сүүлийн үеийн стандартад нийцсэн аргаар үр шилжүүлэн суулгах цогц үйлчилгээг үзүүлдэг.
Монголын иргэдэд БНСУ-д үйл ажиллагаа явуулах хугацаандаа 2011 оноос хойш IVF буюу лабарторын аргаар үр шилжүүлэн суулгах ажилбар хийж эхэлсэн ба одоогоор энэ эмнэлэгээр үйлчилгээ авсан нийт 400 хүүхэд Монгол улсад төрсөн. Энэ хугацаанд манай эмнэлгийг зорин очих монгол гэр бүлийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байсан нь үр хүүхэдтэй болж чадахгүй байгаа асуудал монголчуудын тулгамдсан асуудлын нэг болоод байгааг анхаарч бид Монголд салбараа байгуулах талаар төлөвлөсөн. Улмаар 2012 оноос Монгол улсад түр томилолтоор ирэн ажиллаж, нөхөн үржихүйн эмч мэргэжилтнүүдэд зориулсан туршлага судлах сургалт, судалгаа шинжилгээний ажил, эмчилгээ, үйлчилгээг Монголын эмнэлгүүдтэй хамтран хийж байсан.

- Монголд танай эмнэлэг хэзээ байгуулагдаж, ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?
Монгол дахь албан ёсны салбараа 2017 оны 3 сарын 17-нд нээж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тус эмнэлэг нь үргүйдлийг эмчлэх, эмэгтэйчүүдийн дурангийн мэс засал болон IVF буюу лабораторын аргаар үр шилжүүлэн суулгах ажилбараар дагнаж үйл ажиллагаа явуулдаг олон улсын клиник эмнэлэг юм. Монгол дахь CLWH эмнэлэг нь Солонгосын орчин үеийн дэвшилтэт технологи бүхий лабораторын тоног төхөөрөмжүүдээр бүрэн тоноглогдсон ба эмчлэгч эмч болон лабораторын үр хөврөл судлаач, координатор зэрэг бүх мэргэжилтэнүүд их эмч Н.Нарангэрэл, Н.Пүрэвжаргал, Б.Цогмаа, Э.Батчимэг нарын зэрэг туршлагатай боловсон хүчнүүд БНСУ-д мэргэжил дээшлүүлэн, дадлага хийж туршлагажсан юм.
Тус эмнэлэгт үргүйдлийг оношилж эмчлэх, IVF буюу лабораторын аргаар үр шилжүүлэн суулгах ажилбар хийх, жирэмсний эхо оношлогоо, жирэмсэн эхийн хяналт зэрэг үйлчилгээнээс гадна эмэгтэйчүүдийн эмгэгийн оношлогоо эмчилгээ, үйлчилгээг үзүүлж байна.

Бид Монгол улсын хүн амын өсөлт хөгжил болон үргүйдпийн салбарт өөрсдийн хувь нэмрээ оруулж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Монгол хүний онцлогт тохирсон арга, аргачлалыг боловсруулан хэрэгжүүлэх зорилт дэвшүүлэн, салбар эмнэлэгээ өргөтгөн 2021 оноос тусгай клиникийн эмнэлгийг байгуулан, төв Азийн бүсийн гол төв болгох зорилт тавин томоохон хөрөнгө оруулалт хийхээр, газраа сонгон авч, зураг төслөө гаргаж эхэлсэн. Ийнхүү монгол дах салбараа өргөтгөж байгаа нь монголын олон иргэдийг гадаадын орнууд руу явж эмчилгээ, оношлогоонд явуулахгүй онгоц, байр хоолны зардлыг нь хэмнэх ач тустай ба хямдралтай үйлчилгээ үзүүлж байгаа юм.
- Танай эмнэлэг хаана байрлаж байна, яаж харилцах вэ?
Манай эмнэлэгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг эмнэлгийн вэб сайт болон фэйсбүүк хуудсаар зочлон сонирхож болно https://www.facebook.com/CLWH Mongolia Вэб сайт: төв эмнэлгийн www.clwhivf.com, Монголын салбарын http://www.clwh.mn. Манай байрлалын хаяг бол Хан-уул дүүрэг, 15-р хороо, Гэгээнтэн цогцолборын "FIDES TOWER"-ийн 3 давхар ажилладаг.
Холбогдох утас: 7010-1700: 94021700
- Танай эмнэлэг өөр хаана салбартай вэ?
ОХУ-ын Владивосток хотноо 2018 онд салбараа нээж, тус улсын олон муж улсын иргэдийг эмчилж байгаа. Мөн Узбекстан, Непальд салбараа ажиллуулдаг. АНУ, Япон, Европын хэд хэдэн орны ижил төрлийн эмнэлгүүдтэй хамтран ажилладаг.

- Та өөрөө хэдэн оноос энэ мэргэжлээр ажиллаж байна?
Миний бие 1985 оноос эхлэн энэ салбарын чиглэлээр ажиллаж, байна. Мэдлэг, туршлагаа АНУ-ын Харвардын их сургуульд суралцан, дадлага хийж мэргэжлээ дээшлүүлсэн. Энэ чигэлээр олон зуун илтгэл хийж, мэдээлэл гарган, арга зүйг боловсруулсанонд салбараа нээж, тум улсын олон муж улсын иргэдийг эмчилж байгаа. АНУ, Япон, Европын хэд хэдэн орны ижил төрлийн эмнэлгүүдтэй хамтран ажилладаг.
- Танд төрийн дээд шагнал хүртсэн талархал илэрхийлье.
Баярлалаа.
Хэн юу хэлэв...
Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно
“Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан дараах Ерөнхий сайд Н.Учрал дараах үүрэг даалгаврыг өглөө.
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан этгээд зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй болох нь тогтоогдсон бол ажлын хоёр өдөрт сунгах тохиргоог Зөвшөөрөл, мэдэгдлийн цахим систем /license.mn/-д хийх,
-Энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг хуульд заасан хугацаанд өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох,
-Тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг цахимаар гаргах нөхцөл бүрдүүлээгүй зөрчлийг арилгах,
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо.
-Зөвшөөрөл олгосон, сунгасан, хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн шийдвэрийг Зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хуульд заасан хугацаанд бүртгүүлэх үүргээ гүйцэтгээгүйалбан тушаалтны гаргасан зөрчлийг арилгаж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг даалгав.
Хэн юу хэлэв...
Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ
Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгож, уг зөвшөөрлийн үндсэн дээр компаниуд захиалгаа авдаг. Мөн зөвшөөрөлгүйгээр ч сууц, талбайн захиалга авч байна. Захиалгын гэрээ байгуулахдаа тухайн сууц, талбай өмнө нь захиалагдсан эсэхийг шалгах боломжгүйгээс давхар захиалга хийгдэж, иргэд залилах гэмт хэргийн хохирогч болсоор байна. Өнөөдрийн байдлаар 2,569 иргэнд 206.0 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Ерөнхий сайдын 2026 оны 154 дүгээр захирамжаар “Орон сууцын захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх, ашгийг хамгаалах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх” үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан.
Хохирогчдын тоо нэмэгдэх эрсдэлтэй байгаа тул холбогдох төрийн байгууллагад байгаа мэдээллийг нээлттэй, ил тод болгож, иргэн, хуулийн этгээдийг урьдчилан сэргийлэх боломжтой үнэн зөв мэдээллээр хангах зайлшгүй шаардлага үүсжээ.

Засгийн газрын энэ тогтоолоор аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, тухайн барилгын хаягийн болон хот байгуулалтын мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэсэн байршлын урьдчилсан хаяг, давхрын зохион байгуулалтын зураг, сууц, талбайн хаалганы дугаар болон хаалганы дугаар бүрээр үүсгэсэн QR код бүхий дахин давтагдашгүй дугаар зэрэг мэдээллийг барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосноос хойш ажлын гурван өдөрт Улсын бүртгэлийн ерөнхий газарт цахимаар хүргүүлэхийг үүрэг болголоо. Мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд шинэ мэдээллийг мөн гурванөдөрт цахимаар хүргүүлнэ.
Улсын бүртгэлийн байгууллага барьж дуусаагүй орон сууцын барилгын сууц, талбайд урьдчилсан тэмдэглэл, захиалгын гэрээ хийгдсэн тохиолдолд эдгээр тэмдэглэлийн төлөв, тэдгээрийн өөрчлөлтийг албан ёсны цахим хуудсаар мэдээлнэ.
Ингэснээр иргэн, хуулийн этгээд сууц, талбай захиалгын гэрээ байгуулахаас өмнө тухайн сууц, талбайд өмнө нь захиалга, эсхүл урьдчилсан тэмдэглэл хийгдсэн эсэх зэрэг мэдээлэлд үндэслэн гэрээ байгуулах эсэх шийдвэр гаргах, учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцох боломж бүрдэнэ гэж үзлээ.
Хэн юу хэлэв...
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа
“Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, 160 гаруй үндэсний аж ахуйн нэгж, 4,000 орчим монгол инженер, техникийн ажилтны мэдлэг, ур чадвар, хамтын хүчээр байгуулсан Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг өчигдөр /2026.10.11/ нээлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон төмөр замын салбарын байгууллагуудын удирдлага, бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.

Төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрөх 34 нэр төрлийн аюултай ачааг тойруулан тээвэрлэх, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, тээвэр, логистикийн үр ашгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл боллоо хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцоллоо. Тэрбээр “Энэ төсөлд гар бие оролцсон төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын бүх шатны төлөөлөлд нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэв.

Төслийн хүрээнд нийт 33 сая шоо метр газар шорооны ажил гүйцэтгэж, төмөр замын дагуух 8 байршилд нийт 1,279 метр төмөр бетон гүүрэн байгууламж, иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэх зориулалттай 127 ширхэг төмөр бетон хоолойг барьж байгуулжээ.






-
Үйл явдал2020/12/21
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
-
Дэлхий нийтээр..2024/06/12
Бэлчээрийн ургамал ихэнх нутгаар хэвийн байна
-
Чөлөөт бүс2019/06/26
УДЭТ төслийн баг сонгон шалгаруулна
-
Үйл явдал2026/03/30
Далайд гарцгүй орнуудын сайд нар хамтарсан тунхаглал баталлаа
