Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

Соёлын өвийн үндэсний төвийн барилга ашиглалтад орлоо

Огноо:

,

Сэтгүүлч:

Соёлын өвийн үндэсний төвийн барилгын ажил дуусч, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын ахлуулсан улсын комисс ажиллаж хүлээж авлаа. Соёлын өвийн үндэсний төв Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Буянт-Ухаа хорооллын урд, Үндэсний Архивын Ерөнхий газрын баруун талд байрлаж байгаа юм байна. Соёлын өвийн үндэсний төв нь анх 1988 онд тухайн үеийн Соёлын яамны харьяа “Музейн үзмэр сэргээн засварлах урлан” нэртэйгээр анх байгуулагдаж байв.

Дашрамд дурдахад тус төв 1988-1995 онд Музейн үзмэр сэргээн засварлах урлан нэртэйгээр улс, аймгийн музейн үзмэр сэргээн засварлах чиглэлээр, 1995-2008 онуудад музейн үзмэр, хээр хөдөө орших түүх,соёлын үл хөдлөх дурсгалыг бүртгэн мэдээллийн сан бүрдүүлэх болон музейн үзмэр сэргээн засварлах чиглэлээр, 2008 оноос Монгол үндэстэн, угсаатны соёлын биет бус өвийн улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн сан бүрдүүлэх, Соёлын биет өв (хөдлөх болон үл хөдлөх дурсгал)-ийн улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн сан бүрдүүлэх, түүх, соёлын хөдлөх болон үл хөдлөх дурсгалыг хамгаалах, сэргээн засварлах чиглэлээр, 2017 онд “Соёлын өвийн үндэсний төв болон өргөжиж, Соёлын өвийг бүртгэн мэдээлэх, Соёлын өвийг авран хамгаалах, Соёлын биет өвийг сэргээн засварлах, Соёлын өвийн мэдээллийн технологи, аюулгүй байдал гэсэн  үндсэн чиглэлээр улс, аймаг, нийслэл, сум дүүргийн музей, орон нутаг судлах танхим, эрдэм шинжилгээний байгууллага, төрийн бус байгууллага зэрэг 500 орчим байгууллагыг хамруулсан, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Эх сурвалж: БХБЯ

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. TODOTGOL.MN сайтын редакц

Тод мэдээ

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны талаар мэдээлэл танилцуулав

Огноо:

,

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр (2021.09.28) хуралдаж, дараах асуудлыг хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэц 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Их суудлын хуралдаанаа хуралдуулж, “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцсэн тухай” дунд суудлын хуралдаанаас 2021 онд гаргасан 03 дугаар дүгнэлтийг хүчингүй болгосон. Эл хуралдаанд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон бөгөөд тэрбээр хуралдааны явцын талаар, хуралдаанаас гарсан  шийдвэрийн талаар, холбогдох эрх зүйн зохицуулалтын талаар мэдээлэл өгч, тодорхой санал танилцуулсан.

Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн их суудлын хуралдаан нь УИХ-ын холбогдох тогтоолыг биш, харин Ерөнхийлөгчийн хүсэлтийг үндэслэн шийдвэр гаргасан нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл хэмээн Б.Энхбаяр гишүүн байр сууриа илэрхийлж, тайлбар хийв. Түүнчлэн холбогдох хуульд нь их суудлын хуралдаан шийдвэрээ нийт гишүүдийн 2/3-аар гаргах ёстой хэмээн заасан байхад 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн их суудлын хуралдаанаараа “ердийн олонх” буюу 5/4 харьцаагаар шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн мэдээлээд, холбогдох тайлбарыг дэлгэрэнгүй хийсэн юм. Б.Энхбаяр гишүүний мэдээлэлтэй холбогдуулан Ж.Сүхбаатар, Ц.Мөнх-Оргил, Д.Ганбат, Д.Цогтбаатар, Б.Дэлгэрсайхан нар асуулт асууж, хариулт авав.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулга, үзэл санаанд холбогдох хууль тогтоомжийг нийцүүлж эрх зүйн шинэтгэлийг хэрэгжүүлэх зорилт бүхий “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын 2020 оны 02 дугаар тогтоол болон бусад баримт бичигт Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд  маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулиудыг шинэчлэхээр төлөвлөсөн байгаа гэдгийг Хууль зүйн байнгын хорооны дарга мэдээлэл өгч, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2022 оны хаврын ээлжит чуулганы үеэр өргөн мэдүүлэхээр төлөвлөөд байгааг дуулгасан.

Байнгын хорооны зүгээс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд  маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг байгуулах саналыг гишүүд гаргасан бөгөөд эл асуудлыг хэлэлцээд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилоор ахлуулсан ажлын хэсэг байгуулахаар санал хурааж, шийдвэрлэв. Түүнчлэн Үндсэн хуулийн цэц 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Их суудлын хуралдааны шийдвэрт эрх зүйн дүн шинжилгээ хийлгэх нь зүйтэй гэдэг гишүүдийн саналыг үндэслэн УИХ-ын Тамгын газарт хугацаатай үүрэг өгөв.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ

Огноо:

,

Прокурорын байгууллага хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг нөхөн төлүүлсэн байдлыг 2021 оны эхний хагас жилийн байдлаар судаллаа.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд Хүрээлэн байгаа орчны эсрэг 296 гэмт хэргийн улмаас нийт 1 тэрбум 966 сая 233 мянган төгрөгийн хохирол учирсан байна. Үүнээс мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шийдвэрээр 1 тэрбум 335 сая 938 мянган төгрөгийн хохирлыг гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн бол 630 сая 295 мянган төгрөгийн хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэх асуудал шийдвэрлэгдээгүй байсан байна.

Иймээс прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж, хохирлыг нөхөн төлүүлэхээр иргэний шүүхэд хандаж, иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох арга хэмжээг авч ажиллаж байна.

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн 48.3 хувийг Хууль бусаар мод бэлтгэх, 29 хувийг Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг эзэлж байгаа нь хамгийн их хувийг эзэлж байгаа юм гэж Ерөнхий прокурорын газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулган Баасан гарагт 10.00 цагаас эхэлнэ

Огноо:

,

УИХ-ын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “УИХ-ын намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 01-ний өдрөөс, хаврын ээлжит чуулган 3 дугаар сарын 15-ны өдрөөс тус тус эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр чуулна” хэмээн заасан байдаг. Энэ дагуу УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулган 2021 оны 10 дугаар сарын 1-ний Баасан гарагт 10.00 цагт нээлтээ хийнэ.

“Монгол УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолыг 2021 оны 7 дугаар сарын 8-ны өдөр баталсан бөгөөд нийт 72 хуулийн төслийг энэ намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр тусгасан юм.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зааснаар долоо хоног бүрийн Даваа гарагт Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлэг хуралдах бол Мягмар, Лхагва гарагт Байнгын, дэд, түр хороодын хуралдаан болно. Харин УИХ-ын нэгдсэн хуралдаан Пүрэв, Баасан гарагт 10.00-13.00, 14.00-18.00 цагт хуралдах бөгөөд хуралдаанаар товлосон асуудлыг ажлын цагт багтаан хэлэлцэж дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуралдааны цагийг сунгаж болохоор зохицуулалтыг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан байдаг.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ27 минутын өмнө

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны талаар мэдээлэл танилцуу...

Тод мэдээ33 минутын өмнө

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөх...

Тод мэдээ36 минутын өмнө

УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулган Баасан гарагт 10.00 цагаас эхэ...

Тод мэдээ40 минутын өмнө

Сэрэмжлүүлэг

Чөлөөт бүс43 минутын өмнө

Б.Лхагвасүрэн: “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 50 жилийн ойд зо...

Тод мэдээ47 минутын өмнө

Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж байна

Тод индэр51 минутын өмнө

Ч.Дугаржав: Модод хотын дуу чимээг шингээж авдаг учраас стресст их о...

Өнөөдөр55 минутын өмнө

Өнөөдөр Улаанбаатарт ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Өнөөдөр59 минутын өмнө

Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан

Өнөөдөр1 цаг 3 минут

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдоно

Тод индэр2021/09/28

Ж.Отгонболд: Гурав дахь тун хийлгэснээр өмнөх хоёр тунгийн нөлөөлөл ...

Тод мэдээ2021/09/28

“Бэлх”, “100 айл” дахь цагдаагийн хэсгийн ши...

Санал болгох