Тод мэдээ
Халдвараас урьдчилан сэргийлэх, шуурхай мэдээлэл өгөх цахим систем нэвтрүүллээ
Иргэн, аж, ахуйн нэгж, байгууллагуудыг цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, хавьтлын талаарх шуурхай мэдээлэл өгөх www.qr.119.mn цахим системийг хэрэглээнд нэвтрүүллээ. Уг цахим системийг УОК-оос өгсөн чиглэлийн дагуу Харилцаа, холбоо мэдээлллийн технологийн газар, Гааль, Татвар, Санхүүгийн мэдээллийн технологийн төвөөс хамтран боловсруулав.
Хэрэглээнд нэвтрүүлэхдээ;
- ААН байгууллагууд: www.qr.119.mn сайтад нэвтэрч, QR код үүсгэн, үүдэндээ байршуулна
- Иргэд: Ebarimt аппликейшнээр орж, ААН, байгууллагуудын үүдэнд байршуулсан QR кодыг уншуулж нэвтэрнэ
Ингэж иргэн та зорчиж буй хөдөлгөөнөө тэмдэглэснээр халдварын эрсдэл тохиолдоход шуурхай мэдэгдэл хүлээн авч шинжилгээнд хамрагдан халдварын тархалтыг бууруулах ач холбогдолтой. Тус системд иргэний хувийн мэдээлэл бүртгэгдэхгүй. Зөвхөн ebarimt аппликейшнаар дамжуулан тухайн иргэний гар утсанд эрсдлийн тухай мэдэгдэл цаг алдахгүй очно. Аж ахуйн нэгж байгууллагуудын угтагч, хүлээн авах ажилтнууд үйлчдүүлэгчдээ ebarimt аппликейшнээрээ QR кодыг уншуулан бүртгэл хийлгэж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллана.



Тод мэдээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Банканд хуурамч ам.доллар солиулахыг завджээ
"Нэр бүхий банканд хуурамч валют илэрсэн" гэх дуудлага, мэдээлэл энэ оны 11-р сарын 18-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тодруулбал, нэр бүхий иргэн нь “Хуурамч 100 ам.доллар солиулахыг завдсан хэрэг”-ийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Сүүлийн үед тусгай тэмдэглэгээ, дардастай хуурамч валют буюу кино зураг авалт, үзүүлэнгийн зориулалттай долларыг банк, валют арилжааны төвүүдэд солиулахыг завдаж буй үйлдэл бүртгэгдэн, цагдаагийн байгууллагад шалгагдаж байна.
Иймд гадаад валют худалдан авах гэж буй иргэд заавал баталгаат байгууллагаар үйлчлүүлэхийг зөвлөж байна.
Тод мэдээ
Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө
Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад 2025 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан шинэ дайчдын Цэргийн тангараг өргөх ёслол арваннэгдүгээр сарын 29-нд болно. Хугацаат цэргийн алба хаагчид цэргийн анхан шатны сургалт бэлтгэлд хамрагдаж байгаа бөгөөд эр цэргийн тангараг өргөсний дараа цэргийн эрдэмд суралцаж, эх орноо батлан хамгаалахад нэн чухал цэргийн мэргэжил эзэмшинэ.
Мөн аймаг, нийслэл, дүүргийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дэмжлэгтэйгээр хугацаат цэргийн алба хаагч хүсвэл тухайн орон нутагтаа хэрэгцээтэй гагнуурчин, цахилгаанчин, үсчин зэрэг 10 гаруй мэргэжлийг давхар эзэмшиж байгаа аж.
Тод мэдээ
Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн улмаас манай улсад жил бүр 15-20 хүн нас бардаг

