Тод мэдээ
Эрүүл мэндийн сайд С.Энхболд Баянзүрх, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд ажиллалаа

Covid-19 өвчний нөхцөл байдал хүндэрч, өрх, дүүргийн эмнэлэгт хүний нөөцийн хомсдол үүсч эхэллээ. Нөхцөл байдлыг шуурхай шийдвэрлэх арга хэмжээг эрүүл мэндийн яамнаас авч эхэлсэн байна. Өнөөдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд Баянзүрх, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд ажиллаж шаардлагатай хүний нөөц, оношлуурыг шийдвэрлэлээ.
Баянзүрх дүүргийн зарим өрхийн эмнэлэгт хүний нөөцийн хомсдол үүссэн байна. Өрхийн эрүүл мэндийн төвийн хоёроос гурван хүн нь халдвар авч, эсвэл ойрын хавьтал болж тусгаарлагдахад л эмнэлгийн үйл ажиллагаа доголдож байна гэдгийг Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны өрхийн эмнэлгийн сувилагч Л.Энхбаяр хэллээ. Мөн хүнд хэцүү энэ цаг үед өрхийн эмнэлэгт ирэх шаардлагагүй иргэд ирж үйлчлүүлэх гэж хүндрэл учруулж буй тухай тус эмнэлгийн сувилагч Л.Цагаач ярьж байна. Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны өрхийн эмнэлгийн эмч, сувилагч нарын зүгээс үндсэн тусламж үйлчилгээг үзүүлэхээс гадна гэрээр тусгаарлагдсан иргэдэд хяналт тавин ажиллаж байна. Тэдний тулгамдсан зарим асуудлыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд шийдвэрлэж, арга хэмжээг авлаа.
Өрхийн эмнэлэгт дутагдаж буй эмч, сувилагчийг бусад газраас нөхөж ажиллуулах зохицуулалтыг хийж эхэлжээ. Мөн дүүрэг бүрт тандалт, хариу арга хэмжээний багийг төвлөрүүлж ковид -19 өвчөөр өвчилсөн хүмүүст түргэн хүрч үйлчлэх нөхцөлийг бүрдүүлж эхэлсэн байна. Мөн зарим дүүрэгт шаардлагатай эм, оношлуур зэргийг эрүүл мэндийн сайд шийдвэрлэлээ. Тухайлбал Баянзүрх дүүрэгт шаардлагатай байгаа 2000 оношлуурыг шийдвэрлэж өгсөн юм.
Улаанбаатарын хэмжээнд гарч буй голомтолсон халдвар нь орон сууцанд өндөр гарч буйг Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва тайлбарлав. Тус дүүргийн 6 дугаар хороонд хамгийн их халдвар бүртгэгдсэн тухай танилцуулгыг Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн хяналт, тандалтын албаны дарга Д.Содгайхамшигмаа танилцууллаа. Тухайлбал орон сууцанд амьдардаг нэг иргэн өвчилөхөд түүний ойрын хавьтлын 4-16 хүн өвчилж буй гэнэ.
Ковидоор өвчилсөн хүмүүсийг хүргэх эмнэлгийн асуудал хамгийн том тулгамдаж буй бэрхшээл болж хувирч буй талаараа дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга нар ярьж байна. Нөхцөл байдал хүндэрч буй учир шаардлагатай нөхцөлд бусад эмнэлгийг дайчлахаас өөр гарц байхгүй.
Тухайлбал хөдөлмөр нийгэм хамгааллын яамны харья эмнэлгийг дайчлах талаар салбарын сайд нар зөвлөлдлөө. Өнөөдөр эмнэлэгт өвчтөнийг авахаас гадна гэрээр хөнгөн хэлбэрийг өвчтөнийг тусгаарлан эмчилгээг хийж буй. Цаашид аль болох эмнэлэгт ковидоор өвчилсөн хүмүүсээ авах тал дээр ажиллаж байна. Гэвч хамгийн гол тулгамдсан асуудал нь хүний нөөц учир иргэн хүн өвдөхгүй байх дээр ухамсартай байх шаардлага зүй ёсоор тулгарч байна.
Тод мэдээ
Компанийн засаглалын тогтолцоог системийн инженерчлэлийн аргаар бэхжүүлэх талаар хэлэлцлээ
Компанийн засаглалын тогтолцоог үр дүнтэйгээр хэрэгжүүлэх нь аливаа байгууллагын урт хугацааны тогтвортой өсөлт, хөгжлийг хангахад чухал ач холбогдолтой.
Үүнтэй холбогдуулж Санхүүгийн зохицуулах хороо, “Залуу судлаачдыг дэмжих сан” болон “Санхүүгийн боловсролын зангилаа” ТББ хамтран “ISO 37000 стандарт дээр суурилсан байгууллагын засаглалын тогтолцоог системийн инженерчлэлийн аргаар бэхжүүлэх нь” уулзалт, хэлэлцүүлгийг энэ сарын 1-нд зохион байгууллаа.
“Залуу судлаачдыг дэмжих сан” ТББ-ын тэргүүн Д.Жаргалсайхан энэ үеэр сэтгэлгээний алгоритм, системийн логик зураглал, байгууллагын нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэх тохиргоо бүхий угсардаг загвар, компанийн засаглалын олон улсын стандартын шалгууруудыг системийн инженерчлэлийн аргаар хангах талаар танилцуулсан юм. Оролцогчдын зүгээс ISO 9001, ISO 37000 стандарт, Steward-Leadership болон Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан “Компанийн засаглалын кодекс” зэрэг засаглалын баримт бичгүүдэд тусгагдсан шаардлагуудыг шийдвэрлэхэд дижитал платформыг хэрхэн ашиглах мөн цаашид хамтран хэрэгжүүлэх шаардлагатай сургалт, судалгаа, шинжилгээний талаар санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлэв гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.
Тод мэдээ
Хог тээвэрлэлтийг уртасгасан цагаар зохион байгуулна
Хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын шуурхай зөвлөгөөний төгсгөлд Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа дараах үүрэг, даалгаврыг өглөө.
Тодруулбал,
- Дүүрэг, хороод болон иргэдээс ирж байгаа гомдол мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн 11, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаарах чиглэлд нийтийн тээврийн том оврын автобусны хүртээмжийг нэмэгдүүлэх, мөн Улиастайн чиглэлийн автобусны богино эргэлтийг Кино үйлдвэрийн урд уулзвараар буцаж эргэдэг болгох талаар судлах, Хонхорын чиглэлд дунд оврын автобусны тоог нэмэгдүүлэх.
- Сар шинийн баярыг угтан зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг эрчимжүүлэх, иргэдийн худалдан авалт нэмэгдэж, айл өрхөөс хог их хэмжээгээр гарахтай холбогдуулан хогийн цуглуулалт, тээвэрлэлтийг уртасгасан цагаар зохион байгуулах, мөн өдөр шөнийн хуваарьт шилжүүлэх.
- Эзэнгүй нохой муурыг устгах ажлыг эрчимжүүлэх хуваарийн дагуу дүүрэг, хороод, хэсгийн ахлагч, олон нийтийн байцаагч нарыг хамруулан зохион байгуулж ажиллах.
- Үерийн хамгаалалтын суваг дагуу хуримтлагдсан ахуйн хог хаягдлыг цэвэрлэх.
- “Манай хороо-Миний гудамж” аяны батлагдсан удирдамжийн дагуу дүүргүүдэд дэд ажлын хэсгүүдийг байгуулах.
- Худалдаа, үйлчилгээний болон бусад байгууллагын хог хаягдал, цас, мөсийг хариуцан цэвэрлэх 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын зураглалыг гаргаж баталгаажуулах ажлыг эрчимжүүлэх.
- Сар шинийн баярыг тохиолдуулан иргэдэд мах, цагаан идээ болон бусад хүнс, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийг нэг дороос өргөн сонголтоор худалдан авах боломжийг бүрдүүлэх, батлагдсан байршлуудад өргөтгөсөн худалдааг чанарын өндөр түвшинд зохион байгуулж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах зэрэг үүрэг, даалгаврыг өгсөн юм.
Тод мэдээ
Япон улсаас Монгол Улсад жуулчин хүлээн авдаг тур компанийн төлөөлөлтэй мэдээлэлтэй солилцох уулзалт хийв
-
Өнөөдөр2019/11/05
УИХ-ын байнгын болон дэд хороод хуралдана
-
Тод мэдээ2021/05/14
Л.Оюун-Эрдэнэ: Сэлэнгэ, Дарханыг Уул уурхайн эдийн засгийг орлохуйц мал, аж ахуй...
-
Тод мэдээ2020/10/06
“Багш мэргэжлийн ирээдүй...” сэдвээр зөвлөх багш нар хэлэлцлээ
-
Тод мэдээ2021/10/04
Баянхонгор аймгийн ИТХ-ын ажлын албаны төлөөлөгчид туршлага судаллаа
Сэтгэгдэл