Дэлхий нийтээр..
“Ээж хадны домог” киноны супер азтан “Toyoto aqua” авто машин гардана
“Чононгоо фильм” продакшны ээлжит уран бүтээл “Ээж хадны домог” бүрэн хэмжээний уран сайхны киноны цахим нээлт энэ сарын 11-нд буюу "Цөөвөр" хэмээх Цагаагчин Үхэр жилийн сар шинийн битүүнд болох гэж байна.
XXI зуунд дэлхий нийтээрээ дижитал эрин үе рүү шилжин ухаалаг утаснаасаа технологийн бүх үйлдлийг хийж болдог болсон төдийгүй гар утаснаасаа шууд киногоо хялбараар хүлээн авч үзэх боломжтой болоод байгаа билээ.
Мөн тус киноны онлайн нээлтийн нээлтийн билетийг авсан хүмүүс дараах шагналыг хүртэх аж.
Тодруулбал, “Toyoto aqua” автомашин нэг гэр бүлд, саяхан нээлтээ хийсэн “Galaxy S20 FE” гар утас гурван хүнд, нэг сая төгрөгний хадгаламжийн дэвтэр мөн гурван хүнд олгохоор бэлдээд байгаа гэнэ.
Иймд үзэгч та бүхэн тус шагналын болзлыг хангахын тулд “ЧОНОНГОО ФИЛЬМ” продакшн хуудсанд лайк дарж, таван найзаа mention хийх, Odzaya Deremchimed-ийн хуудсанд орсон “Ээж хадны домог” киноны талаарх бичлэгт like дарж, public тохиргоотойгоор share хийх. https://www.facebook.com/Odzayaa/videos/2548684682098831/ юм.
"Ээж хадны домог" уран сайхны киног үзэх заавар:
Киноны нээлтийн билет 8888 төгрөг бөгөөд “Чононгоо Фильм” продакшны 5926326312 гэсэн хаан банкны данс руу утасны дугаар болон фэйсбүүк нэрээ бичиж шилжүүлэх гэнэ. Мөн “Ээж хадны домог” МУСК гэсэн хаалттай групп руу хүсэлт явуулах аж. Тус группын линк нь https://www.facebook.com/groups/887388608697246/
Хаалттай групп руу орохдоо гүйлгээ хийсэн дансны дугаар, утасны дугаар, фэйсбүүк нэрээ асуумжийн дагуу заавал бөглөх шаардлагатай юм байна.
Эхний гар утас, хадгаламжийн азтануудыг хоёрдугаар сарын 3-нд буюу маргааш тодруулна.
Хоёр дахь гар утас, хадгаламжийн азтануудыг хоёрдугаар сарын 7-нд.
Автомашин буюу супер бэлэг болон бусад азтанг нээлтийн үйл ажиллагааны үеэр тодруулж гардуулах нь ээ.
Сонирхуулахад, тус киноны дууны аялгууг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав, шүлгийг сэтгүүлч, яруу найрагч, соёлын тэргүүний ажилтан У.Баярсайхан бичиж “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн дуулсан билээ.
Дэлхий нийтээр..
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Дэлхий нийтээр..
Ши Жиньпин, Доналд Трамп нар Бээжинд уулзаж, хоёр улсын харилцааны гол асуудлуудыг хэлэлцэж байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Бээжин хотноо хэлэлцээ хийж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар худалдаа, тариф, Тайванийн асуудал, хиймэл оюун ухаан, мөн Ираны нөхцөл байдал зэрэг олон улсын анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцэж байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн уулзалт АНУ, БНХАУ-ын худалдааны түр тохиролцоог баталгаажуулах, хоёр талын эдийн засаг, технологийн салбар дахь маргаантай асуудлуудыг хэлэлцэх өндөр ач холбогдолтой уулзалт болж байна. АНУ-ын тал Хятадтай худалдаа, хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэл, нисэхийн салбар дахь хамтын ажиллагаа болон Америкийн компаниудын Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг хөндөж байгаа талаар мэдээлжээ.
Уулзалтын бас нэг гол сэдэв нь Тайванийн асуудал байна. Бээжин АНУ-ын Тайваньд үзүүлж буй дэмжлэг, зэвсгийн худалдаанд эсэргүүцэл илэрхийлсээр байгаа бол Вашингтон Тайванийн асуудлаарх бодлогодоо өөрчлөлт ороогүй гэж өмнө нь мэдэгдсэн байна. Тайвань нь АНУ, БНХАУ-ын харилцааны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг хэвээр байгааг ажиглагчид онцолж байна.
Мөн АНУ-ын тал Ираны нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад улс Тегеранд үзүүлэх нөлөөгөө ашиглан хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа талаар “Reuters” мэдээлэв. Гэхдээ шинжээчид Бээжин Ираны эсрэг хатуу байр суурь баримтлах магадлал бага гэж үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтын эхэнд Ши Жиньпинийг “агуу удирдагч” хэмээн тодорхойлж, энэ уулзалтыг томоохон ач холбогдолтой гэж үнэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Харин БНХАУ-ын тал хоёр улсын харилцааны тогтвортой байдал нь дэлхийн эдийн засаг, олон улсын аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолжээ.
Уулзалтын хүрээнд хоёр талын албан ёсны хэлэлцээ, төрийн хүндэтгэлийн арга хэмжээ болон бизнесийн хүрээний уулзалтууд болох төлөвтэй байна. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд технологи, санхүү, үйлдвэрлэлийн салбарын томоохон компанийн удирдлагууд багтсан нь энэ удаагийн айлчлал эдийн засаг, технологийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгааг харуулж байна.
Дэлхий нийтээр..
Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд дахин нүүр тулан уулзана
Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 13-15-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна.
Энэ нь Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн өнгөрсөн оны 10-р сард Пусан хотод уулзсаны дараа хоёр дахь удаагаа нүүр тулан уулзах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн есөн жилийн хугацаанд Хятадад хийсэн анхны айлчлал юм. Хоёр орны тэргүүн Хятад, Америкийн харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн гол асуудлаар гүнзгий санал солилцох болно.
-
Дэлхий нийтээр..2022/05/25
Замын-үүд төмөр замын боомтоор нурмаг, нунтаг ачааны экспортын тээвэрлэлтийг сэр...
-
Үйл явдал2020/06/30
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдана
-
Дэлхий нийтээр..2021/02/01
Улс орнууд авлигатай хийх тэмцэлдээ хүч нэмсээр байна
-
Үйл явдал2026/05/27
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зам талбайн аж...
