Чөлөөт бүс
Зарим акулын үр төл хэвлийд байхдаа бие биенээ барьж иддэг

Чөлөөт бүс
Жолооч нарын зам дээрх үггүй харилцан ойлголцол...
Дэлхий дахинд жолооч нар ямар дохио, хөдөлгөөнийг ашиглаж хоорондоо харилцдагийг та мэдэх үү?
1. Гэрлээрээ хоёр удаа дохих
- Та явж болно, танд зам тавьж өгч байна.
2. Гараа өргөх
- Нэг удаа (“ослын дохио”)-г анивчуулахтай адил бөгөөд “Баярлалаа” гэсэн утгатай.
3. Гараараа агаарт дугуй зурах
- Таны машины дугуй хийгүй болсныг анхааруулж байна.
4. Анивчиж буй гэрлийг гараараа дүрслэх
- Зарим жолооч нар бүрэнхий нөхцөлд, эсвэл манан, цасан шуургатай үед гэрлээ асаахаа мартсан байдаг. “Гэрлээ асаах цаг нь болжээ, анд минь” гэдгийг ойлгуулахын тулд энэ дохио занг ашигладаг байна.
5. Ослын дохиогоор анивчих
- Энэ нь баярласан, талархсанаа илэрхийлэх нийтэд зөвшөөрөгдсөн хэлбэр
6. Холын болон ойрын гэрлийг ойр ойрхон шилжүүлэх
- Өөдөөс ирж буй машин тан руу хол болон ойрын гэрлээ ойр ойрхон шилжүүлэн дохиж байвал таны гэрэл гялбуулж байна гэсэн утгыг илэрхийлнэ.
7. Гарын алгаа харуулах, эсвэл хуруугаараа дээш заах
- Таны тээшний хэсгийн хаалга нээлттэй байна.
8. Гараараа хаалганы орчмыг заах
- Таны хаалга дутуу хаагдсан байгаа бололтой.
9. Бага давтамжтайгаар гэрлээрээ олон удаа дохиж дуут дохиог дуугаргах
- Хурдаа хасаарай, урд чинь осол байж болзошгүй.
Чөлөөт бүс
“BRAVO CIRCUS-3" олон улсын циркийн тоглолт болно
“BRAVO CIRCUS-3" циркийн тоглолт 2023 оны аравдугаар сард тоглогдох гэж байна. Уг тоглолтод Олон Улсын шилдгийн шилдэг цоо шинэ үзүүлбэрүүд болон Монгол Улсын шилдэг шинэ үзүүлбэрүүд тоглогдох аж. Тодруулбал, энэ удаа "Шидэт Нинжануудыг" “BRAVO CIRCUS онцолж буй бөгөөд авьяаслаг тэмээн хяруул, үзэсгэлэнт тогос, аварга могой, хөөрхөн нохойнууд, ухаалаг ямаа гэх зэрэг маш олон төрлийн амьтад авьяасаа үзүүлэх ажээ.
Мөн Итали, Франц, ОХУ, Турк, Туркменистан, Этиоп, Казакстан, Гүрж, Киргиз мөн Монгол Улсын шилдэг үзүүлбэрүүд, ТВ-ийн шоу уралдааны одод хүүхэд багачуудыг баярлуулах юм байна.
“BRAVO CIRCUS-3” тоглолт аравдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 10 сарын 22-ыг дуустал өдөр бүр Монгол Бөхийн Өргөөнд тоглогдох бөгөөд тоглолтын тасалбар 30 мянган төгрөг байх аж.
Чөлөөт бүс
Байгалийн аюулт үзэгдлээс учирсан хохирлын хэмжээ нэг тэрбум ам.долларт хүрчээ
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд дэлхийн улс орнууд болон ард иргэд өдөр тутмын ажил хөдөлмөр эрхлэлт, аялал зугаалга, хооллох хэв маяг, эрчим хүчний хэрэглээ зэрэгт яаралтай өөрчлөлт хийх шаардлагатай боллоо гэж НҮБ-ын мэдээний тоймд дурджээ.
Мөн 2015 онд Парисын хэлэлцээрт гарын үсэг зурсан орнуудыг үүрэг амлалтуудаа эргэн харахыг уриалсан байна. Хүлэмжийн хий ялгаралтыг бууруулж, цаг агаарын дулаарлыг 2’С ба 1.5’С-аас доош байлгахыг зорьсон хэдий ч дулаарлын хэмжээ өндөр хэвээр байна.
Тиймээс уур амьсгалд ээлтэй, эрүүл хооллолтын хэв маягт шилжих, хоол, хүнсний хог хаягдлыг бууруулах, тогтвортой хөдөө аж ахуйг дэмжих, ой мод устгалыг зогсоох нь хүлэмжийн хий ялгаралтыг хязгаарлахад ихээхэн өөрчлөлт авчирна гэдгийг онцолжээ.
НҮБ-ын тайланд, цахилгаан тээврийн хэрэгсэл ашиглалтыг дэмжих санал дэвшүүлсэн байна. Энэ нь агаарын бохирдлыг бууруулах том боломжийг бүрдүүлнэ гэжээ. 2023 оны байдлаар байгалийн аюулт үзэгдлээс учирсан эдийн засгийн хохирлын хэмжээ дэлхийн хэмжээнд нийт нэг тэрбум ам.долларт хүрчээ.
Эх сурвалж: ОБЕГ
Сэтгэгдэл