Өнөөдөр
Өнөөдөр модон хохимой өдөр

Өнөөдөр аргын тооллын 2021 оны хоёрдугаар сарын 10. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн өвлийн адаг шарагчин үхэр сарын шинийн 29. Буд гараг. Булаагч одтой, Гурван хөх мэнгэтэй шарагчин үхэр өдөр.
Өдрийн наран 8 цаг 07 минутад мандан, 18 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн.
Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Өнөөдөр
Иргэд, жолооч нарын анхааралд!
Өнөөдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 13-ний өдрийн 08 цагийн байдлаар орон нутгийн зарим зарим замд цас орж, халтиргаа гулгаа үүссэн тул анхаарал болгоомжтой зорчино уу.
Одоогийн байдлаар:
- Архангай - Цэцэрлэг
- Булган - Бугат, Булган, Бүрэгхангай, Могод, Орхон, Хутаг-Өндөр
- Завхан - Баянтэс, Баянхайрхан, Их-Уул, Нөмрөг, Тосонцэнгэл, Тэлмэн, Тэс
- Орхон - Баян-Өндөр
- Увс - Баруунтуруун, Зүүнговь, Малчин, Сагил, Түргэн, Улаангом, Өндөрхангай
- Хэнтий - Баян-Адрага, Биндэр, Дадал
- Хөвсгөл - Баянзүрх, Галт, Жаргалант, Рашаант, Тосонцэнгэл, Цагаан-Уул, Цэцэрлэг, Шинэ-Идэр, Эрдэнэбулган аймаг, сумдад цас орсон байна.
Өнөөдөр
Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр тохиож байна
Өнөөдөр буюу 10 дугаар сарын 13. Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр. Энэхүү өдрийг НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэриийн дагуу 1989 оноос хойш 36 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ жилийн хувьд НҮБ-ын Ерөнхий ассамблиас "Санхүүжилтийг гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэхэд чиглүүлье" уриаг дэвшүүлээд байна. Тус уриан хүрээнд Онцгой байдлын байгууллагын хэмжээнд Монгол Улсын Шадар сайдын баталсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын удирдамж”-ийн хэрэгжилтийг хангаж, байгууллагын үйл ажиллагаа болон хууль тогтоомжийг сурталчлах өдөрлөг болон гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, олон нийтийн дунд сургалт, дадлагуудыг зохион байгуулж байна.
Гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг, мэдээллээ дээшлүүлж, өөрийн болоод хайртай хүмүүсийнхээ аюулгүй байдалд иргэн таныг ч бас хөрөнгө оруулахыг уриалж байна.
Өнөөдөр
Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан
Малчид, тээвэрчид, тариаланчдын анхааралд: 13-нд нутгийн хойд хэсгээр, ялангуяа газар тариалангийн бүс нутгаар, 14-нд нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, явган шуурга шуурч, зам даваанд хальтиргаа гулгаа үүсэх, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна.
2025 оны аравдугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 2 хэмийн хүйтнээс 3 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 хэм, Их нууруудын хотгор, хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшиж, ялимгүй хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 2-4 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшиж, ялимгүй хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 1-3 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшиж, ялимгүй хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 0-2 хэм дулаан байна.
2025 оны аравдугаар сарын 14-нөөс 18-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
14, 15-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсэж, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг-Үүр голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.
-
Өнөөдөр2020/11/19
Энэ өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн...
-
Тод мэдээ2021/07/06
БГД: Эмийн багцыг иргэдэд хүргэх ажлын хэсэг байгууллаа
-
Өнөөдөр2020/12/16
Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн
-
Тод мэдээ2021/10/21
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэ...