Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн “Хөсөг” төслийн төлөөлөлтэй уулзлаа

Огноо:

,

Сэтгүүлч:

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, “Хөсөг” төслийг үүсгэн байгуулагчидтай уулзаж эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, орон нутаг болон аймгуудад явуулах сургалтыг хамтран зохион байгуулах боломж, нөхцөлийн талаар санал солилцов.

“Хөсөг” төсөл нь орон нутгийн жижиг дунд үйлдвэр, хоршоо, эмэгтэйчүүдийн гэрээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн эмзэг бүлэг тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн гар урлал чадварыг хөгжүүлэх зорилготой. Мөн Байгаль орчинд ээлтэй, өрхийн болоод орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах Тогтвортой хөгжлийн бодлогод чиглэсэн томоохон зорилго дэвшүүлэн ажиллаж байгаа талаар төслийг санаачлан, хэрэгжүүлэгчдийн нэг А.Намуун онцоллоо.

Тус төслийн хүрээнд эмэгтэйчүүдэд чанартай, загварлаг цаг үеэ дагасан, зах зээлд эрэлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх сургалт зохион байгуулж, эргээд тэдний урлаж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авдаг байна. Тодруулбал, эхлээд зааж сургаад дараа нь захиалагч нь болж бүтээгдэхүүнийг нь худалдаж аваад зах зээлд гаргадаг.

Иргэдийн хөдөлмөрлөх, хөгжих таатай орчин бий болгох, өрхийн орлогоо нэмэгдүүлэхэд боломж олгож дэлхийн зах зээлд эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүнийг бий болгох зорилготой “Хөсөг” төслийн үйл ажиллагаа нь орон нутагт хэрэгжиж эхлээд 7 жил болж байгаа аж. Орон нутгийн жижиг дунд үйлдвэр эрхлэгч, хоршоо болон гэрээр хөдөлмөр эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжсэн уг төсөл 2021 онд Баян-Өлгий аймагт хэрэгжих бөгөөд энэ тал дээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Дэвшилтэт технологид суурилсан үнэ цэн бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэх, зах зээлийн эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн өртгийн сүлжээг боловсронгуй болгож системээр нь хөгжүүлэх, дэлхийн зах зээлд гарах зорилготой анхны кластринг төсөл аж. Одоогоор Казахстаны Алма- Ата хот болон Өвөр Монголын өөртөө засах орны төв Хөх хотод “Хөсөг” дэлгүүрээ нээхээр ажиллаж байгаа юм байна.

Эх сурвалж: ХНХЯ

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. TODOTGOL.MN сайтын редакц

Тод мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Ерөнхийлөгчтэй уулзав

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцох үеэрээ БНСВУ-ын Ерөнхийлөгч Нгуен Суан Фуктай уулзлаа.

Уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэв. Цаашид улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлж, хамтын ажиллагааны цар хүрээг бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

2016 онд Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ийн дээд түвшний 11 дүгээр уулзалтын үеэр БНСВУ-ын Ерөнхий сайдын хувиар албан ёсны айлчлал хийсэн нь харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсныг хэлэв.

Дайны хүнд хэцүү цагт Монгол Улсын үзүүлж байсан тусламж, дэмжлэгийг сайнаар дурсаж явдаг, ахан дүүсийн харилцаатай улсууд гэдгийг БНСВУ-ын Ерөнхийлөгч Нгуен Суан Фук тэмдэглэв.

Өмнөд Хятадын тэнгис дэх маргааны асуудлаар дүрэмд суурилсан зохицуулалт, энхийн шугамаар шийдэх шийдлийг эрхэмлэдэг гэдгээ  хэлээд, энэ чиглэлээр Монгол Улс байр сууриа илэрхийлж байхыг хүсэв.

Уулзалтын үеэр худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, тээврийн нөхцөлийг сайжруулах болон хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, уул уурхай, аж үйлдвэрийн салбарт хамтрах боломжийн талаар санал солилцлоо.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Хөвсгөл нуурт живсэн автомашин, техникийн байршлыг тогтоож байна

Огноо:

,

Онцгой байдлын ерөнхий газраас  ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай  хамтран Хөвсгөл нуурт зохион байгуулж байгаа дадлага сургалт живсэн техник хэрэгслийг илрүүлэх техникийн сургалтаар үргэлжлэн явагдаж байна.

Сургалтад хамрагдаж байгаа хоёр улсын алба хаагчид Хөвсгөл нуурт хамтарсан гүний шумбалт хийж,  тусгай зориулалтын багаж ашиглан нуурын ёроолд живсэн автомашин техникийн байршлыг тогтоож байгаа юм. Сургалт дадлага энэ сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Торгох шийтгэл хүлээсэн жолоочдын 22.6 хувь нь өршөөлд хамрагджээ

Огноо:

,

Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлнө” гэж заасан.

Өөрөөр хэлбэл 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс өмнө Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил үйлдэн торгох шийтгэл хүлээсэн 2 804 816 хүний 66 тэрбум 517 сая нэг зуун мянган төгрөгийн торгуулийн 50 хувийг өршөөн чөлөөлөхөөр болсон.

Өнөөдрийн өдрийн байдлаар дээрх хүмүүсийн 22.6 хувь нь торгуулийнхаа 50 хувийг төлсөн байгаа бол 77.4 хувь буюу 2 290 049 хүн 27 тэрбум 105 сая 695 мянган төгрөгийн торгох шийтгэлийг биелүүлээгүй байна.  

Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор торгох шийтгэлийн төлбөрийнхөө 50 хувийг төлж барагдуулаагүй иргэд өршөөлд хамрагдах боломжгүй болж, торгуулиа бүрэн төлөх шаардлагатай болох юм гэж Ерөнхий прокурорын газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ2021/09/24

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Ерөнхийлөгчтэй уулзав

Тод мэдээ2021/09/24

Хөвсгөл нуурт живсэн автомашин, техникийн байршлыг тогтоож байна

Тод мэдээ2021/09/24

Торгох шийтгэл хүлээсэн жолоочдын 22.6 хувь нь өршөөлд хамрагджээ

Тод мэдээ2021/09/24

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын статистик мэдээлэлтэй холбоот...

Чөлөөт бүс2021/09/24

Олон улсын хөлбөмбөгийн холбоо 201 сая гаруй ам.долларын нөхөн төлбө...

Тод индэр2021/09/24

Ж.Батбаясгалан: Найрамдлын буухиа уулзалтаар ирэх 100 жилийн харилца...

Тод мэдээ2021/09/24

Швед дэх Дэлхийн соёлын Үндэсний музейтэй хамтран ажиллана

Өнөөдөр2021/09/24

Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

Өнөөдөр2021/09/24

Өнөөдөр нийслэлд ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Өнөөдөр2021/09/24

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Чөлөөт бүс2021/09/23

Ю.Цэдэнбалын нэрэмжит цахим музейн нээлтийн ажиллагаа боллоо

Тод индэр2021/09/23

Имарт түгээлтийн хэлтсийн агуулахад гэнэтийн ослын сургалт амжилттай...

Санал болгох