Тод мэдээ
Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулахыг хориглоно
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хонхор шалган нэвтрүүлэх хяналтын цэгээр sonata маркийн авто машинаар түүхий нүүрс зөвшөөрөлгүй тээвэрлэн Улаанбаатар хот руу нэвтрүүлэхийг завдсан зөрчил гарчээ. Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авч 150 кг түүхий нүүрсийг Амгалан дулааны станцад хүлээлгэн өгчээ.
Эх сурвалж: НМХГ
Тод мэдээ
Эрүүгийн 869 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 1 дүгээр сарын 20-26-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 81 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 2 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 69 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 869 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 5 хэргийг шүүхэд шилжүүлэх, 4 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 3 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 857 хэрэг шалгагдаж байна.
Тод мэдээ
Угаарын хий мэдрэгчгүй 19.296 өрхөд зөвлөгөө, мэдээлэл өглөө
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжиж буй төсөл болон Шинэ зуунмод хотын бүтээн байгуулалтын ажлын явцын талаар хэлэлцлээ.
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд энэ сарын 18,19-нд гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын пийшин зуух, галлагааны аюулгүй байдал, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагаа, халаалтын зуух, агаар бохирдуулагч гурав дахь эх үүсвэр түлж байгаа эсэхэд хяналт шалгалт хийсэн. Энэ талаар нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар мэдээлэл өгөв.
Тэрбээр “Нийслэл, дүүргийн нутгийн захиргааны 9000 гаруй ажилтан, албан хаагч 196 мянга гаруй айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын пийшин зуух, галлагааны аюулгүй байдал, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагаа, халаалтын зуух, агаар бохирдуулагч гурав дахь эх үүсвэр түлж байгаа эсэхэд хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтын судалгаагаар 61.576 айл уламжлалт зуух, 57.167 айл төслийн зуух, 11.767 нам даралтын ашиглаж байна. Мөн угаарын хий мэдрэгчгүй 19.296 өрх, угаар мэдрэгчийн ажиллагаа хэвийн бус 4713 өрх, зуухны яндан шаардлага хангаагүй 17.484 өрх, төслийн зуухны бүрэн бүтэн байдал алдагдсан 7383 өрх байна. Халаалтын зуухнаас гадна цахилгаан халаалт бүхий 11.767 айл өрх, 3-15квт хүчин чадлын зуух ашиглан үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж буй 12.673 иргэн, аж ахуйн нэгж байгууллага байв. Уг хяналт шалгалтын үр дүнд айл өрхүүдийн кординат бүхий зуухны нэгдсэн мэдээллийг боловсруулж, цахим мэдээллийн сан үүсгэнэ” гэдгийг хэллээ.
Хяналт шалгалтаар иргэн аж ахуй нэгж байгууллагад дараах нийтлэг зөрчил гарсан байна. Үүнд:
- Үнс, нүүрсний агуулах задгай, галд тэсвэргүй материалаар хийгдсэн байгаа нь галын эрсдэл үүсгэх, салхиар зөөгдөн тархаж орчинд тоосжилт үүсгэх,
- Зуухны паспорт бүртгэлжүүлэлт хангалтгүй,
- Хог хаягдлыг хогийн сав болон тогтоосон цэгээс бусад газарт хаясан,
- Халаалтын зуухны шүүлтүүрийн ажиллагаа хэвийн бус, зориулалтын шүүлтүүрээр тоноглоогүй,
- Зуух яндангийн битүүмж муу, галын хотол элэгдсэн зэрэг зөрчил илэрсэн байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Польшийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойког хүлээн авч уулзлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй өргөжиж байгааг тэмдэглэж, 2023 онд Ерөнхийлөгч А.Дудагийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлал чухал түлхэц болсныг онцоллоо.
Төрийн тэргүүн нарын харилцан тохиролцсон асуудлуудыг бодит ажил хэрэг болгохын төлөө Элчин сайд Кшыштоф Бойко, Элчин сайдын яамны хамт олон идэвх, зүтгэл гаргаж ажиллаж байгааг Ерөнхийлөгч тэмдэглэлээ.
Мөн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг нийгэм, эдийн засгийн олон салбарт өргөжүүлж, шинэ шатанд гаргах болон онцгой байдлын байгууллагын гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг бэхжүүлэхэд оруулж буй хувь нэмэр, хичээл зүтгэлийг нь үнэлэн Элчин сайд Кшыштоф Бойког “Найрамдал” медалиар шагналаа.
Элчин сайд К.Бойко Монгол Улсын Ерөнхийлөгчид 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан.
Түүнийг ажиллах хугацаанд буюу 2023 онд Польш Улс Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа дахин нээж, 2024 оноос манай улсын иргэдэд консулын үйлчилгээ үзүүлж байна.
-
Тод мэдээ2023/11/01
Төлбөртэй бүс тогтоох эсэхийг НИТХ шийдэх бөгөөд 0-27,000 төгрөг байна
-
Өнөөдөр2023/04/04
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх байршлууд
-
Өнөөдөр2023/10/25
УИХ: Ажлын хэсгүүдийн хуралдаан болно
-
Тод мэдээ2021/01/29
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлц...