Тод мэдээ
Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг сурталчлан танилцуулах цахим хурал боллоо
Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Элчин сайдын яам, Ханнс-Зайделийн сан хамтран Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг олон нийтэд сурталчлан танилцуулах хурлыг энэ сарын 02-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгууллаа.
Уг цахим хуралд Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнг төлөөлж Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Т.Баярмаа нар оролцлоо. Мөн хууль эрх зүй, улс төр судлалаар ХБНГУ-д суралцаж буй оюутнууд, эрдэм шинжилгээний ажилтнууд, Германы монголч эрдэмтэд, Үндсэн хууль судлаачид зэрэг 40 гаруй төлөөлөл оролцов.
Цахим хуралд Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Ц.Сарантуяа, Саарландын Их Сургуулийн Европын хууль ба Европын нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, Европа-Институтийн захирал асан доктор, профессор Торстен Стейн нар илтгэл тавьж, оролцогчдын асуултад хариулт өглөө.
Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан Монгол Улсын Үндсэн хуулийн нийт зүйлийн 28.5 хувь өөрчлөлт оруулсан. Ингэснээр Үндсэн хуулийн үзэл баримтлал, суурь зарчмыг хадгалж, парламентын засаглалыг бэхжүүлэх, эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой болгох, харилцан хяналт-тэнцлийг хангах, төрийн дээд эрх мэдлийг хэрэгжүүлж буй институцуудын хариуцлагыг сайжруулах эрх зүйн үндсийг бүрдүүлснийг илтгэлдээ онцлон тэмдэглэв.
Харин ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Ц.Сарантуяа Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд тусгасан Ерөнхийлөгчийн эрх хэмжээ, Үндсэн хуулийн цэцийн зохицуулалтын онцлогийн талаар мэдээлэл өгсөн юм.
Монгол Улс эрх чөлөө, шударга ёс, хүний эрхийг хамгаалах, бүхэлдээ хууль дээдлэх зарчимд суурилсан шинэ Үндсэн хуулиа батлах үйл явцад оролцож байснаа профессор Торстен Стейнэргэн дурсаад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар өөрийн байр суурийг илэрхийлсэн юм.
Илтгэлүүдтэй холбогдуулан оролцогчид улс төрийн намын төлөвшил, санхүүжилтийн ил тод байдал, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх хэмжээ, Үндсэн хуулийн цэцийн маргаан шийдвэрлэх онцлогийн талаар асуулт асууж, хариулт авлаа.
Тод мэдээ
Зэсийн баяжмалын арилжаа зохион байгуулна
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 73 дугаар тогтоолоор зэсийн баяжмалыг биржээр дамжуулан арилжаалах шийдвэр гарч, тус тогтоолын дагуу “Монголын хөрөнгийн бирж” ХК (МХБ) нь 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 16:00 цагт зэсийн баяжмалын анхны арилжааг зохион байгуулахаар боллоо.
Эхний арилжаагаар 22.35%-ийн зэсийн агуулгатай нийт 3000 нойтон метр тонн зэсийн баяжмалыг тонн тутмыг 2141.83 ам.доллараас эхлэн дуудаж, арилжааг зохион байгуулах бөгөөд арилжигдсан зэсийн баяжмалыг БНХАУ-ын Эрээн боомтод хүргэж өгөх нөхцөлтэй.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалах зэсийн баяжмалын арилжааг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангах хүрээнд МХБ нь уул уухайн бүтээгдэхүүний арилжаа, холбогдох журам, арилжааны системийг танилцуулах сургалтыг хоёр удаа зохион байгуулж, 100 гаруй худалдан авагчийг хамруулсан.
2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзэж болон хэмээн Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ.
Тод мэдээ
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ
2023 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна.
Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 4206 /41.1 хувь/ тохиолдлыг тэмбүү, 3579 /34.9 хувь/ тохиолдлыг заг хүйтэн, 2437 /23.8 хувь/ тохиолдлыг трихомониаз эзэлж байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өссөн байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ.
Тод мэдээ
Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг хаана
Хан-Уул дүүргийн 8, 9-р хороо Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн засвар, арчлалтын ажлын хүрээнд тус гүүрийн зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хааж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг баруун талын /урагш/ чиглэлийн эгнээгээр түр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулж байна.
Тус ажлын хүрээнд Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн орох хэсгийн дамжих хавтан болон 2, 4, 6, 7 дугаар алгаслал хооронд зорчих хэсгийн хүчитгэж асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.
Гүүрийн засварын ажил 2024 оны 04 дүгээр сарын 25-ны 23 цагт эхэлж, 04 дүгээр сарын 26-нд дуусахаар төлөвлөж байна.
Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд түр замын хөдөлгөөний зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл