Тод мэдээ
Дуучин Б.Алтанжаргалын “Тэнгэрийн салхи” тоглолт болно

Аялгуут тансаг ардын дуу нь хүмүүний бие, дотоод сэтгэлийг ариусгах шидтэй бол өөрийн дуулах донж маяг, намба төрх, хоолойн нарийн торгон нугалаа цохилго, мэдрэмжээрээ ардын дуугаа аргадан, амилуулан дуулдаг Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан, дуучин Б.Алтанжаргал уран бүтээлийн хоёр дахь бие даасан тоглолтоо үзэгч түмэндээ толилуулах гэж байна.
Урт түүхийн домогт дуунууд
Уяхан хөгжмийн зөөлөн аялгуу
Уран хоолойн ганган шаглааг
Зөвхөн дэргэдээс нь хүртэх тансаг мэдрэмжийг төрүүлэх “Тэнгэрийн салхи” Ардын дууны тоглолт “Корпорэйт Конвеншн Центр”-т 2020 оны 11 дүгээр сарын 12,13-ны өдрүүдэд 19.00 цагаас тоглоно.
Уг тоглолт Chillout буюу байгалийн чимээ, зөөлөн хэмнэл бүхий тайван уур амьсгалыг бүрдүүлсэн, бүрэн хэмжээний амьд тоглолт юм. Б. Алтанжаргалын дуулахыг сонссон хэн бүхэн тал нутаг, ижий аав, амраг хайртай бүхэндээ очсон мэт мэдрэмжийг авч, гэгэлзэн, гуниглан, догдлон, жаргаж сонсдог билээ.
Тоглолтонд үндэсний хөгжмийн “Жонон” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ, этник бүжгийн “Даанс лаб” хамтлаг, уртын дуучин Л.Баяржавхлан нар оролцож байна.
Тоглолтын Ерөнхий ивээн тэтгэгчээр Ай энд Жи Интернейшнл ХХК, дэмжигч байгууллагаар Корпорэйт Хотел энд Конвеншн центр, Талын эзэн ХХК, E Студи, Хөхүүр айраг зоог, Хуяг брэнд, Намнаа клуб, Лимитлес рекордс тус тус ажиллаж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 7711-8844, 8855-8810, 9990-9192 утаснаас болон www.altanjargal.com цахим хуудаснас авна уу.
Харин тоглолтын тасалбарыг https://www.ticket.mn/event/983/ болон 1900-1800 дугаараар захиалан авах боломжтой.
Тод мэдээ
Өдөрт 25-30 залилах гэмт хэрэг бүртгэгдэж байна
Тод мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг Шинэ Дели хотын “Палам” нисэх онгоцны буудлаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Иргэний нисэх болон Хамтын ажиллагааны яамны Төрийн сайд Мурлидхар Мохор, тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганболд нар үдэж мордууллаа.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму-тай уулзаж, Ерөнхий сайд Нарендра Моди-той албан ёсны хэлэлцээ хийн, “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Нарендра Моди нар албан ёсны хэлэлцээний дүнгээр хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгч, “Стратегийн түншлэл”-ийг бэхжүүлэх тухай Хамтарсан мэдэгдэл гаргалаа.
Энэ удаагийн төрийн айлчлалаар:
- Хамтын ажиллагааны хэтийн төлөв, тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлон газрын зургаа зурж, харилцааны түүхийн нэгэн шинэ хуудсыг эхлүүллээ.
- Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, эрчим хүч, уул уурхай, мэдээллийн технологи, соёл, хүмүүнлэг, залуучууд, спорт, соёл, урлаг зэрэг салбарт хамтран ажиллах 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурлаа.
- Хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг төлөвлөсөн хугацаанд нь дуусгахаа нотоллоо.
- Гуравдагч улсын боомт, тээврийн коридоруудыг хамт ашиглах, энэ оны сүүлээс Улаанбаатар-Дели, Улаанбаатар-Амрицар чиглэлд шууд нислэг үйлдэхийн зэрэгцээ транзит нислэгийг нэмэгдүүлэхээр боллоо.
- Бүс нутгийн болон олон улсын тавцанд энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаа нотоллоо.
- БНЭУ-ын санаачлан байгуулсан “Олон улсын нарны эрчим хүчний холбоо”-нд Монгол Улс нэгдэн орлоо.
- БНЭУ-тай хамтран хил хамгаалах, Зэвсэгт хүчний чадавхыг бэхжүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ.
- “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон Энэтхэгийн “Ээжийн төлөө нэг мод” хөдөлгөөнийг уялдуулан уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүчин чармайлтаа нэгтгэхээр тохиролцлоо.
- “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хонины ноос боловсруулах, хивс, нэхмэлийн үйлдвэрлэлийн сайн туршлагыг нэвтрүүлэхээр болов.
- Түүхий эдийн нийлүүлэлт, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд хамтран гаргах чиглэлд хамтран ажиллана.
- “Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах монгол оюутны тоог 70-аар нэмлээ.
- Англи хэлний 1,000 багш, мэдээллийн технологийн чиглэлээр 1,000 мэргэжилтэн сургаж, “Монгол-Энэтхэгийн найрамдлын ерөнхий боловсролын сургууль” байгуулна.
- Энэтхэгийн тал монгол иргэдэд цахим визээ үнэ төлбөргүй олгохоор болов.
- Хоёр улсын аж ахуйн нэгжүүд бизнес форум зохион байгуулж, урт хугацааны харилцан ашигтай хамтын ажиллагааны үндэс сууриа тавилаа.
- Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид Шинэ Дели хотноо анх удаа “Монголын сайхан орон” тоглолтоо сонирхууллаа.
- Айлчлалын хүрээнд “Монголын сайхан орон” гэрэл зураг болон морин хуурын үзэсгэлэн гаргалаа.
- Тааламжтай цагтаа Монгол Улсад албан ёсны айлчлал хийх урилгыг Ерөнхий сайд Н.Моди талархан хүлээж авлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцааг бэхжүүлэн, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, ирээдүйн хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлоход чухал түлхэц үзүүллээ.
Тод мэдээ
Замын тэмдэг тэмдэглэгээг бүрэн шинэчлэхэд шаардлагатай төсвийн тооцоолол хийнэ
Нийслэлийн Замын хөгжлийн газрын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Ичинхорлоо Улаанбаатар хотын авто зам, уулзваруудын ослын шалтгааныг тодорхойлж, тэмдэг тэмдэглэгээ болон хөдөлгөөний зохион байгуулалтын инженерийн шийдэл боловсруулах зөвлөх үйлчилгээний мэдээлэл танилцууллаа.
Энэ хүрээнд түгжрэлийг бууруулах ажлыг хэсгийн хуралдааны гишүүд санал солилцож, осол хамгийн ихээр гарч байгаа цэгүүдийн уулзварын зохион байгуулалт, эргэлтийн радиусыг тооцоолж үзэх нь зөв гэдэгт санал нэгдлээ.
Ажлын хэсгийн гишүүдийн саналын дагуу НИТХ-ын дарга А.Баяр ирэх жилүүдэд нийслэл хотын тэмдэг тэмдэглэгээг бүрэн шинэчлэхэд шаардлагатай төсвийн тооцоолол хийхийг Нийслэлийн замын хөгжлийн газарт үүрэг болголоо.
Эх сурвалж: НИТХ-ХМОНХА
-
Тод зураг2019/06/21
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй учирна
-
Тод мэдээ2021/01/11
Иргэн, ААН-ийн авсан зээлийн хүүг 50-иас доошгүй хувиар бууруулах тогтоолын төсл...
-
Тод мэдээ2022/11/23
Нийслэлийн 2023 оны төсвийн төслийг өргөн барилаа
-
Тод мэдээ2024/05/22
Сэлбэ, Дунд голын голдирол хааж барьсан хашаа, объектыг албадан буулгаж байна