Тод мэдээ
Явган хүний зам дээр зөвшөөрөлгүй барьсан хашаануудыг чөлөөлнө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үүрэг, чиглэл өгсний дагуу Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн Баянзүрх дүүргийн VI хороонд ажиллаж, явган хүний зам хааж барьсан хашаа, хайсыг буулгах талаар холбогдох албаныхантай уулзаж, санал солилцлоо.
Тухайлбал, дүрэм журам, стандартыг сайжруулах, газрын гэрээнд үүрэг, хариуцлагыг илүү тодорхой болгох, хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэд, аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хөндөхгүйгээр шаардлага тавихталаар албаныхан хэлж байна.
Улаанбаатар хотод сургууль, цэцэрлэг, эмнэлэг, тусгай болон онцгой объект зэрэг 16 төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага стандартын хашаа барих зөвшөөрөлтэй байдаг аж. Гэтэл зарим аж ахуйн нэгж зөвшөөрөлгүйгээр явган хүний зам дээр хашаа барьсаар байгаа юм. Энэ нь иргэдийн зорчих хөдөлгөөнд саад учруулж байна.
Энэ талаар Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам “Дөрвөн төрлийн тусгаарлах хайс байдаг. Үүнд стандарт гэж бий. Явган хүний замыг авто замаас тусгаарлах амьд хайс гэж байдаг. Үүнийг хийж иргэдийн аюулгүй зорчих хөдөлгөөнийг хангах ёстой. Тиймээс нийгмийн хариуцлагын хүрээндээ иргэн, аж ахуйн нэгжүүд стандартын бус, хууль зөрчсөн хашаа, хайснуудаа буулгаж, иргэддээ аюулгүй зорчих боломжийг бий болгож өгөхийг уриалж байна” гэлээ.
Харин Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн “Нийтийн эрх ашгийг хамгийн түрүүнд тавих ёстой. Хэрвээ иргэдийн эрх ашгийг зөрчсөн бол хууль, дүрмээ биелүүлэх шаардлагатай. Эхний ээлжинд иргэдийн зорчих хөдөлгөөнд саад учруулж байгаа зөвшөөрөлгүй хашаа, өргөтгөл зэргийг буулгах арга хэмжээ авна” гэлээ.
Тод мэдээ
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна
Нөөцийн махыг гуравдугаар сарын 11-нээс есөн дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр борлуулж эхэлсэн. Мөн ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 19, 20-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна. Тодруулбал, Баянгол, Чингэлтэй дүүрэгт тус бүр тав, Сонгинохайрхан дүүрэгт дөрөв, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт тус бүр гурав, Налайх, Багануур дүүрэгт тус бүр нэг, нийт 25 байршилд өргөтгөсөн худалдаа зохион байгуулах юм. Өргөтгөсөн худалдаагаар хонины махыг гулуузаар, кг-ыг нь 8900 төгрөг, ямааны махыг гулуузаар, кг-ыг нь 6700 төгрөгөөр зарж борлуулна.
Засгийн газрын 2023 оны 344 дүгээр тогтоолоор баталсан “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журам”-ын хүрээнд нийслэлийн хүн амын 2024 оны хаврын улирлын махны нөөц бүрдүүлэх зорилгоор бэлтгэн нийлүүлэгч долоон аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, нийт 6337 тонн нөөцийн мах бэлтгэсэн. Тодруулбал, бэлтгэсэн нөөцийн махны 60 хувь нь хонь, 30 хувь нь үхрийн, 10 хувь нь ямааны мах байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Гадна зар сурталчилгаа, хаягийн стандартыг мөрдүүлж байна
Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн аюулгүй орчинд ажиллах, амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журам, норм, стандартыг зөрчсөн зөрчлийг газар дээр нь шуурхай арилгуулан ажиллаж буй. Энэ хүрээнд шаардлагатай тохиолдолд зөрчил гаргасан иргэн, ААН-ийн газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох, газрыг чөлөөлөх, зөвшөөрөлгүй болон хууль, тогтоомж, барилгын норм ба дүрмийг зөрчиж барьсан байгууламжийг албадан буулгах, эрсдэл учруулж буй эд зүйл, техник хэрэгслийг хураах, зам талбайг чөлөөлөх чиглэлээр хотын стандартыг мөрдүүлж байна.
Тухайлбал, худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжийн гадна хаягийн стандартыг мөрдүүлэх ажлын хүрээнд холбогдох шалгалтыг хийж байна. Нийт 87 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад сурталчилгааны байгууламжид тавих ерөнхий шаардлага зөвлөмж хүргүүлэн, 15 байгууллагын гадна хаягийг газар дээр нь буулгуулж зөрчлийг арилган ажиллалаа.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
“Алтайн хүдэр” компанийн захирлуудаас тайлбар мэдүүлэг авна
Эрүүгийн цагдаагийн албанаас өнөөдөр /2024.04.15/ “Алтайн хүдэр”компанийн захирал Р.Базарын ажлын байранд нэгжлэг хийж байгаа аж. Тодруулбал, түүнийг мөнгө угаасан, хууль бусаар сонгууль санхүүжүүлж байж болзошгүй гэх үндэслэлээр ийнхүү шалгаж байгааг хуулийн байгууллагаас мэдээллээ.
Энэ хүрээнд “Алтайн хүдэр” компанийн гүйцэтгэх захирал В.Бат-Эрдэнэ болон ерөнхий захирал Р.Базараас тайлбар мэдүүлэг авахаар авч явжээ.
-
Тод мэдээ2022/10/25
Халдварт бус өвчний үед хэрэглэх 16 төрлийн эмийг ЭМД-ын сангаас 100 хувь үнэ тө...
-
Тод мэдээ2023/05/10
Нийслэлийн бага боловсролын залуу багш нар ур чадвараараа өрсөлдлөө
-
Өнөөдөр2022/02/16
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
-
Тод зураг2019/10/10
“Цахим сэтгүүл зүй ба мэргэжлийн ёс зүй” сэдэвт сургалт болно
Сэтгэгдэл