Тод мэдээ
Зөвшөөрөлгүй эм барих үйл ажиллагаа явуулсан этгээдэд хуулийн дагуу арга хэмжээ авлаа
Мэргэжлийн хяналтын байгууллагын 2020 оны төлөвлөгөөт хяналт шалгалтыг Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй "Ниппон наран трейд" ХХК-ийн “Эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж” импортлох, ханган нийлүүлэх байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр эм барих үйл ажиллагаа явуулсан тул Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 9 дүгээр заалтыг үндэслэн торгуулийн арга хэмжээ авлаа.
Эх сурвалж: НМХГ
Тод мэдээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Банканд хуурамч ам.доллар солиулахыг завджээ
"Нэр бүхий банканд хуурамч валют илэрсэн" гэх дуудлага, мэдээлэл энэ оны 11-р сарын 18-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тодруулбал, нэр бүхий иргэн нь “Хуурамч 100 ам.доллар солиулахыг завдсан хэрэг”-ийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Сүүлийн үед тусгай тэмдэглэгээ, дардастай хуурамч валют буюу кино зураг авалт, үзүүлэнгийн зориулалттай долларыг банк, валют арилжааны төвүүдэд солиулахыг завдаж буй үйлдэл бүртгэгдэн, цагдаагийн байгууллагад шалгагдаж байна.
Иймд гадаад валют худалдан авах гэж буй иргэд заавал баталгаат байгууллагаар үйлчлүүлэхийг зөвлөж байна.
Тод мэдээ
Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө
Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад 2025 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан шинэ дайчдын Цэргийн тангараг өргөх ёслол арваннэгдүгээр сарын 29-нд болно. Хугацаат цэргийн алба хаагчид цэргийн анхан шатны сургалт бэлтгэлд хамрагдаж байгаа бөгөөд эр цэргийн тангараг өргөсний дараа цэргийн эрдэмд суралцаж, эх орноо батлан хамгаалахад нэн чухал цэргийн мэргэжил эзэмшинэ.
Мөн аймаг, нийслэл, дүүргийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дэмжлэгтэйгээр хугацаат цэргийн алба хаагч хүсвэл тухайн орон нутагтаа хэрэгцээтэй гагнуурчин, цахилгаанчин, үсчин зэрэг 10 гаруй мэргэжлийг давхар эзэмшиж байгаа аж.
Тод мэдээ
Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн улмаас манай улсад жил бүр 15-20 хүн нас бардаг

-
Өнөөдөр2021/07/27
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд
-
Тод мэдээ2021/07/22
Үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөх асуудлаар зө...
-
Тод мэдээ2020/11/02
БНХАУ: Шилдэг их сургуулийн 30 гаруй албан хаагчийг авлигатай тэмцэх хүрээнд шал...
-
Тод мэдээ2021/03/23
Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд эрүүл мэнд, сэтгэл зүйн тусламж, үйлчилгээ ү...
