Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

Улаанбаатарт гацсан иргэдээ татаж авах ажлын хэсэг байгуулав

Огноо:

,

Сэтгүүлч:

Өмнөговь аймаг 2 хилийн боомттой. МУ-ын Эдийн засаг, стратегийн гол бүс. Засгийн газраас Өмнөговь аймгийг ХАЛДВАРГҮЙ буюу НОГООН БҮС болгохоор ажиллаж байна. Тиймээс УОК-ын 146 дугаар шийдвэрийн дагуу 12-р сарын 01-ний өдрөөс эхлэн иргэдээ татан авах ажлыг зохион байгуулахад асуудал, бэрхшээл тулгарч байгаа юм.
 
2020 оны 11-р сарын 30-ны өдрийн аймгийн Онцгой комиссын хурлаар Улаанбаатарт байгаа Өмнөговийн иргэдээ татан авах ажлын хэсгийг байгуулав. УОК-с өгсөн шийдвэрийн дагуу 12-р сарын 02 буюу Лхагва гарагаас эхлэн Өмнөговийн иргэдээ бүртгэж шинжилгээнд хамруулан сөрөг буюу халдваргүй гарсан иргэдийг татан авах ажлыг зохион байгуулна.
 
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод мэдээ

Бүтээмжийн хувьсгалаас өндөр цалингийн тогтолцоо руу шилжинэ

Огноо:

,

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан "Монголын бүтээмжийн төв" ТББ-ын удирдлагуудтай уулзаж, бүтээмжийн мастер төлөвлөгөө гаргах талаар санал солилцлоо.

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны зорилтод “Бүтээмжийн хувьсгал” санаачилгыг бүх түвшинд өрнүүлж, ажилгүйдлийн түвшинг тууштай бууруулах бодлого баримталж, монгол хүний хөдөлмөрийн бүтээмж, цалин хөлсийг жил бүр нэмэгдүүлэхээр тусгасан.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан "Өнөөдөр манай улсад хөдөлмөрийн зах зээл дээр 30-40 мянган ажлын байрны сул орон тоо байдаг ч ажилгүйдэлтэй гэдэг парадокс үүссэн. Мөн цалин хөлс муу гэдэг ч хөдөлмөрийн бүтээмжийн асуудлыг төдийлөн ярьдаггүй. Тус байгууллагатай хамтран манай улсад бүтээн байгуулалт өрнөж буй гол салбарууд, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг хэдий хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлэх бүтээмжтэй холбоотой мастер төлөвлөгөө гаргахаар боллоо" гэж мэдэгдлээ. 

Монгол хүний бүтээмжийг сайжруулахтай холбоотой Олон улсын хөдөлмөрийн байгууллага болон гаднаас экспертүүдийг урьж туршлага судлах санал гаргав.

Цаашдаа бүтээмжийг нэмэгдүүлэх тал дээр Эдийн засаг, хөгжлийн яам, хувийн хэвшлийнхэнтэйгээ ойлголтоо нэг болгож, бүтээмжийн хувьсгалыг эхлүүлж, бүтээмж дагаж цалин өсдөг тогтолцоо руу шилжинэ гэж тэрбээр хэллээ.  

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, гишүүд мал эмнэлгийн салбарын үйл ажиллагаатай танилцав

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен, УИХ-ын гишүүн Р.Батболд, Г.Ганбаатар, М.Ганхүлэг, С.Замира, Ц.Идэрбат, М.Мандхай, У.Отгонбаяр, Р.Сэддорж, Л.Соронзонболд нар 2024 оны арваннэгдүгээр сарын 06-ны өдөр Мал эмнэлгийн ерөнхий газар, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид ажиллав.

Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга, Ерөнхий малын эмч, доктор А.Нарантуяа Мал эмнэлгийн салбарын өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлын талаар танилцуулж, санал солилцсон.

Тэрбээр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газар нь Монгол Улс Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын өмнө хүлээсэн үүргийн хүрээнд мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангах, худалдааны чөлөөт байдлыг дэмжих, мал, амьтны тавлаг байдлыг хангах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн гэв.

Мал эмнэлгийн ерөнхий газар 43 ажилтантай, нийслэл, орон нутгийн 22 нэгжид үйл ажиллагаа явуулж байгаа ч хүний нөөцийн дутагдал тулгамдсан асуудал болсон гэв. Тухайлбал, 330 суманд 660 хүн ажиллах ёстой ч өнөөдөр 213 хүний сул орон тоо байгаа нь ажлын нөхцөл байдал хүнд, цалин бага байгаатай холбоотой гэв. Хэдийгээр улсын хэмжээнд 2023 оны жилийн эцсийн байдлаар 1028 мал эмнэлгийн үйлчилгээний анхан шатны нэгжид 1500 орчим малын эмч ажиллаж байгаа ч нийт малын эмчийн 65 хувь нь 50-иас дээш насныхан байгаа нь залуус энэ ажлыг хийх сонирхолгүй болсонтой холбоотой гэлээ.

Тус танилцуулгад олон улсын жишгээр нэг малын эмчид 10 мянган толгой мал ногдох бол, монголд нэг малын эмчид 50 мянган толгой мал ногдож байгаа талаар дурдсан байв.

Монгол Улсын Их Хурлын 36 дугаар тогтоол батлагдсанаар мал эмнэлгийн салбарт эрс шинэчлэлийг хийж, үүний үр дүнд гоц халдварт өвчинтэй тэмцэх бодлого, вакцины худалдан авалтад томоохон дэмжлэг болж, гоц халдварт өвчнийг 70 хувиар бууруулсан гэдгийг Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга танилцуулгадаа онцлон тэмдэглэсэн.
Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, жил бүрийн төсвийн төслөөс хөдөө аж ахуйн салбарын төсөв, хөрөнгө оруулалтаас малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх урсгал зардлыг хассан байдаг тул цаашид эл салбарын лабораториудын оношлуур, техник хэрэгслийг шинэчлэх, боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулах боломжийг хууль тогтоомжид тусгах талаар онцгой анхаарч өгөхийг Байнгын хорооны гишүүдээс хүсэж байлаа.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен, малчдын амьжирааны эх үүсвэр болсон малыг эрүүлжүүлэх, улмаар мах, сүүний экспортыг нэмэгдүүлэх, эл салбарыг хөгжүүлэх, боловсон хүчнийг бэлтгэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, холбогдох төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд Байнгын хороо болон гишүүд онцгойлон анхаарч, дэмжлэг үзүүлэн ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн.  

Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, Мал эмнэлгийн салбарын боловсон хүчин, техник технологийн чадамж боломжийн түвшинд байгаа ч малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, вакцины хүртээмжийг нэмэгдүүлэх, эмчилгээг цаг тухайд нь хийж, салбарын үйл ажиллагааг жигдрүүлж чадвал махны экспортыг нэмэгдүүлж, малчдын орлого ч сайжирна. Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега том төслийн 15 дахийг малын гаралтай түүхий эдийг боловсруулах, экспортыг нэмэгдүүлэхэд чиглүүлж болно. Иймд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар салбарын хэтийн төлөвийг том зургаар харж, бодитой бодлого боловсруулж, түүнд шаардлагатай санхүүжилтийн төсвийн саналаа 2026 оны төсвийг хэлэлцэхээс өмнө Байнгын хороонд хүргүүлэх нь зүйтэй гэсэн саналыг хэлж байлаа.

Дараа нь Байнгын хорооны дарга болон гишүүд Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа.

Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн захирал Г.Гэрэлмаа улсын төсөвт үйлдвэрийн байгууллагын талаар товч танилцуулсан.



Тэрбээр, тус лаборатори нь Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын гишүүн орны хувьд дэлхийн болон бүсийн лавлагаа лабориториудтай сүлжээ байдлаар ажилладаг гээд  21 аймгийн лабораториудад илрүүлэх түвшний шинжилгээ, төв лабораторид сорьц, дээжийг баталгаажуулах шинжилгээг хийдэг. Төв лаборатори олон улсад итгэмжлэгдсэн тул шинжилгээний хариу хөрш улс орнуудад хүчин төгөлдөр үйлчилдгийг онцолж байсан.  

Тэрбээр, Европын холбооны зөвлөмжийн дагуу 2022 онд эмийн болон пестицидийн үлдэгдлийг илрүүлэх багажийг суурилуулснаар 53 үзүүлэлтээр шинжилгээний дүнг 12 цагийн дотор оношлох боломжтой болсон хэмээв. Тус лаборатори нь Ази, Номхон далайн бүс нутгуудад гарч буй Монгол Улсад аюул учруулах, хил дамжин орж ирэх эрсдэлтэй гоц халдварт 15 өвчин, ямааны годрон зэрэг шинэ болон сэргэж буй нийтдээ 30 орчим өвчнийг шинжлэхэд бэлэн байгаа гэлээ.


Харин тус лаборатори нь 1972 онд баригдаж, томоохон их засвар хийгдээгүй, ашиглалтын хугацаа дууссан тул өвлийн цагт хүйтэн, мөөгөнцөртдөг. Иймд шинжилгээний өрөөнүүдэд нэмэлтээр халаагуурууд тавьж үйл ажиллагаагаа явуулдгаас цахилгааны хүчдэл хүрэхгүй хүндрэлтэй нөхцөл байдал үүсдэг гэх мэтээр яаралтай шийдвэрлэх тулгамдсан асуудлынхаа талаар Байнгын хорооны гишүүдэд танилцуулсан. 

Тухайлбал, мал эмнэлгийн оношилгооны, био аюулгүй ажиллагааны 1-3 дугаар зэрэглэлийн стандартын шаардлага хангасан, олон улсын жишигт нийцсэн лабораторийн барилга шинээр барих, 21 аймаг, нийслэлийн мал эмнэлгийн сүлжээ лабораториудыг мал, амьтны гаралтай хүнсний түүхий эд бүтээгдэхүүнд хүнсний аюулгүй байдлыг тодорхойлох 7 төрлийн шинжилгээг хийж гүйцэтгэх бүсийн лавлагаа лаборатори байгуулах, өндөр мэдрэмтгий багаж, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, одоо ашиглаж буй багаж хэрэгслийн тогтвортой, тасралтгүй ажиллуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийн арчилгаа, засвар үйлчилгээний зардлыг жил бүрийн улсын төсөвт хангалттай хэмжээгээр тогтмол тусгаж, санхүүжилтийг шийдвэрлэх, Монгол Улсын хэмжээнд заавал хийгдэх малын өвчин, эмгэг, хүнсний аюулгүй байдлыг хянах 22 төрлийн тандалтын төсвийг албан ёсоор төлөвлөдөг болгох, хүний нөөц бэлтгэх, нарийн мэргэжлийн боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулах зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж байлаа. Мөн лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр 3.5 тэрбум төгрөгийн төсвийн саналыг хүргүүлдэг ч жил бүр 1.3 тэрбум төгрөгийн төсөв батлагдаж ирдэг хэмээн Г.Гэрэлмаа захирал хэлсэн.

Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддорж,  Монгол Улс дэлхийд хорт хавдраараа  тэргүүлж буй энэ цаг үед 330 сум болон 1000 гаруй багийн Засаг дарга нарыг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангаж, үйл ажиллагаандаа тэднийг татан оролцуулах, и mongiolia-цахим системтэй малын гэрчилгээгээ уялдуулах зэргээр хөрөнгө, төсөвгүйгээр нэгдсэн зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа өргөжүүлж ажиллах талаар санал хэлсэн.

Харин Байнгын хорооны дарга Б.Бейсен, Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг хангах, малын гаралтай түүхий эдийн экспортыг нэмэгдүүлэхэд тус лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, орчин үеийн оношлуур, багаж хэрэгслээр хангах, нарийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хүрээнд салбарын яам холбогдох байгууллагуудыг хамруулсан ажлын хэсэг гарган ажиллаж, Байнгын хороотой хамтран хэлэлцүүлэг зохион байгуулж, шаардлагатай бол Засгийн газарт үүрэг, чиглэл өгч ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Улс төрийн намын санхүүжилтийн талаарх олон улсын туршлагыг хэлэлцлээ

Огноо:

,

Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Фридрих-Эбертийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас хамтран 2024 оны арваннэгдүгээр сарын 07-ны өдөр “Улс төрийн намын санхүүжилт ба Монгол Улс, пост коммунист орнуудын туршлага, харьцуулалт” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үндсэн илтгэлийг Их Британы Ноттингхамын их сургуулийн профессор Фернандо Касал Бертоа тавьсан юм. Тэрбээр пост коммунист орнуудын улс төрийн намын санхүүжилтийн харьцуулсан судалгааг сүүлийн жилүүдэд дагнан хийж, энэ талаар ном гаргасан байна.

Профессор Фернандо Касал Бертоа илтгэлдээ Монгол Улс болон бусад пост коммунист орнуудын улс төрийн намын тухай хууль тогтоомж, эрх зүйн орчныг харьцуулан өгүүлж, тэдгээрийг хэрэгжүүлэх явцад гарч байгаа хүндрэлтэй асуудлууд, намын санхүүжилтийн хяналтыг хэрэгжүүлэх субъектуудын эрх зүйн чадамж, энэ асуудлаарх парламентын болон Засгийн газрын эрх хэмжээг хэрхэн тодорхойлсон зэргийг нарийвчлан авч үзсэн байна. Пост коммунист орнуудын улс төрийн намын санхүүжилтийн тогтолцоонд парламентад суудалгүй намуудад санхүүжилт олгох, мөн жендэрийн тэгш байдалд чиглэсэн санхүүжилт, бэлэн бус болон арилжааны бус санхүүжилт, мөн “Ардчиллыг дэмжих” олон улсын санхүүжилт, сонгуулийн зардлын ил тод байдал, завсрын тайлан, гуравдагч этгээдийн сурталчилгааны хориг хязгаарлалт, сонгуулийн байгууллагын эрх хэмжээ, хариуцлагын тогтолцоо зэрэг дэвшилтэт арга хэрэгслүүдийг тодорхой хэмжээнд хэрэглэж байгаа ч нарийвчилсан зохицуулалт байхгүй, парламентын суудлыг хувьчлан хуваарилаагүй, улс төрийн зээлийн санхүүжилтийн тогтолцоо, зохицуулалт байхгүй, улс төрийн санхүүжилтийн асуудлыг үндэсний аюулгүй байдлын түвшинд авч үздэггүй, хандивлагчдын эрх ашгийг хамгаалах эрх зүйн зохицуулалт сул зэрэг учир дутагдал олон байгааг тэрбээр дурдсан юм.

Мөн хэлэлцүүлэгт Нээлттэй Нийгэм Форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.ЭнхцэцэгУлс төрийн санхүүжилт ба Монгол Улс” сэдэвт илтгэл тавилаа. Тэрбээр Улсын Их Хурлын 2020, 2024 оны сонгууль, тэдгээрийн үр дүнг харьцуулан авч үзсэн байна. Улсын Их Хурлын сонгуулийн тойргуудын сонгогчдын дундаж тоо 28,692 бол, нийслэл Улаанбаатар хотын тойргуудын сонгогчдын дундаж 45,575 буюу ерөнхий дунджаас 60 хувиар илүү, орон нутгийн тойргуудын дундаж 21,119 буюу ерөнхий дунджаас 26 хувиар бага байна. Энэ зөрүүг 10 хувиас хэтрүүлэхгүй байх Венецийн комиссын шаардлагыг дээрх үзүүлэлтийн аль аль нь хангахгүй байгааг тэрбээр онцлов. Мөн тэрбээр 2020 оны сонгуульд МАН, АН хоёр нийт сонгогчдын 69.4 хувийн саналыг авсан боловч парламентын суудлын 96.1 хувийг эзэлсэн бол 2024 онд сонгогчдын 61.0 хувийн саналаар парламентын суудлыг мажоритар аргаар бүрдсэн хэсгийн 97.4 хувийг эзэлсэн нь сонгуулийн хувь тэнцүүлэх зарчмын хэрэгжилт хангалтгүй байгааг илэрхийлж байна гэсэн юм. Сонгуулийн зардал бүрдүүлэлт, түүний тайлагналд илүү нарийвчилсан хяналт хэрэгжүүлэх шаардлага байгааг тэрбээр илтгэлдээ дурдав.

Хэлэлцүүлэгт оролцогчид үндсэн илтгэлүүдтэй холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

Улс төрийн намын санхүүжилтын талаарх хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Р.Батболд, Б.Мөнхсоёл, Л.Соронзонболд нар болон Монголын улс төрийн намуудын төлөөлөл оролцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ2024/11/08

Бүтээмжийн хувьсгалаас өндөр цалингийн тогтолцоо руу шилжинэ

Тод мэдээ2024/11/08

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, гишүүд ма...

Өнөөдөр2024/11/08

Өнөөдрөөс эхлэн импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр ол...

Тод мэдээ2024/11/08

Улс төрийн намын санхүүжилтийн талаарх олон улсын туршлагыг хэлэлцлэ...

Өнөөдөр2024/11/08

Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан

Тод мэдээ2024/11/07

Зайсангийн хуучин гүүрийг энэ сарын 8-наас ирэх сарын 1-нийг хүртэл ...

Өнөөдөр2024/11/07

Барилгын гадна фасадын чанар, стандартыг Монгол орны эрс тэс уур амь...

Тод мэдээ2024/11/07

Засгийн газрын гурван шилжилтэд “Алибаба групп” хамтран ...

Тод мэдээ2024/11/07

Бүгд Найрамдах Сингапур Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлэ...

Тод мэдээ2024/11/07

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэ...

Тод мэдээ2024/11/07

БНСУ-д оршин суугаа хүүхдүүдэд төрөлх хэл, бичиг үсгээ сурч эзэмшихэ...

Өнөөдөр2024/11/07

Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан

Тод мэдээ2024/11/06

Ганц худгийн аманд 150 метр үерийн хамгаалалтын сувгийг шинэчилж, 3 ...

Тод мэдээ2024/11/06

Нарны хавтангаар хийсэн төмөр замыг 2025 оноос туршина

Тод мэдээ2024/11/06

“Цэргийн албаны эсрэг” гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ...

Тод мэдээ2024/11/06

Нийслэлд 559.8 мянга гаруй мод тарилаа

Тод мэдээ2024/11/06

Саудын Арабын цөлд түүхэндээ анх удаа цас оржээ

Өнөөдөр2024/11/06

Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан

Тод мэдээ2024/11/06

НББХ: Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2023 оны тайланг со...

Өнөөдөр2024/11/06

ТББХ: УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний ту...

Тод мэдээ2024/11/05

УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга Б.Бейсен Элчин сайд Чой Жин Вон...

Тод мэдээ2024/11/05

ЭЗБХ: Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн...

Тод мэдээ2024/11/05

Төвлөрөл сааруулах Үндэсний баг орон нутагт ажиллаж байна

Тод индэр2024/11/05

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шанхайн экспо”-гийн нээлтэд ...

Тод мэдээ2024/11/05

"Анхдугаар Үндсэн хуулийн 100 жилд эмэгтэй парламентчдын оролцо...

Тод мэдээ2024/11/05

Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгы...

Тод мэдээ2024/11/05

“Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөт...

Тод мэдээ2024/11/05

ЦХИХХЯ: 187 компанийн app устгагдах эрсдэлээс сэргийлж, баталгаажуул...

Тод мэдээ2024/11/05

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Бүгд Найрамдах Сингапур Улсаас манай ул...

Өнөөдөр2024/11/05

Л.Оюун-Эрдэнэ: Гурван шилжилтийг “Huawei” компанитай хам...

Санал болгох