Өнөөдөр
Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно.
2020 оны 08 дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 16-21 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр 24-29 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр 28-33 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 23-25 хэм дулаан байна.
2020 оны 08 дугаар сарын 20-ноос 08 дугаар сарын 24-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
20-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 20, 21-нд нутгийн зүүн хагаст халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.
Өнөөдөр
АНХААР: Авто зам, замын байгууламжийн хөдөлгөөнийг түр хаана
Дадлага, сургууль явагдах газруудад өнөөдөр буюу зургаадугаар сарын 8-ны өдрийн 15:55-16:10 цагийн хооронд авто зам, замын байгууламжийн хөдөлгөөнийг түр хаах юм. Иймд иргэд та бүхэн зарлан мэдээллийн дохио дуугарах үед дадлага, сургуульдаа идэвхтэй оролцож, иргэний үүргээ биелүүлэхийг уриалж байна.
Өнөөдөр
"Суу, нуугд, хүлээ"
Өнөөдөр 16:00 цагт улс орон даяар "Зарлан мэдээллийн дохио"-гоор ард, иргэд нүүн шилжих дадлага, сургуулилтыг зохион байгуулна. Иймд иргэн та дадлага, сургуулийн үеэр барилга байгууламжаас гарч аюулгүй талбайд очин өөрийн аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.
Зарлан мэдээлэх дохионы үеэр юуг анхаарах ёстой вэ?
“Суу-Нуугд-Хүлээ” зарчмыг баримтлан орон сууц, өрөө тасалгаандаа аюул багатай байрлалд өөрийгөө хамгаалах тухай мэдээлэлтэй танилцана уу.
Нэгдэх дохио дуугарахад иргэн та “суу, нүүгд, хүлээ” гэсэн дүрмийг баримталж аль болох шил, цонхноос хол, бат бөх ширээн доогуур орж бие болон толгойгоо халхлан аюулгүй байдлаа хангаж түр хүлээнэ үү. Хэрэв та гудамжинд явж байвал, гэрэлтүүлэг, цахилгааны тулгуур багана, өндөр барилга, байгууламж зэргээс холдож биеэ хамгаалан сууж түр хүлээнэ үү. Тээврийн хэрэгслээр явж байгаа тохиолдолд замаас гарч, тээврийн хэрэгслийг унтрааж түр хүлээнэ үү.
Өнөөдөр
АНХААР! Цугларах газрын байршлууд
Өнөөдөр 16:00 цагт улс орон даяар "Зарлан мэдээллийн дохио"-гоор ард, иргэд нүүн шилжих дадлага, сургуулилтыг зохион байгуулна. Иймд иргэн та дадлага, сургуулийн үеэр барилга байгууламжаас гарч аюулгүй талбайд очин өөрийн аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын газраас зөвлөж байна.
ТА БҮХЭН ЦУГЛАРАХ ГАЗРУУДЫН БАЙРШЛЫГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ...
Сэтгэгдэл