Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

ЭЕШ-д 800 оноо авсан сурагчид батламж гардууллаа

Огноо:

,

Сэтгүүлч:

2020 оны элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгч Технологийн хичээлийн ур чадварын төрөлд аймгийн хэмжээнд 800 оноо авч бахдам амжилт үзүүлсэн Улсын тэргүүний үндэсний лаборатори нэгдүгээр бүрэн дунд сургуулийн 12 а ангийн сурагч А.Хишигсайханд 2,000,000 төгрөгийн батламж гардууллаа. Сурагч А.Хишигсайхандаа сурлагын өндөр амжилт хүсье.
Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Тод мэдээ

Олон улсын шилжилт хөдөлгөөний бага хурал болж байна

Огноо:

,

Дэлхийн банк, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хамтран зохион байгуулж буй Олон улсын шилжилт хөдөлгөөний бага хурал 2024 оны зургаадугаар сарын 10-12-ны өдрүүдэд Тайланд Улсын Бангкок хотноо болж байна.

Тус хурал нь цагаач ажилчдын эрхийг хамгаалах, нийгмийн хамгааллыг хангах, ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний талаар Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн улс орнуудын баримталж буй бодлого, тулгарч буй асуудал тэдгээрийг шийдвэрлэх арга замын тухай туршлага солилцох зорилготой бөгөөд сургалт, хэлэлцүүлгийн хэлбэрээр үргэлжилж байна.

Энэхүү хуралд ХНХЯ-ны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал холбогдох төлөөллийн хамт Монгол Улсын баримталж буй бодлого, нийгмийн хамгааллын хэлэлцээрийн талаар мэдээлэл өгч оролцож байна гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Зуслангийн бүсэд зөвшөөрөгдсөн хогийн цэгээс өдөр бүр тээвэрлэлт хийж байна

Огноо:

,

Нийслэлийн хэмжээнд зам, талбай цэвэрлэгээ үйлчилгээний 38, хог тээврийн гэрээтэй 28 ААН үйл ажиллагаа явуулж байна. Дүүрэг бүр Хог хаягдлын тухай хуульд заасны дагуу зөвшөөрөгдсөн хогийн цэгийн байршлыг тогтоон тээвэрлэлтийн хуваарийг баталж, мөрдөн ажиллуулдаг.

Мөн зуслангийн бүсэд зөвшөөрөгдсөн хогийн цэгээс өдөр бүр 05:00-19:00 цаг хүртэл хогны машин тогтмол тээвэрлэлт хийж байна.

Иргэд, ААН нь хог хаягдлаа зориулалтын хогийн цэг болон хог тээвэрлэх ААН-д хүлээлгэж өгөх үүрэг хүлээдэг.

Гэвч урин дулаан болж иргэд зуслангийн бүсэд суурьших нь ихсэж, иргэд нийтийн эзэмшлийн гудамж, талбайд хог хаях тохиолдол нэмэгдэж байна.

Энэ нь хог тээвэрлэгч ААН болон оршин суугчдад хүндрэл учруулж байгаа юм. Иймд зөвшөөрөгдсөн цэгт хогоо хаяхыг уриалж байна.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

3, 4 хорооллын авто замыг хааж, засварлана

Огноо:

,

Баянгол дүүргийн 8, 13, 14, 15, 17, 18, 32-р хороо, Л.Энэбишийн өргөн чөлөө, Ард Аюушийн өргөн чөлөө, /Өргөө кино театрын уулзвараас И-МАРТ худалдааны төвийн уулзвар хүртэлх/ авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг 2024 оны зургаадугаар сарын 14-ний өдрийн 23:00 цагаас 2024 оны зургаадугаар сарын 17-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж хийж гүйцэтгэнэ.
 
Тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальтбетон хучилтын түвшинд тааруулан солих, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилтын ажил хийнэ.
 
Иймд иргэд, жолооч та бүхнийг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Замын хөгжлийн газраас зөвлөж байна. 
 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ15 цаг 16 минут

Олон улсын шилжилт хөдөлгөөний бага хурал болж байна

Тод мэдээ15 цаг 18 минут

Зуслангийн бүсэд зөвшөөрөгдсөн хогийн цэгээс өдөр бүр тээвэрлэлт хий...

Тод мэдээ15 цаг 23 минут

3, 4 хорооллын авто замыг хааж, засварлана

Тод мэдээ15 цаг 26 минут

Борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжт...

Тод мэдээ15 цаг 34 минут

Цаг агаарын болон бэлчээрийн мэдээллийг мессежээр шуурхай хүлээн ава...

Тод мэдээ15 цаг 35 минут

Хүүхдийн төв номын сангийн зуны цагийн хуваарь

Өнөөдөр15 цаг 41 минут

АНУ-ын Тэнгисийн цэргийн академид монгол залуу шалгалт өгөөд тэнцжээ...

Өнөөдөр17 цаг 54 минут

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Өнөөдөр18 цагын өмнө

Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.9 хувиар өсжээ

Өнөөдөр18 цаг 3 минут

Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан

Тод мэдээ2024/06/12

Бэлчээрийн ургамал ихэнх нутгаар хэвийн байна

Тод мэдээ2024/06/12

Монгол, Лаосын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа...

Тод мэдээ2024/06/12

Сэлбэ голын голдирол дагуух лаг, шавар, мод бутыг зөөвөрлөнө

Тод мэдээ2024/06/12

Ховд сум чиглэлийн авто зам энэ онд ашиглалтад орно

Тод мэдээ2024/06/12

Энэтхэг-Монголын найрамдлын ерөнхий боловсролын сургуулийн барилга у...

Тод мэдээ2024/06/12

"NAP" төслийн хаалтын хурлыг хийлээ

Тод мэдээ2024/06/12

Цэцийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй, ил тод болно

Өнөөдөр2024/06/12

Гол нэрийн зарим хүнсний барааны үнэ ямар байна вэ

Өнөөдөр2024/06/12

БНСУ-тай төмөр замын салбарт хамтран ажиллах талаар санал солилцлоо

Өнөөдөр2024/06/12

Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан

Өнөөдөр2024/06/11

Болзошгүй үерийн аюулаас сэргийлэн дараах зөвлөмжийг хүргэж байна

Өнөөдөр2024/06/11

ЦАГ АГААР: Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно

Өнөөдөр2024/06/11

Аудитын газраас 27 нам, 2 эвслийн мөрийн хөтөлбөрийг дүгнэлээ

Тод мэдээ2024/06/11

Гялсбанк урамшуулалт аяны хоёр дахь “iPhone 15 Pro Max” ...

Тод мэдээ2024/06/11

“Наадамчдын гүүр”-ийн зураг төслийн ажил дуусаж байна

Тод мэдээ2024/06/11

Улаанбаатар-Прага чиглэлд долоо хоногт хоёр удаа нислэг үйлдэнэ

Тод мэдээ2024/06/11

Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил Архангай аймагт үргэлжилж байна

Тод мэдээ2024/06/11

Аяллын зорилгоо тодорхойлж чадаагүй 22 улсын 593 гадаадын иргэнийг х...

Тод мэдээ2024/06/11

Монголбанкны Зээлийн мэдээллийн сангийн тохируулгыг хийж дуусав

Өнөөдөр2024/06/11

Живэх нь 1-4 хүртэлх насныхны гэнэтийн ослоос үүдэлтэй нас баралтын ...

Санал болгох