Чөлөөт бүс
“Хятад орныг танин мэдэх” соёлын цуврал арга хэмжээ Улаанбаатар хотноо зохион байгуулагдана

Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх хүрээнд “Хятад орныг танин мэдэх” соёлын цуврал арга хэмжээ ирэх сарын 2-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Энэ талаар өнөөдөр Хятадын ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Хань Юньшян, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн тэргүүн Ли Вэй болон нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар болон албаны бусад хүмүүс мэдээлэл хийлээ.
Хятад Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэж, хоёр орны ард түмний харилцан ойлголцол, уламжлалт найрамдлыг бэхжүүлэх зорилгоор БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Хятадын ӨМӨЗО-ны Ардын засгийн газар, Монгол Улсын БСШУСЯ, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа аж. “Хятад орныг танин мэдэх” соёлын цуврал арга хэмжээнд уран сайхны тоглолт, гэрэл зургийн үзэсгэлэн, ном хэвлэл, уран сайхны кино, олон ангит уран сайхны кино солилцоо, Монгол анагаах ухааны үнэ төлбөргүй оношилгоо, аялал жуулчлалын танилцуулга, спортын нөхөрлөлийн тэмцээн зэрэг найман төрлийн 21 арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.
“Энэхүү цуврал арга хэмжээгээр Хятад, Монголын соёлын салбар дахь харилцаа хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хоёр улсын хүмүүнлэгийн харилцан солилцоог ахиулах, хоёр орны ард түмний харилцан ойлголцол болон найрамдлыг бэхжүүлэх, Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийг тэмдэглэхэд таатай орчин бүрдүүлэхэд чиглэгдсэн юм” хэмээн Хятадын ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Хань Юньшян хэлэв.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс соёлын цуврал арга хэмжээг бүрэн дэмжиж оролцож байна. Бидний зүгээс иргэд олон нийтэд “Хятад орныг танин мэдэх” соёлын цуврал арга хэмжээ сурталчлах, мэдээлэл хүргэх, иргэдийг хамруулах, оролцоог нэмэгдүүлэх асуудал дээр нийслэлийн холбогдох байгууллагуудаар дамжуулан дэмжиж ажиллах болно” хэмээлээ.
“Хятад орныг танин мэдэх” соёлын цуврал арга хэмжээ нь Хятад, Монголын сайн хөршийн нөхцөл байдалд тулгуурлаж, соёлын солилцоогоор дамжуулж, эдийн засаг худалдаа зэрэг бүх салбарын харилцаа хамтын ажиллагааг бататгаж, хөгжих зорилтыг биелүүлэхэд оршиж байгаа аж.
Чөлөөт бүс
Угаарын хийн хордлогын үед илрэх түгээмэл шинж тэмдэг
Угаарын хийн хордлогын үед илрэх түгээмэл шинж тэмдэг:
- Толгой өвдөх, толгой эргэх
- Огиулах, бөөлжих
- Ядрах, сульдах
- Ханиалгах
- Ухаан балартах

Чөлөөт бүс
Зэрлэг, тэжээвэр амьтдад хазуулсан үед авах арга хэмжээ
Анагаах ухаанд өнөөг хүртэл эмчлэх боломжгүй байгаа өвчнүүдийн нэг нь мал, амьтнаас хүнд халдварладаг галзуу өвчин юм.
Галзуу өвчтэй гэрийн тэжээвэр амьтад болон зэрлэг амьтанд хазуулах, ноцуулах, мөн өвчтэй амьтдын шүлс хүний ил шарх шалбархай, салст бүрхүүлд хүрсэн тохиолдолд энэ өвчин хүнд халдварлаж өвчлүүлдэг.
- Тиймээс зэрлэг, тэжээвэр амьтдад хазуулсан үед авах яаралтай арга хэмжээг та бүхэнд хүргэж байна.
- Шархыг усаар 15 минут сайтар урсгаж угаан, 5%-ийн иодын уусмалаар шархыг сайтар шавшаарай.
- Эмнэлэгт яаралтай очиж, галзуугийн эсрэг вакцинд хамрагдаарай.
- Эмчийн заавраар галзуу өвчний эсрэг вакцинд хамрагдана.
Чөлөөт бүс
Аянга цахилгаанаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ

-
Тод мэдээ2022/06/10
Мэргэжлийн холбоо “Сав баглаа боодлын үндэсний хөтөлбөр”-ийг үргэлжл...
-
Тод зураг2020/04/09
Унгар улсын сургуулиуд онлайн хэлбэрээр хичээлээ зааж байна
-
Тод мэдээ2023/10/20
Их сургуулийн анги танхимд үйлдэгдсэн гэмт хэргийн шалтгааныг арилгуулахаар мэдэ...
-
Өнөөдөр2023/02/09
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн